“Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр”-ийн 2018 оны эхний хагас жилийн хэрэгжилтийн тайлан

        Нийслэлийн  Төр  захиргааны  авто  баазын 

“Хүний  нөөцийн  хөгжлийн  хөтөлбөр”-ийн   

2018 оны эхний хагас жилийн хэрэгжилтийн  тайлан

            2018 оны эхний хагас жилийн байдлаар “Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр”-ийн биелэлт 80 хувь, “Сургалтын төлөвлөгөө”-ний  биелэлт 40 хувьтай биелсэн. “Албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр” /2016-2018 он/–ийн хүрээнд авто баазын даргын 2018 оны  А/03 дугаар  тушаалаар “2018 оны Сургалтын төлөвлөгөө”, байгууллагын дэргэдэх Соёл, урлаг, спортын хамтлагийн 2018 оны төлөвлөгөө”-т ажлуудыг зохион байгуулж,  байгууллагын  үйл ажиллагааны бус, бусад зардлаас төсөвлөн батлуулан, хэрэгжүүлэн ажиллаж байна.

            Хүний нөөцийн бодлогыг ил тод, нээлттэйгээр хэрэгжүүлэх үндсэн дээр байгууллагын бүтэц, орон тоо, цалингийн санг  байгууллагын хэмжээнд шинэчлэн баталж, ажилтан албан хаагчдын нас, хүйсийн ангиллын  судалгааг шинэчилж, хүний нөөц, ажлын сул орон тооны зар мэдээ, бусад  мэдээллийг  байгууллагын  цахим хуудсанд байршуулан ажиллаж, шинээр  ажилд орсон 10 албан хаагчидтай хөдөлмөрийн гэрээг хуулийн дагуу туршилтын хугацаагаар байгуулан, дотоод  журмын дагуу туршилтын хугацаа дуусмагц жинхлэх асуудлыг Даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэж ажилласан.

            НЗДТГ-аас  авто баазын 2017 оны үр дүнг үнэлэх ажлын хэсгээс ирүүлсэн  зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган, нийт 22 ажил төлөвлөснөөс хүний нөөцийн ил тод байдал, албан хаагчийн хувийн хэргийн баяжилт, захирамжлалын баримт бичгийн хэрэгжилттэй холбоотой  6 ажлыг  төлөвлөн хэрэгжүүлсэн байна.

            Бүрэлдэхүүн  хөдөлгөөн 

            2018 оны эхний хагас жилийн байдлаар байгууллагын хэмжээнд өөрийн хүсэлтээр 3, өөр ажилд 1 албан хаагч шилжиж, нийт 10 албан хаагч ажлаас чөлөөлөгдөж, нөөцийн бүртгэлээс 10 албан хаагчийг нөхөж, шинээр Хөдөлмөрийн гэрээ байгуулан, ажилд томилон ажиллуулж байна. Үүнээс :

Ажлаас  чөлөөлөгдсөн  албан  хаагчид

д/д Ажлаас  чөлөөлөгдсөн шалтгаан Ажилтны тоо Албан тушаал
1 Өөрийн хүсэлтээр 3 2-жолооч, 1-диспетчер-механик
2 НБ тул гэрээг дуусгавар болгосон. 1 1-жолооч
3 СБАХ-ээ авагдсан тул гэрээг  цуцласан 5  5-жолооч
4 Өөр ажилд шилжсэн 1  1-жолооч
       Нийт дүн 10

            Нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн :

 

             Албан хаагчдын ажиллах нөхцөл, эрүүл мэндийг хамгаалан, жил бүр дэс дараатай ажлыг зохион байгуулдаг бөгөөд эхний хагас жилд 2018 оны 04 дүгээр сард Төрийн тусгай албан хаагчдын Нэгдсэн эмнэлэгтэй хамтран ажиллах  УСҮ/18/05 тоот гэрээний дагуу нарийн мэргэжлийн шинжилгээ, оношлогоо, ЭХО бусад шинжилгээ үзлэгийг хийлгэж, энэ үзлэгт нийт 74 ажилтан албан хаагчид хамрагдан, 4,1 сая.төгрөг, байгууллагад 10-аас жил тогтвор суурьшилтай ажиллан, байгууллагад орон сууцны туслалцаа хүссэн өргөдлийн дараалалд байгаа 4 жолоочид авто баазын даргын 2018 оны Б.10 дугаар тушаалаар тус бүр 5,0 сая төгрөгийн буцалтгүй тэтгэмжийг олгон, нийгмийн асуудлыг шийдвэрлэн ажиллаж  байна.

Үндэсний  үйлдвэрлэлийн инфляцийн өсөлт нэмэгдсэн болон байгууллагын  ажилчдыг ажлын байранд нь хоолоор хангах боломжгүй болсон, мөн нийтийн тээврийн унааны хөлс 500 төгрөг болсонтой холбогдуулан албан хаагчдын 1 өдрийн унааны мөнгийг 1000 төгрөг, хоолны мөнгийг 4000 төгрөгөөр шинэчлэн  тогтоож, мөрдөн ажиллаж байна.

