ЧИГ ҮҮРЭГ
2025-09-08
- Нийслэлийн Засаг даргын захирамжаар батлагдсан автомашин хэрэглэх эрх бүхий албан тушаалтан, байгууллагатай хууль тогтоомжийн хүрээнд ажил үйлчилгээний гэрээ байгуулан, байгууллагуудад автомашинаар үйлчлэх
- Үйлчилгээнд явж байгаа авто тээврийн хэрэгслийн болон Төрийн үйлчилгээний соёлд тавигдах шаардлага, стандарт, норм, нормативыг мөрдөх, соёлч боловсон, шуурхай чирэгдэлгүй үйлчлэх
- Монгол улсын Нягтлан бодох бүртгэлийн хуульд заасны дагуу санхүүгийн анхан шатны бүртгэлийг хөтөлж, тайлан балансыг зохих хугацаанд гаргах
- Байгууллагын инженер, техникийн ажилтнуудыг мэргэжлийн өндөр боловсролтой, дадлага туршлагатай боловсон хүчнээр бэхжүүлэх, жолооч нарын боловсрол, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх талаар ажил зохиох
- Авто үйлчилгээнд зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, буруутай үйлдлийг илрүүлж, таслан зогсоох, хариуцлага хүлээлгэх, учирсан хохирлыг арилгуулах, жолооч нарын ангилал дээшлүүлэх, сургах, мэргэшүүлэх, хөдөлмөрлөх нөхцөлийг сайжруулах арга хэмжээ авах
- Шатахуун, тослох материал, автомашины сэлбэг, дулаан, цахилгаан, усны үнэ нэмэгдэхэд үйлчилгээний үнэ тарифыг өөрчлөх саналыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар бусад холбогдох газруудтай хамтран боловсруулан Нийслэлийн Засаг даргад танилцуулан, шийдвэрлүүлэн, мөрдөж ажиллах
Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
Нийслэлийн Төр захиргааны авто бааз УТҮГ
Захиргаа хүний нөөцийн хэлтэс
Эрх зүйн асуудал хариуцсан ажилтан
3 тоот Утас: 70135075