Жолооч нарын санамж

НИЙСЛЭЛИЙН ТӨР ЗАХИРГААНЫ АВТО  БААЗЫН  ЖОЛООЧ НАРЫН ӨДӨР ТУТМЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ САНАМЖ

Нэг. Зайлшгүй мөрдөж хэрэгжүүлэх зүйл

  1. Суудлын бүрээсийг 2 ээлжтэй болгож ямагт хиргүй цэвэр, индүүдлэгтэй байлгана.
  2. Баазын хашаанд орж ирэх бүрдээ замын хуудсаа  диспетчерт бүртгүүлж байна.
  3. Нөөц дугуй/хийлж бэлдсэн/ домкрат, насос түлхүүр багаж, цэвэрлэгээний хувин, алчуур зэргийг ямагт бэлэн байлгана.
  4. Замын хуудас, спидометрийн заалт хоёр ямагт тохирч байна.Энэ талаар зөрчил гаргавал  хохирлыг  жолооч хариуцна.
  5. Автомашиндаа үйлчлүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр өөр хүн суулгахгүй байна.
  6. Хөдөлгөөнд оролцох үедээ цагаан бээлий өмссөн байна.
  7. Хөдөлгөөнд оролцохын өмнө машиныхаа гадна, дотор тал, хөдөлгүүр зэргийг цэвэрлэж, салоныг агааржуулсан байна.
  8. Үйлчлүүлэгчийнхээ аюулгүй байдлыг байнга анхаарч буух,суух газарт нь машинаа аль болохоор ойрхон зогсоож, оройтсон үед нь хаалга хүртэл дөхүүлж, ачаа тээшийг нь хамжилцаж, соёлч шуурхай үйлчилнэ.
  9. Үйлчилгээний цагийг хатуу баримталж, явсан км, цагийг үнэн зөвөөр замын хуудсанд бичиж, хэрэглэгчээр тухай бүр баталгаажуулна.
  10. Зөвшөөрөлгүйгээр автомашин хувьдаа ашигласан ба цаг, км илүү бичиж хэрэглэгчийг хохироосон нь нотлогдвол хохирлыг жолооч хариуцна.
  11. Авто паркаас гарах, орохдоо машинаа диспетчер-механикт байнга  шалгуулж тавьсан шаардлагыг биелүүлж байна.
  12. Автомашиныг сэвтүүлэх зэрэг хөнгөн гэмтэл учруулбал тухай бүр арилгуулж, байнга техникийн бэлэн байдлыг хангаж ажиллана.
  13. Усанд тогтмол орж, хиргүй цэвэрхэн хувцаслаж, ялангуяа гутал, хөл оймсоо байнга угааж арчиж, цэвэрлэж байна.

Хоёр. Жолооч нарт хориглох зүйл

  1. Замын хуудасгүй, үнэмлэх талонгүй, техникийн гэрчилгээгүйгээр хөдөлгөөнд оролцох, зөвшөөрөлгүй паркаас гарахыг хориглоно.
  2. Гарааш, паркад гадны хүн дагуулж орох, машин угаахаас бусад тохиолдолд тэнд амарч тухлах, манаачийн байранд саатаж суух, мөн машин тэргэнд ажлын байранд цуглаж тоглохыг зөвшөөрөхгүй.
  3. Автобаазын хашаанд зөвшөөрөлгүйгээр машин тэрэг оруулах, хонуулах, хадгалахыг зөвшөөрөхгүй.
  4. Автобаазын болон үйлчлүүлэгч байгууллагын конторын өрөө, тасалгаагаар хэсүүчлэх, зөвшөөрөлгүйгээр утсаар ярих, компьютер тоглох зэргээр бусдын ажилд саад учруулахыг хориглоно.
  5. Ажлын байрандаа болон машиндаа архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байна.Архи үнэртүүлж ажилдаа ирвэл ажилд гаргахгүй.
  6. Үйлчлүүлэгчтэйгээ хувийн харьцаа тогтоох, аливаа зүйл гуйх, зээлдэх, амь албаны яриа дэлгэх, бусдын талаар элдэв мэдээлэл хийхийг хориглоно.
  7. Байгууллагын нэр хүндийг цаг ямагт хамгаалж, дотоод асуудал, бизнесийн нууцын талаар бусдад мэдээлэл хийхгүй байна.
  8. Хөдөлгөөнд оролцож байх үедээ бусадтай хэрэлдэх, хараалын үг хэрэглэх, уурлаж уцаарлах зэрэг гаж буруу зан ааш үзүүлэхийг хориглоно.
  9. Байгууллагын хашаанд ил задгай бие засах, хог хаягдал, тамхины ишээ газар бүр хаяхыг хориглоно.
  10. Машин дотор болон авто гараашид тамхи татахгүй ба тамхийг зөвхөн зөвшөөрсөн цэгт татаж, тамхины ишийг хогийн саванд хийнэ.
  11. Хэрэглэгчээс дуудлага авснаас хойш 5 минутын дотор үйлчилгээнд гарах бөгөөд үйлчлүүлэгчийнхээ зөвшөөрөлгүйгээр машинтайгаа өөр хувийн  ажилд  явахыг  хатуу хориглоно.

НИЙСЛЭЛИЙН ТӨР ЗАХИРГААНЫ  АВТО  БААЗ

                                                                                                                                                                                                                                      
Шилэн данс
хандалт