Сүхбаатар дүүргийн Засаг даргын "Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай" 04 дүгээр албан даалгаврын дагуу Хаврын улирлыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээнд "Нийслэлийн Төр захиргааны авто бааз" УТҮГ-ын ажилтан, албан хаагчид 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр байгууллагын гадна талбай, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайг цэвэрлэж, бүх нийтийн их цэвэрлэгээнд идэвхтэй оролцлоо.


