НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБЫН ХАРИУЦЛАГАТАЙ ЖИЖҮҮР





Нийслэлийн Онцгой комиссын даргын 2021 оны “Шуурхай штабт хариуцлагатай жижүүр томилон ажиллуулах тухай” 10 дугаар тушаалаар батлагдсан хуваарийн дагуу Нийслэлийн Төр захиргааны авто бааз УТҮГ-ын дарга Ш.Наранбаатар нь 2021 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 09:00 цагаас 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 09:00 цаг хүртэл Нийслэлийн Онцгой комиссын шуурхай штабын  хариуцлагатай жижүүрээр ажиллалаа. Ажиллах хугацаандаа дүүргүүдийн шуурхай штаб болон дархлаажуулалтын цэгийн үйл ажиллагаанд хяналт тавьж, Нийслэлийн Онцгой комиссын шуурхай штабын 11-321731, 11-324207, Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт ирсэн иргэдийн санал, хүсэлт, гомдлыг түргэн шуурхай шийдвэрлэхэд анхааран ажиллалаа. 

Нийслэлийн Төр захиргааны авто бааз УТҮГ-ын дарга Ш.Наранбаатар, Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга М.Сүхбат нар нь эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоон дээр ажиллаж байгаа НОБГ-ын мэргэжилтэнтэй уулзаж, Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоонгоор Нийслэл Улаанбаатар хотруу орсон, гарсан тээврийн хэрэгсэлийн талаарх мэдээлэлтэй танилцлаа. 

Эмээлтийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо: 

4-р зөрөг авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо: 

Цонжин шалган нэвтрүүлэх товчоо:



Bидео мэдээлэл




Бидэнтэй нэгдэх

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД