Бүтэц, зохион байгуулалт





ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

            Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Нийслэлийн Төр захиргааны авто бааз УТҮГ-ын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн батлах тухай А/995 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн Төр захиргааны авто бааз УТҮГ-ын даргын 2022 оны А/03 дугаар тушаалаар байгууллагын үндсэн чиг үүргийг өөрчлөх, зохион байгуулалт, ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн баталсан.
Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны мөрийн хөтөлбөр, Нийслэлийн нийгэм-эдийн засгийн үндсэн чиглэлд тусгасан зорилтуудын биелэлт, байгууллагын дүрмээр хүлээсэн үүргийн хэрэгжилтийг хангах арга хэмжээний хүрээнд 3 хэлтэс, 105 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

1Э.Болор-ЭрдэнэГазрын дарга№01351677Bolorerdene.e@baaz.ub.gov.mn

1.1. Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн үйл

ажиллагааны чиг үүрэг

 

       1.1.Байгууллагын болон захиргаа, хүний нөөцийн хэлтсийн гүйцэтгэлийн төлөвлөгөө, Төсвийн шууд захирагчийн “Үр дүнгийн гэрээ”-ний үндсэн чиглэлийг боловсруулах, санал авах, стратегийн зорилтыг төлөвлөх, бодлогын удирдамжаар  хангах, тайлагнах  

  1.2.Байгууллагын хэмжээнд мөрдөх дүрэм, журам, бодлого шийдвэрийг боловсруулан  түүний  хэрэгжилт, хэлтэс, нэгжүүдийн үйл ажиллагааны үр дүнг хянах, тайланг нэгтгэх, дүгнэх, урамшуулах, хариуцлага тооцох ажлыг зохион байгуулах

  1.3.Байгууллагын хэлтэс, нэгжүүдийн өдөр тутмын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, ажилтнуудын цалин хөлс, нэмэгдлийг ажлын үр дүн, ажилласан хугацаатай уялдуулан  тогтоож  мөрдүүлэх 

  1.4.Төрийн үйлчилгээний албан хаагчид хөдөлмөрийн гэрээ  байгуулах ажлыг зохион байгуулах, үйл ажиллагааны үр дүнг үндэслэн урамшууллын  хэмжээг тогтоох шийдвэр  гаргуулах 

  1.5. Даргын зөвлөлийн болон тайлангийн хурлын бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах, тушаал шийдвэрийн төсөл боловсруулах, тушаал шийдвэрийг ажилтнуудад танилцуулах ажлыг зохион байгуулах 

                                   1.2 Хууль тогтоомж, дээд газрын тогтоол, шийдвэрийг

                                             хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд: 

 1.2.1 Байгууллагын эрхлэх асуудлын хүрээнд хамааралтай бодлогын баримт бичгийн хэрэгжилт, баазын даргын тушаалын болон зохион байгуулалтын нэгжүүдээс боловсруулсан албан бичгүүдийн төсөл, түүний хууль, эрх зүйн үндэслэлийг  хянах;

       1.2.2.Засгийн газар, НЗД-ын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг нийгмийн тухайн жилийн зорилт, дээд газрын тогтоол, шийдвэр, хууль, дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд баазаас хийж байгаа ажил, үр дүнгийн талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчлах;

      1.2.3.Баазын үйл ажиллагаа, үйлчилгээний талаар байгууллагатай холбогдолтой асуудлаар гарч байгаа мэдээлэл, үйлчлүүлэгчдийн шүүмжлэл, санал гомдлыг судлан дүгнэлт хийх, шүүмжлэлийн мөрөөр авах арга хэмжээг бусад хэлтсүүдтэй хамтран нэгтгэж зохион байгуулж, дутагдал доголдлыг арилгах, зохиосон ажлын тайланг нэгтгэж, холбогдох газруудад мэдээлэх, тайлагнах 

                  1.3. Хүний нөөцийн үйл ажиллагааны хүрээнд:

   1.3.1.Байгууллагын хүний нөөцийн бүртгэл мэдээллийн сан, судалгааг бүрдүүлэх, сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, томилох, чөлөөлөх, нөөцийн бүртгэлд авах тухай бүр өөрчлөлт, хөдөлгөөнийг оруулж баяжилтыг хийх, баазын дарга болон захиргааны зөвлөлийн гишүүдийг  энэ чиглэлийн шаардлагатай мэдээллээр хангах

  1.3.2.Байгууллагын ажилтнуудыг хийж буй ажил, албан тушаалын чиглэлээр сургалтад хамруулах, хөгжүүлэх, мэргэшүүлэх чиглэлээр давтан сургалтын нэгдсэн тогтолцоог бий болгох замаар байгууллагын хүний нөөцийн хөгжлийг дэмжин зохион байгуулах

  1.3.3.Ажилтнуудын сахилга, дэг журам, ёс зүй, ажлын үр дүнг үнэлэх, шагнаж урамшуулах, хариуцлага  тооцох  тогтолцоог бий  болгох

  1.3.4.Ажилтнуудын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох, зэрэг дэв ахих боломжоор  хангах асуудлыг судлан  боловсруулж шийдвэрлүүлэх.

  1.3.5.Байгууллагын ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, түүнтэй холбогдсон хөтөлбөр, төслийг  боловсруулж, хэрэгжүүлэх, 

1.4. Дотоод үйл ажиллагаа, мэдээллийн технологи,

архив, албан хэрэг хөтөлтийн үйл ажиллагааны хүрээнд

      1.4.1 Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг байгууллагын хэмжээнд  зохион байгуулах;

            1.4.2 Байгууллагын  хэмжээнд гаднаас ирсэн бичгийг цаг тухайд нь хүлээн авч бүртгэх, алба, хэлтэс, холбогдох ажилтанд хүлээлгэн өгөх. Баримт бичгийн шийдвэрлэлтэд тавих дотоодын хяналтыг сайжруулж, сар тутам албан бичиг, өргөдөл гомдол шийдвэрлэлтийн мэдээг  гаргах. 

1.4.3 Ажил төрлийн болон хувийн асуудлаар байгууллагын даргатай уулзах хүмүүсийн болон, албан ажил үүрэгтэй холбоотой дуудагдаж байгаа ажилтнуудын цагийг зохицуулж цаг хугацаанд нь дуудаж уулзуулах 

            1.4.4 Баазын дотоод үйл ажиллагаа оффис, гараашийн цэвэрлэгээ, үйлчилгээний талаар байгууллагын доторх дүрэм журмыг мөрдүүлэх, удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг албан хаагчдад танилцуулж, санал гомдлыг хүлээн авч шийдвэрлэх.   

1.4.5 Байгууллагын компьютерын техник хэрэгсэл, төрөл бүрийн программ хангамж, мэдээллийн үйлчилгээ, дотоод сүлжээ, интернэт сүлжээ болон холбоо ашиглах эрх, эдгээртэй адилтгах мэдээлэл холбооны бусад хэрэгсэл, үйлчилгээг зориулалтын дагуу ажиллуулах 

Д/д

Албан хаагчийн нэр

Албан тушаал

Өрөөний дугаар

Утасны дугаар

И-майл хаяг

1.

М.БолормааХэлтсийн дарга

№02

70135075

Bolormaa.m@baaz.ub.gov.mn

2.

А.ГантөгсХууль эрх зүйн асуудал хариуцсан ажилтан

№02

70135075

gantugs.a@baaz.ub.gov.mn

3.

Б.ЭрдэнэхишигХүний нөөцийн ажилтан

№03

70135075

erdenehishig.b@baaz.ub.gov.mn

4.

Ц.ДэлгэрмааМэдээлэл технологи, архив бичиг хэргийн ажилтан

№03

70135075

Delgermaa.ts@baaz.ub.gov.mn

 

2. Санхүү, төлөвлөлтийн хэлтсийн

үйл ажиллагааны чиг үүрэг

            2.1.1.Байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулахад санхүү, аж ахуй, эдийн засгийн боломж нөхцөлийг бүрдүүлэх, нягтлан бодох бүртгэл, мөнгөн гүйлгээ, өмч хөрөнгийн  ашиглалт, хадгалалт,  хамгаалалт, зарцуулалтад тавих хяналтыг хууль журмын дагуу хэрэгжүүлэх, 

           2.1.2.Байгууллагын хэтийн болон дунд хугацааны, жилийн бизнес төлөвлөгөөг боловсруулж, гүйцэтгэл, мэдээ тайлан гаргах санхүү, аж ахуй, сэлбэг хэрэгсэл худалдан авалт, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг боловсруулах тайлагнах,

           2.1.3.Удирдлагыг статистик, тоо мэдээллээр хангах, нягтлан бодох бүртгэл, эдийн засаг, санхүүгийн байдалд шинжилгээ судалгаа хийж, үнэлэлт дүгнэлт өгөх, санхүү аж ахуйн өдөр тутмын үйл ажиллагааг зохион  байгуулах;

