Нийслэлийн Онцгой комиссын даргын 2021 оны “Шуурхай штабт хариуцлагатай жижүүр томилон ажиллуулах тухай” 10 дугаар тушаалаар батлагдсан хуваарийн дагуу Нийслэлийн Төр захиргааны авто бааз УТҮГ-ын дарга Ш.Наранбаатар нь 2021 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 09:00 цагаас 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 09:00 цаг хүртэл Нийслэлийн Онцгой комиссын шуурхай штабын хариуцлагатай жижүүрээр ажиллалаа. Ажиллах хугацаандаа дүүргүүдийн шуурхай штаб болон дархлаажуулалтын цэгийн үйл ажиллагаанд хяналт тавьж, Нийслэлийн Онцгой комиссын шуурхай штабын 11-321731, 11-324207, Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт ирсэн иргэдийн санал, хүсэлт, гомдлыг түргэн шуурхай шийдвэрлэхэд анхааран ажиллалаа.
Нийслэлийн Төр захиргааны авто бааз УТҮГ-ын дарга Ш.Наранбаатар, Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга М.Сүхбат нар нь эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоон дээр ажиллаж байгаа НОБГ-ын мэргэжилтэнтэй уулзаж, Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоонгоор Нийслэл Улаанбаатар хотруу орсон, гарсан тээврийн хэрэгсэлийн талаарх мэдээлэлтэй танилцлаа.
Эмээлтийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо:
4-р зөрөг авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо:
Цонжин шалган нэвтрүүлэх товчоо: