Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 ХОНОГИЙН АЯН






Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 ХОНОГИЙН АЯН

Ихэнх хүмүүс цахимаар үйлдэгддэг хүчирхийлэл нь зөвхөн танихгүй хүмүүсийн зүгээс үйлдэгддэг гэж ойлгодог ч бодит байдал үүнээс өөр байдаг.

Хүчирхийлэл үйлдэгч нь хүүхдийг өмнө нь таньдаг, итгэл хүлээлгэсэн хүн байх нь түгээмэл. Жишээлбэл, тухайн хүүхдийн эцэг эхийн хамт ажилладаг хүн, гэр бүлийн найз, хамаатан садан, эсвэл ойрын хүрээллийн хэн нэгэн байж болзошгүй.

Тиймээс хүүхдийн цахим орчин дахь аюулгүй байдлыг хангахад гадны хүмүүсээс хамгаалахаас гадна ойр дотны харилцааг ч анхаарч, итгэлцэлд суурилсан нээлттэй, ойлголцсон харилцааг бий болгох нь чухал юм.

Дэлхийн 187 улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэдэг билээ.

2025 онд дэлхий даяараа “Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд НЭГДЭЦГЭЭЕ” уриан дор нэгдэж хүчирхийллийн эсрэг нийгэм тэр чигээрээ дуугарах, хүн бүр үйлдэл хийхийг уриалж, сануулж байна.

The Asia Foundation

#GBV16DaysCampaign2025 #UnitetoEndTFGBV #EndGBViolence #GenderEquality #BtiFulhearts



Bидео мэдээлэл




Бидэнтэй нэгдэх

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД