Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан Гамшгийн аюулын зарлан мэдээлэх дохио дамжуулах журмын дагуу "Нийслэлийн Төр захиргааны авто бааз" УТҮГ-ын албан хаагчид болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх дадлага, сургуулилтыг амжилттай зохион байгууллаа.
Тус сургуулилтыг өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлага зарлан мэдээлэх төвөөс 16:00 цагаас улс орон даяар нэгдсэн журмаар зохион байгуулсан бөгөөд зарлан мэдээлэх дуут дохиог гурван удаа дамжуулснаар албан хаагчид нэгдсэн зохион байгуулалтад орж, сургуулилтад хамрагдлаа.