НИЙСЛЭЛИЙН ТӨР ЗАХИРГААНЫ АВТО БААЗ УТҮГ-ЫН
АЖИЛТАН, АЛБАН ХААГЧИЙН СУРГАЛТ, АЖИЛЛАХ НӨХЦӨЛ,
НИЙГМИЙН БАТАЛГААГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД
2023 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
2023 оны дүгээр сарын Улаанбаатар хот
Нэг. Сургалт, мэдлэг чадвараа дээшлүүлж, мэргэших чиглэлээр хийх ажил
№ | Хэрэгжүүлэх арга хэмжээ | Хугацаа | Хариуцах хэлтэс |
1.1 | НЗДТГ болон дээд газруудаас ирүүлсэн саналын дагуу дотоод, гадаадын богино хугацааны сургалтад тавигдсан шаардлагыг хангасан албан хаагчдыг бүрэн дэмжиж сургалтад хамруулна. |
Жилдээ |
ЗХНХ, СТХ |
1.2 | НЗДТГ, харьяа байгууллагууд бусад газруудаас зохион байгуулдаг мэргэжлийн албан хаагчдын сургалтад холбогдох ажилтнуудыг хамруулна. |
Жилдээ |
Бүх хэлтэс |
1.3 | Байгууллагын стратегийн зорилтыг тодорхойлох хөгжүүлэх, бодлогын баримт бичгийг шинэчлэх, бизнес төлөвлөгөөг оновчтой төлөвлөх талаар сургалтад хамруулна. |
Жилдээ |
Бүх хэлтэс |
1.4 | Жолооч нарт шинэчилсэн Замын хөдөлгөөний дүрэм, Гамшгийн болон галын аюулгүй байдал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар гарсан бусад хууль, тогтоомж, дүрэм, журмуудаар сургалт зохион байгуулна. |
Жилдээ |
Бүх хэлтэс |
1.5 | Мэргэшсэн албан хаагчид /жолооч/ эрх авах сунгах шалгалт, бусад албан тушаалын мэргэшсэн, ахисан шатны сургалтад албан хаагчдыг хамруулна. |
Жилдээ |
Бүх хэлтэс |
Хоёр. Нийгмийн хариуцлагыг дэмжих чиглэлээр хийх ажил
№ | Хэрэгжүүлэх арга хэмжээ | Хугацаа | Хариуцах хэлтэс |
2.1 | Байгууллагаас тусламж дэмжлэг, орон сууц, гэр байшин хүссэн албан хаагчдыг өргөдөл өгсөн дараалал, ажлын идэвх санаачилга, үр дүн, амьдралын нөхцөл байдал, ажилласан хугацааг нь харгалзан нийгмийн асуудлыг шийдвэрлэнэ. |
Жилдээ |
ЗХНХ, СТХ |
2.2 | Ажлын өрөөний агааржуулалт, чийгшүүлэлт, гэрэлтүүлэг, цэвэрлэгээний чанарт анхаарч, тохижилтын ажлыг сайжруулан грааштай хамт байрладаг албан хаагчдад нормын сүү, тараг олгоно. |
Жилдээ |
Бүх хэлтэс |
2.3 | Албан хаагчдад хоол, унааны мөнгийг зохих хувиар тооцож сар бүр олгоно. | Сар бүр | СТХ |
2.4 | Ажилтан албан хаагчдад олгох нэг удаагийн тэтгэмжийг Байгууллагын даргын зөвлөлийн хурлаар шийдвэрлэж олгоно. |
Жилдээ |
Бүх хэлтэс |
2.5 | Ажилтнуудын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хүчин чадал сайтай компьютер, принтер, сканераар хангах, санхүү, архив, албан хэрэг хөтлөлтийн шинэчилсэн программууд авах зэрэг ажлыг зохион байгуулна. |
Жилдээ |
ЗХНХ, СТХ |
2.6 | Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, мэдлэг чадвараараа бусдыгаа манлайлан тэргүүлсэн тэргүүний албан хаагчдыг жилийн эцэс, тэмдэглэлт ойн баяруудаар шагнаж урамшуулах, дээд газрын шагналд тодорхойлж шийдвэрлүүлнэ. |
Жилдээ |
Бүх хэлтэс |
2.7 | Өндөр насны тэтгэвэрт гарах албан хаагчдад хуульд заасан болон байгууллагын дотоод журамд заасны дагуу мөнгөн тэтгэмж олгоно. |
Жилдээ |
ЗХНХ, СТХ |
Гурав. Эрүүл мэнд, спортын чиглэлээр хийх ажил
№ | Хэрэгжүүлэх арга хэмжээ | Хугацаа | Хариуцах хэлтэс |
3.1 | Ажилтан, албан хаагчдын эрүүл мэндийг хамгаалах эмнэлгийн урьдчилсан үзлэгт хамруулах |
IV улиралд |
Бүх хэлтэс |
3.2 | Албан хаагчдыг чөлөөт цагаар нь спортоор хичээллүүлж, хуваарийн дагуу зааланд тоглуулах спортын уралдаан тэмцээнийг зохион байгуулж, багуудыг идэвхтэй оролцуулна. |
Жилдээ |
Бүх хэлтэс |
3.3 | Албан хаагчдыг цэвэр агаар, явган аялал, тойрон аялалд явуулах ажлыг зохион байгуулна. | Жилдээ | Бүх хэлтэс |