           2.1.4.Байгууллагын санхүү төлөвлөлтийн  хэлтсийн гүйцэтгэлийн жилийн төлөвлөгөөг боловсруулах, төлөвлөгөөний биелэлт, тайлан гаргах;

     2.1.5.Байгууллагын төсөв санхүү, цалингийн төсвийг жилийн эхэнд батлуулах, үр ашигтай зарцуулах, гүйцэтгэлийг  тайлагнах хөрөнгө оруулалттай холбоотой асуудлыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, батлагдсан хөрөнгийг хугацаанд нь авч санхүүжүүлэх бизнес төлөвлөгөөг боловсруулах хэрэгжилтийг зохицуулан үр дүнг тооцож, цаашдын  үйл ажиллагааны  чиглэлийг тогтоох

     2.1.6.Байгууллагын орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, өртөг зардлыг бууруулах арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх; 

     2.1.7.Байгууллагын албан хэрэгцээнд шаардлагатай үндсэн хөрөнгийг худалдан авах хөрөнгийн эх үүсвэрийг холбогдох газруудад  тавьж  шийдвэрлүүлэх, 

        2.1.8.Санхүү бүртгэлийн анхан шатны бичиг баримтыг боловсронгуй болгох талаар санал боловсруулж шийдвэрлүүлэх;

          2.1.9.Санхүү, аж ахуйн тайланг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль тогтоомж, Олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу гаргаж аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулна ;

          2.1.10.НӨАУГазар болон холбогдох газруудад санхүү, аж ахуйн үйл ажиллагаа, зарцуулсан хөрөнгө мөнгө, үр дүнгийн талаар тодорхой тусгасан тайланг илтгэх хуудсаар хүргүүлэх

     2.1.11.Байгууллагын эрхлэх асуудлын хүрээнд хамааралтай бодлогын баримт бичгүүд, төсөл, хөтөлбөр, шийдвэрийн  хэрэгжилтийг хангуулахад шаардлагатай тайлан, мэдээг  гаргах 

     2.1.12. Хэлтсийн ажлын хүрээнд гаргах дээд газрын шийдвэрийн төсөл, баазын даргын тушаал, дүрэм, журам, төлөвлөгөө, хөтөлбөр, заавар, гэрээний төслийг хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж  батлуулах, хэрэгжүүлэх,

     

Д/д

Албан хаагчийн нэр

Албан тушаал

Өрөөний дугаар

Утасны дугаар

И-майл хаяг

1.

Б.ҮүрцайхХэлтсийн дарга

№05

70135053

Uurtsaih.b@baaz.ub.gov.mn

2.

Д.НаранцацралЭдийн засагч, нягтлан бодогч

№05

70135053

narantsatsral.d@baaz.ub.gov.mn

3.

Х.Нандинцэцэг

Техникч-нярав

№03

70135053

Nandintsetseg.kh@baaz.ub.gov.mn

 

 

 

 

3.Тээвэр, зохицуулалтын хэлтсийн

үйл ажиллагааны чиг үүрэг

    3.1.1.Байгууллагын тээврийн үйлчилгээний талаарх тухайн жилийн болон дунд, урт хугацааны стратеги төлөвлөгөө, тээврийн үйлчилгээний хэлтсийн гүйцэтгэлийн жилийн төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх,

    3.1.2. Байгууллагын парк шинэчлэлт, нийслэлийн төсвөөр хэрэгжүүлэх  хөрөнгө оруулалтын ажлын санал боловсруулах, хэрэгжүүлэх;

    3.1.3.Үйлчлүүлэгчдийн өөрчлөлтийн статистик тоог үндэслэн тээврийн үйлчилгээний эрэлт хэрэгцээг судалж тодорхойлох, судалгаануудыг  хийж, санал дүгнэлт  гаргах, төлөвлөх;

    3.1.4.Байгууллагын үйлчилгээний эрэлт хэрэгцээг хангуулах зорилгоор үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах, хөдлөх бүрэлдэхүүн, паркийг шинэчлэх, зохион байгуулалтыг оновчтой, боловсронгуй болгох, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, техник ашиглалтын шаардлагад илүү нийцтэй, эдийн засгийн хэмнэлттэй шинэ төрлийн тээврийн хэрэгслийг сонгох, санал, төсөл боловсруулж  шийдвэрлүүлэх, хэрэгжүүлэх;

   3.1.5.Тээврийн үйлчилгээний судалгааг тогтмол хийх, санал дүгнэлт гаргах, үйлчилгээний тогтвортой байдлыг хангаж, зохион байгуулалтыг оновчтой болгох төлөвлөлтийг  боловсруулж, хэрэгжүүлэх;

   3.1.6.Тээврийн чиглэлээр дээд байгууллагаас санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээ, гадаад дотоодод туршлага судлах, суралцах нэвтрүүлэх ажлыг нэгтгэн зохион байгуулах; 

   3.1.7.Тээврийн үйлчилгээний тээврийн хэрэгслийн эрэлт хэрэгцээнд судалгаа шинжилгээ хийж, санал  дүгнэлт боловсруулах, хэрэгжүүлэх

   3.1.8. Тээврийн салбарын үйл ажиллагаа болон бодлого, зорилт, шийдвэрийн хүрээнд гарч буй хууль тогтоомж эрх зүйн актууд, стандарт, дүрэм, журмыг сурталчлан таниулах, хэрэгжилтийг хангуулах ;

   3.1.9. Техникийн болон тээвэрлэлтийн бичиг баримтын  стандарт, норм нормативыг мөрдүүлэх, боловсронгуй болгох талаар санал боловсруулж  хэрэгжүүлэх

        3.1.10.Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналт, цагийн хуваарь, үйлчилгээний журам, тээврийн хэрэгслийн ашиглалтын шаардлага, тээвэрлэлтийн нөхцөл, баримт бичгийн бүрдэл, үйлчлэгч үйлчлүүлэгчийн үүргийн биелэлт, замын хөдөлгөөний аюулгүй байдал зэрэг хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан стандарт дүрэм журмыг  хэрэгжүүлэх, хяналт тавих, 

         3.1.11. Тээврийн үйлчилгээтэй холбогдон үйлчлүүлэгчээс ирсэн санал гомдлыг хүлээн авч тодруулан, гомдлыг барагдуулах арга хэмжээ авч, санал гомдлын барагдуулалтыг  мэдээлэх, зөрчлийн нөхцөлөөс шалтгаалж  хариуцлага тооцох ;

         3.1.12. Дугаарын хязгаарлалттай байгаа жолооч нарын ажлын цагт хяналт тавьж ажлаар хангуулах арга хэмжээг холбогдох албадад тавьж шийдвэрлүүлэх;

    3.1.13. Хэлтсийн ажлын хүрээнд гаргах дээд газрын шийдвэрийн төсөл, баазын даргын тушаал, дүрэм, журам, төлөвлөгөө, хөтөлбөр, заавар, гэрээний төслийг хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж  батлуулах, хэрэгжүүлэх, боловсруулах, дээд газрын тогтоол шийдвэр, хөтөлбөр, төсөл, төлөвлөгөөний биелэлтийг  улирал  тутам  гаргаж  тайлагнах, 

    3.1.14. Хэлтсийн ажилтнуудын хөдөлмөр зохион байгуулалт, мэргэшлийн сургалт, сахилга  дэг журам,  ёс  зүй, ажлын үр дүнг үнэлэх дүгнэх, шагнаж  урамшуулах, хариуцлага тооцох ажлыг зохион байгуулах

    3.1.15.Хэлтсийн ажилтан бүр өөрийн эрхлэх ажлын хүрээнд хамрагдах асуудлаар ажлын  гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан мэдээг хугацаанд нь гаргах, тайлагнах;

    3.1.16.Хэлтсийн ажилтан бүр хариуцсан ажлын чиглэлээр ажлын гүйцэтгэл, судалгаа, тайлан мэдээний цахим санг үүсгэж тухай бүрд нь баяжуулалт хийж байх;

 

Д/д

Албан хаагчийн нэр

Албан тушаал

Өрөөний дугаар

Утасны дугаар

И-майл хаяг

1.

Ч.ЭнхсайханХэлтсийн дарга

№06

70135075

Enkhsaikhan.ch@baaz.ub.gov.mn

2.

Ц.ОюунцэцэгАшиглалтын инженер

№06

70135075

Oyuntsetseg.ts@baaz.ub.gov.mn

3.

З.СүхбатХАБ инженер

№06

70135075

sukhbat.z@baaz.ub.gov.mn

 

Бидний бахархал

Бид нийт 750,000км -г жилд туулаад байна.

 

 



Bидео мэдээлэл




Бидэнтэй нэгдэх

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД