ӨРГӨДӨЛ ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТИЙН ТАЙЛАН (2023 оны 4 дүгээр улирлын байдлаар)





Нийслэлийн Төр захиргааны авто бааз УТҮГ-ын “Нийслэлийн Нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх журам”-ын хэрэгжилтийг хангаж, иргэдээс ирүүлсэн өргөдөл хүсэлтийг тухай бүрт www.erp.ulaanbaatar.mn программд, хугацаанд нь бүрэн шийдвэрлэж ажиллалаа. 

2023 оны 4 дүгээр улирлын байдлаар нийт 37 өргөдөл хүсэлт ирснийг программд бүртгэн, өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэсэн байна. Үүнд:

  1. Хүсэлт-37
  • Байгууллагын албан хаагчид-22
  • Иргэд-15
  1. Гомдол-0 ирсэн байна.

Хүснэгт-1 Өргөдөл шийдвэрлэлтийн дундаж хугацаа

Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн дундаж хугацаа

Хоног

Цаг 

Минут

Нийт өргөдөл, гомдол

2

13

55

35

 

2023 ОНЫ  ӨРГӨДӨЛ ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТИЙГ

 ӨМНӨХ ОНТОЙ ХАРЬЦУУЛСАН БАЙДАЛ

 

           2023 оны 09 дугаар сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд манай байгууллагад ирсэн нийт 37 өргөдөл, гомдлыг “Өргөдөл, гомдлын нэгдсэн программ”-д бүртгэж, 35 өргөдөл гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэж шийдвэрлэх шатандаа байгаа 2 өргөдөл байна.

           Өнгөрөгч 2022 оны 4 дүгээр улирлын байдлаар 45 өргөдөл, гомдол хүлээн авч хууль зүйн үндэслэлтэй 45 өргөдлийг шийдвэрлэсэн байна. 2022-2023 оны өргөдөл гомдлын шийдвэрлэлтийг 3 дугаар улирлын дараах графикаар харьцуулсан.  (График-1)

2023 оны 4 дүгээр улирлын байдлаар ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг (диаграмм-2) Захиргаа хүний нөөцийн хэлтэс 31, Санхүү, төлөвлөлтийн хэлтэс 6, байгууллагын хэмжээнд нийт 37 өргөдөл гомдлоос журмын дагуу хуулийн үндэслэлтэй 35 өргөдөл, гомдлыг шийдвэрлэж, шийдвэрлэх шатандаа байгаа 2 өргөдөл байна. 

(2023 оны 4 дүгээр улирлын байдлаар)

2023 оны 4 дүгээр улирлын байдлаар хандалтаараа тэргүүлж байгаа 4 асуудал нь ажилд орох хүсэлт 16  (45,71%), нийгмийн асуудал шийдвэрлүүлэх тухай 10 (28.57%), ажлаас чөлөөлөгдөх тухай 5 (14,29%), ажилд шилжих, дэвшин ажиллах тухай 4 (11.43‍%) ирсэн байна.

Өргөдөл, гомдлын программд нийт 37 өргөдлийг бүртгэж, 35 өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн хариуг журмын дагуу 5 хоногт 30 (85,71%), 10 хоногт 4 (11,43%), 15 хоногт 1 (2,86%). 2023 оны 3 дугаар улирлын  байдлаар хугацаа хэтэрч шийдвэрлэсэн өргөдөл гомдол байхгүй болно. Өргөдөл, гомдлын индексээр (PCI) 0,87 буюу "В" үнэлгээтэй байна. 

Өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад:

Байгууллагын хэмжээнд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг өргөдөл, гомдлын асуудал хариуцсан ажилтан өдөрт нь хүлээн авч, өргөдөл гомдлын нэгдсэн системд бүртгэж, удирдлагад өдөрт багтаан шилжүүлж, удирдлагын цохолттой ирсэн өргөдөл, гомдлыг тухайн албан хаагч өдөр нь хүлээн авч танилцан, явцын тэмдэглэлийг 10 хоног тутам хийж ажилласан. 2023 оны 4 дүгээр улирлын байдлаар өдөрт нь багтаан аваагүй зөрчил 6, хугацаа хэтэрч шийдвэрлэсэн өргөдөл, гомдол байхгүй байна. Өргөдөл гомдлын зөрчлийг өмнөх онтой харьцуулахад 29 нэгжээр буурсан дүнтэй байна.



Bидео мэдээлэл




Бидэнтэй нэгдэх

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД