

НИЙСЛЭЛИЙН ТӨР ЗАХИРГААНЫ АВТО БААЗ УТҮГ
Авто бааз нь анх Улаанбаатар хотын АДХГЗахиргааны 1974 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 08 тоот тогтоолоор Улаанбаатар хотын АДХ-ын Гүйцэтгэх захиргааны бааз, 1992 онд АДХГЗ-ны 78 дугаар тогтоолоор 46 автомашин хөдлөх бүрэлдхүүнтэйгээр Улаанбаатар хотын АДХГЗ-ны авто бааз нэртэй, 1994 оноос Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын авто бааз, 2007 оны 07 дугаар сараас Нийслэлийн Төр захиргааны авто бааз нэртэйгээр нийслэлийн өмчит төсөвт үйлдвэрийн газар болон өргөжиж Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлагууд, дүүрэг, хотын харьяа газрууд, байгууллагуудад автомашинаар үйлчилж төрийн үйлчилгээг хүргэх зорилгоор үйл ажиллагаагаа явуулж байна.