Өргөдөл гомдол шийдвэрлэлт 2020

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 8 дугаар хуралдаанаар “Иргэдээс Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлыг шуурхай барагдуулах, тэдний саналыг үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх талаар санал гарган ажиллахыг нийслэлийн бүх нутгийн захиргааны байгууллагуудын удирдах ажилтнуудад, 2013 оны НЗД-ын А/1086 дугаар захирамжаар батлагдсан журмын 12.1.2-т заасны дагуу өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар дараах ажлыг хийж хэрэгжүүлсэн.
Үүнд:
1. Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1086 дугаар захирамжаар батлагдсан “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журам”-ыг баримтлан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг эрчимжүүлэн нийслэлийн хэмжээнд ашиглаж байгаа дотоод удирдлагын erp.ulaanbaatar.mn нэгдсэн системийн өргөдөл гомдлын дэд системд иргэдээс гаргасан өргөдөл гомдлыг хүлээн авч бүртгэв. 2020 оны жилийн эцсийн байдлаар нийт 128 өргөдлийг бүртгэсэн.
2. Манай байгууллага нь 3 хэлтэстэй /захиргаа хүний нөөцийн хэлтэс, санхүү төлөвлөлтийн хэлтэс, тээвэр зохицуулалтын хэлтэс/, нийт 97 албан хаагчтай үүнээс захиргааны 10 албан хаагчийг “Өргөдөл, гомдлын нэгдсэн программ”-д бүртгэн нэвтрэх эрхтэйгээр өргөдөл гомдлыг шийдвэрлэж байна. Бусад албан хаагч нь асуудлыг шийдвэрлэх түвшний албан тушаалтан биш болно.
ӨРГӨДӨЛ ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТИЙГ
ӨМНӨХ ОНТОЙ ХАРЬЦУУЛСАН БАЙДАЛ
2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд манай байгууллагад ирсэн нийт 128 өргөдөл, гомдлыг “Өргөдөл, гомдлын нэгдсэн программ”-д бүртгэсэн байна. 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх өргөдлийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар өргөдөл гомдлыг харьцуулахад 2019 оных 23 өргөдлөөр илүү байна. Өнгөрөгч 2019 оны жилийн эцсийн байдлаар 151 өргөдөл, гомдол хүлээн авч хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн байна. 2019-2020 оны өргөдөл гомдлын шийдвэрлэлтийг харьцуулсан. /График-1/
2020 оны жилийн эцсийн байдлаар байгууллагад ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийн /диаграмм-2/ Захиргааны хэлтэс 75 , Санхүү аж ахуйн хэлтэс 53, байгууллагын хэмжээнд нийт 128 өргөдөл гомдлоос журмын дагуу хуулийн үндэслэлтэй 128 өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн байна.
2020 онд хандалтаараа тэргүүлж байгаа 3 асуудлын шалтгаан нь нийгмийн асуудал ахуй амьдралаа дээшлүүлэх зорилгоор цалингийн урьдчилгаа нийт 32 ажилтанд цалингийн урьдчилгаа олгож 25,0 хувьтай байна.
Байгууллагын цахим хуудсанд сул орон тооны зарыг байршуулсны дагуу диспетчер-механик болон жолоочоор ажиллах хүсэлтэй захиргаанд ирүүлсэн иргэдийн “Ажилд орох хүсэлт” 29 өргөдөлтэй /22,66%/ танилцаж, тухай бүрт нь авто баазын дарга биечлэн уулзаж “Авто баазын даргын тушаал”-аар ажилд томилж шийдвэрлэсэн байна.
Мөн нийгмийн асуудал шийдвэрлүүлэх тухай 23 өргөдлийг /17,97%/ бүртгэн хуулийн хугацаанд дотоод журмын дагуу хэлэлцэж шийдвэрлэсэн.
Өргөдөл, гомдлын программд нийт 128 өргөдлийг бүртгэж, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн хариуг журмын дагуу 5 хоногт 70 (54,69%), 10 хоногт 26 (20,31%), 15 хоногт 11 (8,59%), 30 хоногт 17 (13,28%), хугацаа хэтэрч шийдвэрлэсэн 4 (3,12%). Өргөдөл, гомдлын индексээр (PCI) 0,88 буюу "В" үнэлгээтэй байна.