ХУУЛЬ ТОГТООМЖ, ТОГТООЛ ШИЙДВЭРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ТАЙЛАГНАХ ХҮСНЭГТ /2018 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛ/

Шийдвэрийн дэс дугаар Зүйл, заалтын дэс дугаар Шийдвэрийн нэр, огноо, дугаар, агуулга  

Хэрэгжилтийн явц

Үнэлгээ  /хүчингүй болсон, хяналтаас хасуулах тухай санал/ Тасарсан болон удааширч байгаа шалтгаан
1 2 3 4 5 6
1.    МУ-ын  Ерөнхийлөгчийн зарлиг
1 1,2,3 Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр

 

 

1.Нийслэлийн Төр захиргааны авто баазын даргын  2017 оны А/21 дүгээр тушаалаар байгуулагдсан орон тооны бус Ёс зүйн хороо нь үйл ажиллагаандаа нийтийн албан тушаалтан нь авлига, ашиг сонирхлын зөрчилгүй, шударга байх төрийн албан хаагчдын ёс зүйг дээдлэх зарчмыг баримтлан ажиллаж байна.

3. Шилэн дансны тухай Монгол Улсын хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нийт 16 төрлийн 71 ширхэг мэдээллийг хавсралт файлуудын хамт хуулийн хугацаанд  ил тодоор байршуулан мэдээлсэн. Үүний дотор 5 сая төгрөгнөөс дээшхи орлогын 416.8 сая, зарлагын 190.6 сая төгрөгийн гүйлгээг  мэдээлэн  ажилласан.

50% Цаашид хэрэгжүүлж байгаа
2 3 2018.05.01    38

Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч, мэдээлэгчийг  хамгаалах жил зарлах тухай

Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч, мэдээлэгчийг  хамгаалах жил зарлах тухай  МУ-ын Ерөнхийлөгчийн 2018 оны 38 дугаар зарлигийг хэрэгжүүлэх талаар авто баазын даргын А.33 дугаар тушаал гаргаж, жилийн хүрээнд албан хаагчдад сурталчлан таниулах  үйл ажилагааг зохион  байгуулан ажиллаж  байна. 20% Цаашид хэрэгжүүлж байгаа
2.    МУ-ын  Засгийн  газрын  тогтоол
3 1,2 журмын

6,10,11 дүгээр хавсралт

2017.03.15   89

Журам  шинэчлэн батлах  тухай

“Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, мэдээллийн нэгдсэн сан”-г  бүрдүүлэх шинэчилсэн  журмын дагуу   хэлтсийн дарга нар болон албан хаагчид өөрсдийн ажил үүрэгтэй холбоотой  ЗГ-ын албан даалгавар, НИТХ-ын тогтоол, НЗД-ын захирамж, албан даалгаврын хэрэгжилтийн мэдээг улирал бүр даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн ажиллаж  байна. 50% Цаашид хэрэгжүүлж байгаа
4 1,2 2018.05.23    А/138

Төрийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний  тухай

Төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээний аюулгүй байдлыг хангаж цахим халдлага, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн албан хаагчдын цаг ашиглалт, ажлын бүтээмжийг сайжруулах зорилгоор сүлжээний орчинд ажилладаг албан хаагчдын ажлын хэрэгцээний интернет сүлжээнээс бусад олон нийтийн сүлжээ, онлайн тоглоом, видео сан бүхий сайтуудад нэвтрэхгүй байх арга хэмжээг зохион байгуулан  ажиллаж байна. 10% Цаашид хэрэгжүүлж ажиллана.
 3.МУ-ын  Засгийн газрын албан даалгавар
5 1.4, 2.2, 2.4-2.5, 3 2017.10.26  01

Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай

Засгийн газрын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 01 дүгээр албан даалгаврыг хэрэгжүүлэх үүднээс авто баазын даргын 2017 оны А/56, А/57 дугаар, 2018 оны А/12 дугаар тушаалууд гарч, нийт албан хаагчид, жолооч нарыг хамруулан, гарсан зөрчлийг арилгуулан ажиллаж байна. 50% Цаашид хэрэгжүүлж байгаа
4.НИТХ-ын Тэргүүлэгчдийн  тогтоол
6 2 2017.01.27  07/01

Агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тусгай төлөвлөгөө батлах тухай

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр байгууллагын хашаанд ногоон байгууламжийг нэмэгдүүлэн, арчлан хамгаалж, үндэсний мод тарих өдрөөр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон байгууллагын хашаанд шинээр нэмж 18 ширхэг модыг хамт олныг хамруулан оролцуулан  тарьж, хашааны хойд  хэсгийг зүлэгжүүлэн  хашаан доторх болон нийтийн  эзэмшлийн  50м  газрыг  цэвэрлэн, 3 удаагийн их цэвэрлэгээгээр  3,5 тн  орчим  хог  хаягдлыг  ачуулсан. 100% Хэрэгжсэн
5.Хууль зүй дотоод хэргийн Сайдын тушаал
7 1,2 2017.12.11   А/292

Журам шинэчлэн батлах тухай

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Монгол улсын хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/292 тоот тушаал “Журам шинэчлэн батлах тухай”  Нийслэлийн засаг даргын тамгын газрын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 07/281 тоот албан бичгийн дагуу тус авто бааз нь 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвийн Мэргэжил хяналтын хэсгийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Очирбатыг урьж “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут дохио тавьж хэрэглэх журмын тухай” сэдвээр сургалт зохион байгууллаа. Сургалтанд тус авто баазын Инженер техникийн ажилтан 1, диспетчер механик 8, жолооч 49 нийт 58 ажилтан хамрагдсан. 90% Цаашид хэрэгжүүлж байгаа
6.Нийслэлийн Засаг даргын захирамж
8 1,2,3 2018.01.02  А/01

2018 оныг  “Иргэдийн оролцоотой Амьдрах орчныг сайжруулах  жил”  болгон зарлах тухай

 

2018 оны 01 дүгээр сард авто баазын хэмжээнд хэрэгжүүлж ажилладаг “Албан хаагчдын сургалт, ажиллах  нөхцөл бололцоо,  нийгмийн баталгааг хангах талаар 2016-2018 онд хэрэгжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд нийт ажиллагсдын “Өрхийн судалгаа”-г шинэчлэн гаргаж, зорилтот бүлгийн хүүхдүүдийг Нийслэлийн ногоон бүсийн зусланд амраах ажлыг зохион байгуулсан. 50% Цаашид хэрэгжүүлж байгаа
9 4.3-4.5 2018.01.04  А/02

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах талаар

авах зарим арга хэмжээний тухай

2018 оны эхний хагас жилийн байдлаар нийт 75 автомашинуудад бүрэн засвар үйлчилгээг графикийн дагуу хийж, техникийн үзлэг  оношлогоонд бүрэн хамруулан, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварт 4646,7 мян.төг, агаарын бохирдлын татварт 163,8 мян.төг, нийслэлийн авто зам ашиглалтын  татварт 2095,0 мян.төгрөгийг холбогдох дансанд төвлөрүүлэн зохион байгуулж, нийслэлийн замын санг бүрдүүлэх ажлыг дэмжин  ажиллаж  байна.

 

100% Хэрэгжсэн
10 1.1,1.2 2018.01.19 А/43

Төсвийн хэрэгжилтийг зохион байгуулах талаар авах зарим арга хэмжээний тухай

 

 

 

 

 

 Нийслэлийн Засаг даргын 2018 оны “Төсвийн хэрэгжилтийг зохион байгуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/43 дугаар захирамжийн дагуу хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган хэрэгжүүлэн ажилласан. Хувь хүний орлогын албан татварын хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан нийт 92 ажилтанд 249921 төгрөгийг буцаан олгож хуулийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна. 50% Цаашид хэрэгжүүлж байгаа
11 1,2 2018.01.31  А/86

Төлөвлөгөө батлах тухай

 

 “2018 оныг Иргэдийн оролцоотой Амьдрах орчныг сайжруулах  жил”-ийн  төлөвлөгөөг авто баазын даргын А/06 дугаар тушаалаар батлуулсан  боловч  2018 оны эхний хагас байдлаар зардлыг хэмнэх арга хэмжээг  мөрдөн  ажиллаж  байна.

 

50% Цаашид хэрэгжүүлж байгаа
12 1,2

журмын

1,2 дугаар хавсралт

2017.05.24  А/335

Журам батлах тухай /ННЗБ-уудын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ үнэлгээ хийх мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх журам”

 

 

 

 

 

 

 

 

МУ-ын Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоол,  Нийслэлийн  Засаг даргын 2017 оны А335 дугаар захирамжийг хэрэгжүүлэн “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, мэдээллийн нэгдсэн сан”-г  бүрдүүлэх  журмын дагуу   хэлтсийн дарга нар болон албан хаагчид өөрсдийн ажил үүрэгтэй холбоотой  ЗГ-ын албан даалгавар, НИТХ-ын тогтоол, НЗД-ын захирамж, албан даалгаврын хэрэгжилтийн мэдээг улирал бүр даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж ажиллахыг  тайлан  мэдээ гаргадаг  нийт албан хаагчдад үүрэг болгон ажиллаж байна. 50% Цаашид хэрэгжүүлж байгаа
13 1  2018.03.27   А/237

Төлөвлөгөө батлах тухай

 

 

 

 

 

 

 

 

 

2.Төрийн үйлчилгээний нээлттэй байдлыг хангаж, цахим үйлчилгээг хөгжүүлж чанар хүртээмжийг нь сайжруулах, үйлчлүүлэгчийн эрх ашгийг дээдэлж, төрийн албан хаагчийн хариуцлагыг дээшлүүлэх ажлын хүрээнд байгуулагаас  зарладаг шатахууны болон автомашин  нийлүүлэгчийг шалгаруулах тендрийн зар урилгыг тухай бүр нь өдөр тутмын сонин хэвлэлд болон байгууллагын цахим хуудсанд байршуулдаг. Цаашид  худалдан авалтыг цахим худалдан авалтаар авах болно. 50% Цаашид хэрэгжүүлж байгаа
14 1,2

хавсралт

 

 2018.03.28   А/259

Зорилт  батлах тухай

 

 

 

 

Орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын 2018 оны эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх зорилтын хавсралттай танилцаж, байгууллагын жилийн зардал 1,877,5 сая төгрөг байхаар батлагдсан тул урсгал зардлыг багасгах зорилт тавин  ажиллаж  байна. 50% Цаашид хэрэгжүүлж байгаа
15 1,2

хавсралт

 2018.03.29   А/268

Журам батлах тухай

 

 

 

 

 

Журмын дагуу шилэн тендерийн бүртгэлийн www.open.ulaanbaatar.mn системд  байгуулагаас зарладаг шатахуун, автомашин  нийлүүлэгчийг шалгаруулах зар урилгыг тухай бүр байршуулж, цаашид  худалдан авалтыг цахим худалдан авалтаар авах болно. 50% Цаашид хэрэгжүүлж байгаа
16 1,2 2018.04.06   А/305

Нийслэлийн, төр захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт  зохицуулалт хийх тухай

 

Авто баазын даргын 2018 оны А/14 дүгээр тушаалаар авто баазын ажлын цагийг 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдрийн хооронд 08.00- 17.00 цаг  байхаар тогтоож, мөрдөн ажилласан. 70% Хэрэгжиж байгаа
17 1,2  

2018.04.18   А/333

Худалдан авах ажиллагааны зохион байгуулалтыг сайжруулах зарим арга хэмжээний  тухай

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нийслэлийн Төр захиргааны авто баазын албан хэрэгцээний автомашинуудын шатахуун нийлүүлэх тендерийг 2018 оны 01дүгээр сарын 22-ны өдөр зарлаж 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр нээсэн.Нээлтэнд “Шунхлай трейд” ХХК, “Сод монгол групп” ХХК, “Петростар”ХХК материалаа ирүүлж оролцсон.“Шунхлай трейд” ХХК-ний ирүүлсэн үнийн санал нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30дугаар зүйлийн 30.1.3 дахь заалтаар шаардлагад нийцсэн бүх тендерийн үнэ захиалагчийн тооцсон төсөвт өртгөөс 5- аас дээш хувиар хэтэрсэн, “Сод монгол групп” ХХК татварын ерөнхий газрын тодорхойлолтоор 743477,10 төгрөгийн татварын дутуу төлөлттэй, “Петростар”ХХК-ний ирүүлсэн үнийн санал нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.3 дахь заалтаар шаардлагад нийцсэн бүх тендерийн үнэ захиалагчийн тооцсон төсөвт өртгөөс 5- аас дээш хувиар хэтэрсэн байгаа нь тухайн тендерүүдээс татгалзах үндэслэл болсон.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх заалтын дагуу бүх тендерээс татгалзаж тендерийг дахин зарлахаар болсон. 50% Хэрэгжиж байгаа
18 1 2018.06.04  А/509

Төрийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний  тухай

 

 

 

 

 

 

 

 

 

 

1.Төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээний аюулгүй байдлыг хангаж цахим халдлага, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн албан хаагчдын цаг ашиглалт, ажлын бүтээмжийг сайжруулах зорилгоор сүлжээний орчинд ажилладаг албан хаагчдын ажлын хэрэгцээний интернет сүлжээнээс бусад олон нийтийн сүлжээ, онлайн тоглоом, видео сан бүхий сайтуудад нэвтрэхийг хориглосон талаар авто баазын даргын 2018 оны А.33 дугаар тушаалыг гаргаж, албан бичиг баримтыг олон нийтийн сүлжээгээр дамжуулахгүй байх, мэдээллийн аюулгүй байдлыг хангаж ажиллахыг  Мэдээлэл  технологи, архив бичиг хэргийн эрхлэгчид  үүрэг болгон ажиллаж байна. 10% Цаашид хэрэгжүүлж ажиллана.
19 1,2 2018.06.11   А/532

Форум зохион байгуулах тухай

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нийслэл Улаанбаатар хотноо Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумын “Нүүрс төрөгч багатай хотуудын хөгжил: Агаарын чанарыг сайжруулж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нь” олон улсын хуралдаан болохтой холбогдуулан зочид төлөөлөгчдөд үйлчлэх  жолооч нарыг  2018 оны 06 дугаар сарын 18-наас 21-нийг дуустал өдрүүдэд сонор сэрэмж, сахилга дэг журам, хувцаслалт, ариун цэвэр соёлжилт, хариуцлагатай  ажиллуулах автомашинуудын өнгө үзэмж, техникийн бэлэн байдал, аюулгүй ажиллагааг  хангах, зочны үйлчилгээний автомашины сэлбэг хэрэгсэл, бензин шатахуун, тос тослогооны  материалын  бэлтгэлийг хангуулж, ажлын бэлэн байдалд   байхыг Хэлтсүүдэд тус  тус  үүрэг  болгож, форумд нийт 5 өдөрт 9 автомашин, 9 жолооч 1781 км үйлчилж ажилласан байна. 100% Хэрэгжсэн
     7.Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамж
20 1,3 2018.01.04  А/05

Батлан хамгаалах хууль тогтоомжийн хяналт шалгалтын ажлыг  зохион байгуулах тухай  /Цэргийн үүрэгтний 18-50 насны/

 

 

Батлан хамгаалахын сайд, Нийслэлийн  Засаг дарга,  Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу, СБД-ийн цэргийн штабаас 18-50 насны цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицерийн цэргийн үүргийн биелэлт, цэргийн алба хаасан эсэх, бичиг баримтын шалгалтыг  2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр зохион байгуулсан бөгөөд байгууллагын хэмжээнд энэ насны 48 эрэгтэй албан хаагчид  хамрагдсан  байна. 100% Хэрэгжсэн
Нийт  дундаж    57,5  хувь

 

                                                                                                                                                                                                                                      
хандалт