Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 43 дугаар зарлигт "Согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн хорт зуршлаас ангид шинэ үеийг төлөвшүүлэх, согтууруулах ундааны зүйл хор уршиг, сөрөг нөлөөг сурталчилан таниулах" талаар тусгагдсан. Цагдаагийн байгууллагаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран зохион байгуулж буй “Намайг алгас” нөлөөллийн аянд Нийслэлийн Төр захиргааны авто бааз УТҮГ-ын хамт олон нэгдэж байна.