                Хөдөлмөрийн дотоод журмын дагуу албан хаагчдад илүү цагийн хөлс, гачигдалтай үед цалинтай чөлөө, тэтгэмж олгож, 2018 оны эхний хагас жилийн байдлаар 11 албан хаагчдад 22160,0 мян.төгрөгийн буцалтгүй тэтгэмж олгож, санхүүгийн дэмжлэг үзүүлэх тал дээр банкны зээлийн баталгаа гаргаж, 17 албан  хаагчдад цалингийн зээл олгуулж, Монголын уламжлалт Сар шинийн баярыг тохиолдуулан байгууллагын  нийт 27 өндөр настанд хүндэтгэл үзүүлж, 1512,0 мян.төгрөгийг зарцуулсан.

Байгууллагын ажиллагсдын хүйсийн тэнцвэрт байдлын судалгааг гаргаж НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэст, цэргийн насны албан хаагчдын бүртгэл судалгааг гарган Сүхбаатар дүүргийн Цэргийн штабт, ажилчдын гэр бүл, цалингийн орлого, амьдралын нөхцлийн талаар шинэчилсэн судалгааг албан хаагчдын дунд явуулж, мөн 0-16 насны хүүхдүүдийн судалгааг шинэчлэн гаргаж, судалгааны дагуу нийт 120 хүүхдэд 2,4 сая төгрөгийн бэлэг, Нийслэлийн ногоон бүсийн зусланд амрах эрхийн бичгээр 10 хүүхдийг  урамшуулан  олгосон.

Албан хаагчдын гэр бүл, цалингийн орлого, амьдралын

нөхцлийн талаар хийсэн судалгаа

 

Хэлтэс нэгжийн нэр   Амьдарч

сууцны

буй

төрөл

  Банкны

эсэх

зээлтэй Албан хаагчийн Дүн
  Гэрт Амины байшин Орон сууц Цалин Орон сууц Автомашин тоо
1 Төв 1 дүгээр парк 11 12 21 28 7 2 45
2 УББ 2 дугаар парк 5 7 8 11 4 5 19
3 Хангарди 3 дугаар парк 3 4 10 11 4 17
4 Захиргаа, санхүү, инженерүүд 1 8 6 2 1 9
   

Нийт дүн

 

19

 

24

 

47

 

56

 

17

 

8

 

90

Мэдлэг, мэргэжил дээшлүүлэх дотоодын сургалт

             2018 онд албан хаагчдын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх зорилгоор  сургалтын төлөвлөгөөний дагуу жолооч, албан хаагчдад замын хөдөлгөөний аюулгүй байдал, стандарт, хууль дүрмийг сурталчлах чиглэлээр “Танхимын бус сургалт”-ыг 03 дугаар сард зохион байгуулж, Худалдан авах ажиллагаа, тос тослох материалын стандартын чиглэлийн сургалтанд Ерөнхий инженер Х.Ажрахгүйг, НЗДТГ-ын Хууль, эрх зүйн сургалтанд хүний нөөцийн менежерийг, НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэс, Нийслэлийн Архивын газрын сургалтанд мэдээлэл-технологи, архив, бичиг хэргийн эрхлэгчийг, Санхүү, төрийн сангийн хэлтсээс зохион байгуулсан сургалтанд ерөнхий ня-бо, Х.Одончимэг, тооцооны ня-бо  Б.Тэмүүжин нарыг,   компьютерийн ахисан шатны сургалтанд 5 диспетчер-механикийг  тус тус хамруулсан.

“Танхимын бус сургалт”-ыг 03 дугаар сард зохион байгуулсан.

Албан хаагчдын шагнал, урамшуулал : 

       Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, авто тээвэр, төрийн үйлчилгээний байгууллагад  амжилттай сайн ажиллаж байгаа албан хаагчдаас  Төр засгийн  дээд шагнал “Алтангадас” одонгоор Санхүү, аж ахуйн хэлтсийн дарга Я.Эрдэнэцэцэг, “Хөдөлмөрийн хүндэт” медалиар жолооч Б.Намсрай, Зам тээврийн салбарын “Онц тээвэрчин” цол тэмдгээр манаач Д.Мөнхбат, Л.Эрдэнэцогт нар, МУ-ын “Алдарт эх” 2 дугаар одонгоор үйлчлэгч Н.Балжинням нар тус тус шагнагдсан байна.

Ажилтнуудынхаа баярыг хуваалцаж,  МУ-ын “Алдарт эх” 2 дугаар одонгоор шагнагдсан Н.Балжиннямын, мөн жолооч Н.Ширнэндорж нарын гэр бүлийн урилгаар  хамт олны төлөөлөгчид гэрт нь очиж, байгууллагын “Хуримтлалын сан”-ийн  журмын  дагуу  олгодог  тэтгэмжийг  нийт  500,0 мян.төгрөгийг  олгосон.

Нийгмийн асуудал, тэтгэмж, урамшуулал /мян.төг/

 

Зориулалт

 

Хүний тоо

 

2018 оны  эхний хагас жил  /төг/

Шагнал  урамшуулал 13 650000
Өндөр настанд хүндэтгэл 27 1512000
Буцалтгүй  тэтгэмж 11 22160000
Шинэ  хүүхэд 2 100000
Хүүхдийн  бэлэг 120 2400000
Эрүүл мэндийн үзлэг 74 4144000
Сургалт 50 650000
Спорт  арга хэмжээ 7 1262000
 

Нийт дүн

   

32878000

                        Танилцсан:  Дарга                              Ц.Батхуяг

                        Тайлан бичсэн:                                   Ч.Байгаль  /Захиргааны хэлтсийн дарга,

                                                                                                            хүний нөөцийн менежер/

                                                                                                                                                                                                                                      
хандалт