“Улаанбаатар марафонд нэгдэцгээе”





Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “УЛААНБААТАР МАРАФОНД НЭГДЭЦГЭЭЕ” цом Нийслэлийн Төр захиргааны авто бааз УТҮГ-т аялж байна.

Нийслэлийн иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх хүсэл сонирхлыг нэмэгдүүлэх, дасгал хөдөлгөөнөөр тогтмол хичээллэх дадал хэвшил бий болгох, олон нийтийн арга хэмжээнд гэр бүл, найз нөхөд, байгууллага, анги хамт олноороо оролцох боломжийг нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг 2022 оны 05 дугаар сард зохион байгуулах юм. 

Дээрх ажлын хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад “Улаанбаатар Улаанбаатар марафонд нэгдэцгээе” нийслэлийн засаг даргын нэрэмжит цом аялан явах хуваарийн дагуу Улаанбаатар хотын музейгээс 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Нийслэлийн Төр захиргааны авто бааз УТҮГ-ын хамт олон цомыг хүлээн авч байгууллагын албан хаагчдын дунд 2022 оны 04 дүгээр сарын  16-ны өдөр спортын явган аялал зохион байгууллаа. 



Bидео мэдээлэл




Бидэнтэй нэгдэх

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД