Аудитаар өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийн үр дүн

Нийслэлийн аудитын газраас 2007 онд “Нийслэлийн төр захиргааны Авто баазын 2005-2006 оны үйл ажиллагаа”-д хийсэн аудитаар өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийн үр дүнгээр бий болсон бодит үр дүн дараах байдалтай байна.

Үүнд:

Аудитаар илэрсэн зөрчил дутагдал Бодит үр дүн

2006 онд 321.5 сая төгрөгийн орлоготой 462.7 сая төгрөгийн зардалтай 141.2 сая төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан.

Авто баазын парк шинэчлэлд авсан авто машинуудыг худалдан авахдаа хуульд заасны дагуу тендерийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нээлттэй зарлаагүй бусдыг тендерт тэгш оролцох боломжоор хангаагүй

Орлогын нэг төгрөгт ногдох зардал 2007 онд өмнөх оноос 0.30 төгрөгөөр буурсан бол 2008 оны эхний 9 сарын байдлаар 2006 оныхоос 0.14 төгрөгөөр өссөн байна

2009 онд 623.1 сая төгрөгийн орлоготой 754.9 сая төгрөгийн зардалтай 131.8 сая төгрөгийн алдагдалтай ажилласан нь алдагдал 2006 оныхоос 9.4 сая төгрөгөөр буурсан

Шинээр авсан автомашинуудыг худалдан авах тухай НӨХГ-аас зөвшөөрөл авч тендер зарлан худалдан авдаг болсон.2007-2009 онуудад ЗАА, НИБМА, ЧУД ЗДТГ-аас 56.2 сая төгрөгийн 1 ширхэг бага оврын автобус болон 2 ширхэг автомашиныг үнэ төлбөргүйгээр шилжүүлэн авсанаас гадна 756.2 сая төгрөгөөр 2 ширхэг автобус, 25 ширхэг суудлын автомашинаар парк шинэчлэлт хийгдсэн.

2009 онд 1.21 болж 0.22 пунктээр буурсан байна.

2008 оноос авто тээврийн программыг туршилтаар захиалан хийлгэж 2009 онд өөрийн байгууллагадаа нэвтрүүлэн ажилласан. Одоо 3 салбар хэсгүүд тус бүрдээ анхан шатны баримт болон тээврийн мэдээ тайлангаа интернетээр харилцан өгч авалцдаг болсноор ажлыг цаг хугацаанд нь хугацаа алдахгүй хийхэд дөхөмтэй болсон. Шатахууны картыг цахим хэлбэрт оруулсанаар алсаас цэнэглэлт хийж шатахууны талон авахаар явдаг зардлыг багасгасан.

2009 онд Авто бааз ТӨТҮГ статустай болж жолооч ажиллагсад ТҮ-гийн сүлжээгээр цалинжиж ажиллагсдын амьдралд их нэмэр болсон.Баазын 3 хэсэг тус бүрт жолооч нарын амрах байрыг тохижуулан, жижүүрийн машиныг гарган ажиллууллаг болсон..Авто бааз нь 1992 оноос хойш их болон урсгал засвар хийгддээгүй байсныг 2009 онд контор болон гражид урсгал засвар хийж өнгө үзэмжийг сайжруулсанаар тоосжилтыг багасгаж орчин үеийн баазын жишигт хүрэхээр зорилт тавин ажиллаж байна.

Бодит үр дүнг зөвшөөрсөн:

Нийслэлийн аудитын газар
гүйцэтгэлийн аудитын II баг
Ахлах шинжээч С.Лхагвасүрэн     Төр захиргааны авто баазын дарга Ц.Батхуяг

                                                                                                                                                                                                                                      
хандалт