МЭНДЧИЛГЭЭ





Та бүхэндээ Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласан бахархалт өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

Өдгөөгөөс 98 жилийн тэртээ 1924 оны арваннэгдүгээр сарын 26-нд Улсын анхдугаар Их хурал хуралдаж, анхны Үндсэн хуулиа баталсан. Энэ хуулиар угсаа залгамжилдаг Хаант засгаас Бүгд найрамдах засаглал буюу ард иргэд нь төр засгаа сонгуулийн зарчмаар эмхлэн байгуулдаг цоо шинэ тогтолцоонд шилжих түүхэн шийдвэрийг гаргасан түүхтэй.

Өнгөрсөн 100-аад жилийн хугацаанд монголчууд ололт, амжилт, хөгжил дэвшил рүү тэмүүлсэн он жилүүдийг өнгөрөөсөн. Тиймээс энэ өдрийг Монголоор овоглодог, Монголоороо омогшдог иргэн бүхэн дээдлэн хүндэлж, бахархан тэмдэглэж байх учиртай юм.

Анхдугаар Үндсэн хуулиар “Хамжлагат ёсыг халж, газрын дээрх, доорх бүх баялаг ард түмний өмч болохыг зарлаж, иргэдийнхээ сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулан, эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдийн нэгэн адил тэгш эрхийг олгох зэрэг нийгмийг ардчилах нэн чухал асуудлуудыг хуульчлан тогтоосон” байдаг.

ТА БҮХЭНДЭЭ МОНГОЛ УЛС ТУНХАГЛАСНЫ 98 ЖИЛИЙН БАЯРЫН МЭНДИЙГ ДЭВШҮҮЛЬЕ!

 



Bидео мэдээлэл




Бидэнтэй нэгдэх

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД