Бүтэц зохион байгуулалт

Нийслэлийн Төр захиргааны авто бааз нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд НИТХ-ын тогтоол, НЗД-ын захирамж, Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль, Авто тээврийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, түүнд нийцүүлэн батлан гаргасан стандарт, дүрэм, журмуудыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон хэрэглэгч, үйлчлүүлэгч байгууллагуудад соёлтой үйлчилгээг хүргэж, НЗД-ын “Суудлын автомашин хэрэглэх эрхийн тухай” 2013 оны А/480 дугаар захирамжийн дагуу нийт 75 автомашин хөдлөх бүрэлдхүүнтэй, үүнээс том оврын автобус 2, ачааны автомашин 2, бусад нь суудлын автомашин бүхий 3 парк хэсэгтэй НЗД-ын 2013 оны А/583 дугаар захирамжаар батлагдсан 87 орон тоогоор ажиллаж байгаад НЗД-ын 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/938 тоот захирамжаар бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөж 102 хүний бүрэлдэхүүнтэйгээр 4 хэлтэстэй болсон байна.

Үүнд:

  1. Баазын дарга -1
  2. Дотоод хяналт, аудитор- 1
  3. Захиргаа, хүний нөөцийн хэлтэс -9
  4. Санхүү, төлөвлөлтийн хэлтэс- 3
  5. Тээвэр зохицуулалтын хэлтэс - 84

Захиргаа, санхүүгийн 6 ажилтан, инженер-2, диспетчер-11, жолооч-70, манаач-4, үйлчлэгч-1, слесарь-1, авто засварчин-1 нийт 98 ажилтан, албан хаагчидтай ба цалин хөлсийг нийслэлийн төсвөөс санхүүжилт авч ажиллаж байна. Авто бааз нь 40 автомашины гарааш бүхий төв 1-дүгээр парк, Улаанбаатар-Бизнес хөгжлийн төвийн В1 давхарт 20 автомашины гарааш бүхий 2-дугаар парк, Хангарьд ордны В1 давхарт 10 автомашины гарааш бүхий төв 3-дугаар парк, хэсэгтэй.