Жолооч нарт өгөх зөвлөмж

НИЙСЛЭЛИЙН ТӨР ЗАХИРГААНЫ АВТО БААЗ УТҮГ

 

 ЖОЛООЧ НАРЫН МӨРДӨХ

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СТАНДАРТ



1.Жолооч нь жолоочийн мэргэжлийн В,С ба бусад ангилалтай , 5-аас дээш жил тээврийн хэрэгслийн жолоочоор ажилласан байна.

2.Жолооч нь жил бүр эрүүл мэндийн үзлэгт хамрагдан, тодорхой хуваарийн дагуу төрийн үйлчилгээнд ажиллах ур чадварын үзлэгт заавал орсон байна.

3.Эзэмшиж байгаа автомашины өнгө үзэмж, тээврийн хэрэгслийн дотор, гадна талын угаалга, сандал түшлэгийн бүрээс, бариул зэргийн цэвэрлэгээ, тормоз, гэрэлтүүлэх, хөргөлтийн болон дулаацуулах систем, жолооны механизм, суудал, түшлэг, эмийн сан, галын хор, бусад төхөөрөмж хэрэгслийн иж бүрдэл, бүрэн бүтэн байдал, хэвийн ажиллагааг хариуцна.

4.Хариуцсан тээврийн хэрэгсэлдээ техникийн ерөнхий  үзлэг хийж үйлчилгээнд гарна.

5.Гарааш, зогсоолоос гарах, орохдоо байгууллагын диспетчер механикт шалгуулж, жолоочийн үнэмлэх, замын хуудсаа бүртгүүлэх буюу хаалгана.

6.Төрийн үйлчилгээний жолооч нь соёлч боловсон харьцаатай, хөнгөн шуурхай, цагийг чанд баримтлан ажиллана.

7.Жолооч нь үйлчилгээнд үйлчлүүлэгчтэй яваа үед тамхи татах, бохь зажлах, үйлчлүүлэгчийг асуугаагүй нөхцөлд илүү яриа өрнүүлэхийг хориглоно.

8.Төрийн үйлчилгээний тээврийн хэрэгсэлд тухайн тээврийн хэрэгслийн зориулалтын бус резин дугуй тавьж ашиглахыг хориглоно.

9.Төрийн үйлчилгээний тээврийн хэрэгслийн автомашины бүхээгт тавих радио,хөгжмийн чанга сулыг үйлчлүүлэгчийн хүсэлтэд нийцүүлнэ.

10.Автомашинаар зориулалтын бус ажилд явах, дэмий тэнэх, сэлгүүцэх явдлыг хатуу хориглоно.

11.Автомашинаа гарааш, паркийн заагдсан талбайд тогтоогдсон журмын дагуу тавина.

12.Автомашинаар баазын хашаан дотор тогтоосон маршрутаар 5км/цаг-аас илүүгүй хурдтай явна.

 

13.Автомашины угаалга цэвэрлэгээг заагдсан байр талбайд хийж байна.

14.Үйлчлүүлэгчийн албаны болон хувь хүний нууцыг чандлан хадгална.

15.Засварт орох үедээ хэрэглэгчтэйгээ урьдчилан тохирч, өөрөө хөөцөлдөж бэлтгэлээ бүрэн хангаж, засварт оруулах ба засвар үйлчилгээ хийж дууссаны дараа инженерт шалгуулж , ажилд гарна.
16.Ажлын байранд болон хөдөлгөөнд оролцох үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хатуу хориглоно.

17.Хэрэглэгчийг хүрэх газрын хамгийн боломжит ойр зайд буулгаж, авч  үйлчилнэ.

18.Үйлчилгээнд явж байх үед гар утсаар ярихыг хориглох ба утасны дууг намсгана.

19.Жолооч нь өглөө ажилд гарахаас 30 минутын өмнө ирж, автомашинаа цэвэрлэж, бэлтгэлээ  хангана.

20.Зочны үйлчилгээнд явах жолооч нар нь цагаан буюу цайвар өнгийн цамц, цагаан бээлий, костюмны хар өнгийн өмд өмссөн байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2020 ОН