НИЙСЛЭЛИЙН ТӨР ЗАХИРГААНЫ АВТО БААЗ УТҮГ-ЫН
ЁС ЗҮЙН ЗӨВЛӨЛИЙН 2022 ОНЫ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
2022 оны 03 дугаар сарын 25 Улаанбаатар хот
№ | Хэрэгжүүлэх ажил | Хугацаа | Хариуцах албан тушаалтан |
1 | 2 | 3 | 4 |
Нэг. Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдын баримтлах ёс зүйн хэм хэмжээг сахиулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах чиг үүргийн хүрээнд: | |||
1.1 | Ёс зүйн зөвлөлийн төлөвлөгөөг гаргаж газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх | 2022.03.31 | Ёс зүйн зөвлөл |
1.2 | Албан хаагчдын дунд төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдын дунд “Ёс зүйтэй албан хаагч” аяныг зохион байгуулах | 2022.04.15-2022.07.15 | ЗХНХ, Ёс зүйн зөвлөл |
1.3 | Албан хаагчдад ёс зүй, харилцаа хандлагын талаарх сургалтыг зохион байгуулах | 2022.05.10 | О.Алтаннавч Ц.Дэлгэрмаа |
1.4 | Албан хаагчдын дунд ёс зүй харилцаа хандлагын судалгаа авах (google forms ашиглах) | 2022.04.06 | О.Алтаннавч Ц.Дэлгэрмаа |
1.5 | Байгууллагын цахим хуудас болон групп чатаар дамжуулан ёс зүйн талаарх мэдээ мэдээлэл хүргэх | Тухай бүр | О.Алтаннавч Ц.Дэлгэрмаа |
Хоёр. Гомдол мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх чиг үүргийн хүрээнд: | |||
2.1 | Ёс зүйн зөрчлийн талаар гомдол мэдээллийг цаасаар болон цахим, харилцаа холбооны бүх хэлбэрээр хүлээн авах | Тухай бүр | О.Алтаннавч |
2.2 | Гомдол мэдээллийн мөрөөр хууль, тогтоомжийн дагуу хянан үзэж шуурхай шийдвэрлэж, газрын даргын зөвлөлийн хуралд танилцуулах | Тухай бүр | Н.Батцэцэг Ч.Энхсайхан |
2.3 | Ёс зүйн зөвлөлийн төлөвлөгөөний биелэлт, тайланг хагас, бүтэн жилээр гаргаж танилцуулах | 2022.06.30, 2022.12.30 | Ц.Дэлгэрмаа |