Нийслэлийн Төр захиргааны авто бааз УТҮГ 2021 оны ажил хөдөлмөр, ололт амжилтаа дүгнэж тайлангийн хурлаа хийлээ.Хурлын үеэр хэлтсүүдийн хийж хэрэгжүүлсэн ажлын тайлантай танилцаж цаашид хийж хэрэгжүүлэх, сайжруулах, анхаарах шаардлагатай ажил болон тулгамдаж буй асуудлын талаар зөвлөлдлөө.Мөн ажлын гүйцэтгэлээрээ амжилт гаргаж бусдыгаа манлайлсан албан хаагчдаа шагнаж урамшууллаа.