Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ
№
Улаанбаатар хот 202 он сар өдөр
Нэг талаас Нийслэлийн Төр Захиргааны Авто бааз УТҮГ-ыг төлөөлөн ашиглалтын инженер ажилтай М.Сүхбат нөгөө талаас__________________________________
______________________хаягаар оршин суух __________________________тоот регистрийн дугаартай ______________
нар Нийслэлийн Төр захиргааны вто бааз УТҮГ-ын эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах, жолооч . . . . . . . . эд хөрөнгийн сахилгыг бэхжүүлэх зорилгоор Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 21,135 дугаар зүйлийн 3,4-т заасныг үндэслэн дор дурдсан нөхцөлөөр энэхүү нэмэлт гэрээг хэлэлцэн байгуулав.
1.Нийтлэг үндэслэл
1.1 Энэхүү гэрээ нь байгууллагад жолооч ажилтай . . . . . . . . эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх нэмэлт гэрээ бөгөөд 20 оны . сарын -нд хэлэлцэн тохиролцсон ______тоот хөдөлмөрийн гэрээний салшгүй хэсэг мөн.
1.2 Эд хөрөнгийн хариуцлагын энэхүү гэрээ нь жолооч ажил олгогч нарын хооронд үүсэх эд хөрөнгийн харилцаатай холбоо бүхий харилцааг зохицуулах үндэслэл бөгөөд гэрээнээс үүссэн маргааныг зөвхөн шүүхээр зохицуулна.
1.3 Гэрээний хугацаа 20 оны сарын -нд хэлэлцэн тохирсон _ тоот хөдөлмөрийн гэрээний дугаар зүйлд зааснаар зохицуулагдана.
2.Ажил олгогчийн хүлээх үүрэг
2.1 Жолооч____________ -нд ____________ жил ашигласан ____________ төгрөгийн үнэ бүхий .____________маркийн автомашиныг Автомашин хүлээлцэх акт баримтаар хүлээлгэн өгч түүнийг хэвийн байдлаар ашиглах хамгаалахын тулд зайлшгүй нөхцөлөөр хангана.
2.2 Жолооч ____________ -нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйл,байгууллагын дотоод журамд зааснаар хүлээн авсан автомашиныг ариг гамтай ,зориулалтын дагуу ашиглах,хадгалах,тээвэрлэх,захиран зарцуулах эрхтэй болохыг танилцуулна.
2.3 Жолооч_____________ -нд албаны зориулалтаар хүлээлгэн өгсөн ____________ маркийн автомашиныг тогтоосон хугацаанд хүлээн авч эд хөрөнгийн бүртгэл эд хариуцагчийн картад тусгана.
2.4 Жолооч ____________ буруугаас хүлээлгэн өгсөн автомашин сэвтэж эвдрэх эд зүйлс дутагдах үгүй болох тохиолдолд ажил олгогчид учруулсан хохирлыг комиссын акт,ажил олгогчийн тушаал гаргах журмаар нөхөн төлүүлнэ.
3.Ажилтны хүлээх үүрэг
3.1 Автомашин хүлээлцсэн баримтаар албан ажлын зориулалтаар хүлээн авсан _______________маркийн автомашиныг зориулалтын дагуу ариг гамтай ашиглана.
3.2 Байгууллагаас албан хэрэгцээний зориулалтаар олгосон ___________ маркийн автомашин болон эд зүйлсийг хадгалах, тээвэрлэх, ашиглах бусад тохиолдолд гарч буй дутагдал ашигтай байдлыг ашиглалтын инженерт яаралтай мэдэгдэнэ.
3.3 Эд хөрөнгийн ашиглалтын талаарх Монгол Улсын хууль тогтоомжийг судалж үйл ажиллагаандаа удирдлага болгоно.
3.4 Байгууллагаас албан хэрэгцээний зориулалтаар олгосон автомашиныг тооллого бүртгэлд үнэн зөвөөр бүртгүүлэх, эд зүйлсийн орлого, зарлага, элэгдэл, хорогдол, нэмэлт хөрөнгө оруулалтыг тухай тухайн үед нь эд хөрөнгийн бүртгэл тооцоонд тусгаж байна.
3.5 Хариуцсан автомашин эд зүйлсийг тоолох, бүртгэхэд биечлэн оролцож, бүртгэсэн баримт бичигт гарын үсэг зурж баталгаажуулна.
3.6 Өөрийн буруугаас байгууллагад учруулсан автомашины хохирлыг бүрэн төлнө.
3.7 Байгалийн давагдашгүй хүчин зүйлс тохиолдсон нөхцөлд ажил олгогчийн төлөөлөгчид яаралтай мэдэгдэх үүрэгтэй.
4.Гэрээний бусад нөхцөл
4.1 Ажил олгогчид учруулсан эд хөрөнгийн хохирлыг мөнгөн хэлбэрээр нөхөн арилгана.
ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:
Нийслэлийн Төр захиргааны авто бааз УТҮГ-ыг төлөөлж,
АШИГЛАЛТЫН ИНЖЕНЕР: М.СҮХБАТ
Утас: 91922247 | Нэр______________________
Жолооч:
Гарын үсэг: ______________________
Утас: ....................................................... |
Hийслэлийн төр захиргааны авто бааз © 2020