“Нийслэлийн төр захиргааны авто бааз” УТҮГ-ын дарга Э.Болор-Эрдэнэ болон байгууллагын дэргэдэх “Эцэг эхийн зөвлөл” хамтран зохион байгуулсан “Эрүүл хүүхэд Монголын ирээдүй” арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө.
Уг арга хэмжээнд байгууллагын 50-н ажилтан, албан хаагчийн 80 гаруй хүүхэд хамрагдан эмнэлгийн анхан шатны үзлэг, шинжилгээнд орж, эмчийн заавар зөвлөгөөг авлаа.
Мөн ажилчид болон тэдний гэр бүлийн хүмүүсийг сахар, В, С-н шинжилгээ, томуугийн вакцинд хамруулж, нийт оролцсон хүүхдүүддээ амин дэмийн дархлаа болсон витамины багц бэлэглэсэн.
Энэхүү үйл ажиллагааг зохион явуулахад гүн туслалцаа үзүүлсэн байгууллагын дарга Э.Болор-Эрдэнэ, хамтран ажилласан Н.Анужин ахлагчтай Сонгинохайрхан Дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн эмч нартаа, идэвхтэй оролцож бидэнд урам хайрласан нийт ажилтан, албан хаагчдадаа баярлалаа.
ЭРҮҮЛ ХҮҮХЭД МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ
Байгууллагын дэргэдэх Эцэг эхийн зөвлөлөөс.