ӨРГӨДӨЛ ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТИЙН ТАЙЛАН (2022 оны 3 дугаар улирлын байдлаар)





Нийслэлийн Төр захиргааны авто бааз УТҮГ нь “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай” хууль, “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль”, Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1086 дугаар захирамж “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журам” болон холбогдох хууль, тогтоомжийг дагаж мөрдөн иргэдээс ирүүлсэн өргөдөл хүсэлтийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын дотоод удирдлагын систем буюу www.erp.ulaanbaatar.mn цахим хуудсаар болон байгууллага дээрээ иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүүлээн авч ажиллаж байна. 

Нийслэлийн Төр захиргааны авто бааз УТҮГ-т 2022 оны 3 дугаар улирлын  байдлаар иргэн, хуулийн этгээдээс нийт 42 өргөдөл гомдлыг бүртгэн, өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэсэн байна. Үүнд:

  1. Хүсэлт-42
  • Байгууллагын албан хаагчид-27
  • Иргэд-15
  1. Гомдол-0 ирсэн байна.

Хүснэгт-1 Өргөдөл шийдвэрлэлтийн дундаж хугацаа

Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн дундаж хугацаа

Хоног

Цаг 

Минут

Нийт өргөдөл, гомдол

3

9

13

42

        2022 ОНЫ  ӨРГӨДӨЛ ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТИЙГ

 ӨМНӨХ ОНТОЙ ХАРЬЦУУЛСАН БАЙДАЛ

           2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд манай байгууллагад ирсэн нийт 42 өргөдөл, гомдлыг “Өргөдөл, гомдлын нэгдсэн программ”-д бүртгэсэн байна.

           Өнгөрөгч 2021 оны 3 дугаар улирлын байдлаар 45 өргөдөл, гомдол хүлээн авч хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн байна. 2021-2022 оны өргөдөл гомдлын шийдвэрлэлтийг 3 дугаар улирлын байдлаар дараах графикаар харьцуулсан.  (График-1)

           2022 оны 3 дугаар улирлын байдлаар ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг (диаграмм-2) Захиргаа хүний нөөцийн хэлтэс 35, Санхүү, төлөвлөлтийн хэлтэс 7, байгууллагын хэмжээнд нийт 42 өргөдөл гомдлоос журмын дагуу хуулийн үндэслэлтэй 42 өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн байна. (Диаграмм 2)

(2022 оны 3 дугаар улирлын  байдлаар)

2022 оны 3 дугаар улирлын байдлаар хандалтаараа тэргүүлж буй асуудал нь иргэнээс ажилд орох хүсэлт 14 (36,84%), ажлаас чөлөөлөгдөх 11 (28.95%), нийгмийн асуудал шийдвэрлүүлэх тухай 6 (15.79%), цалин, хөлсний тухай 4 (10.53%),  цалинтай чөлөө хүсэх тухай 1 (2.63%), нийгмийн халамжийн тэтгэврийн тухай 1 (2.63%), цалингүй чөлөө хүсэх тухай 1 (2.63%) ирсэн байна. 
Өргөдөл, гомдлын программд нийт 42 өргөдлийг бүртгэж, 42 өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн хариуг журмын дагуу 5 хоногт 31 (81,58%), 10 хоногт 4 (10,53%), 30 хоногт 1 (2.63%). 

2022 оны 3 дугаар улирлын байдлаар хугацаа хэтэрч шийдвэрлэсэн өргөдөл гомдол байхгүй болно. Өргөдөл, гомдлын индексээр (PCI) 0,87 буюу "В" үнэлгээтэй байна. 

Өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад:

Байгууллагын хэмжээнд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг өргөдөл, гомдлын асуудал хариуцсан ажилтан өдөрт нь хүлээн авч, өргөдөл гомдлын нэгдсэн системд бүртгэж, удирдлагад өдөрт багтаан шилжүүлж, удирдлагын цохолттой ирсэн өргөдөл, гомдлыг тухайн албан хаагч өдөр нь хүлээн авч танилцан, явцын тэмдэглэлийг 10 хоног тутам хийж ажилласан. 2022 оны 3 дугаар улирлын байдлаар өдөрт нь багтаан аваагүй, шийдвэрлэлтийн тэмдэглэл бичээгүй 7, хугацаа хэтэрч шийдвэрлэсэн өргөдөл, гомдол байхгүй байна. Өргөдөл гомдлын зөрчлийн тайланг өмнөх онтой харьцуулахад 13 нэгжээр буурсан үзүүлэлтэй байна.           



Bидео мэдээлэл




Бидэнтэй нэгдэх

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД