Албан бичгийн шийдвэрлэлтийн тайлан (2022 оны эхний хагас жилийн байдлаар)





Засгийн газрын 2020 оны 246 дугаар тогтоолоор батлагдсан архив, албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журмын дагуу байгууллагад хандаж ирсэн 143, явсан нийт 134 бичиг байна. 

Байгууллагын хэмжээнд 2022 оны эхний хагас жилийн байдлаар нийтээр дагаж мөрдөх, цаг үеийн шинж чанартай болон байгууллагын үйл ажиллагаатай холбогдолтой захирамжлалын баримт бичгүүд  Засгийн газрын 1 тогтоол, Нийслэлийн Онцгой комиссын хурлын тэмдэглэл 4, Нийслэлийн Засаг даргын захирамж 11, Зөвлөмж 2, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын тушаал 1, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын тушаал 1 тус тус холбогдох заалтыг хэрэгжүүлэн баримт бичгийн хэрэгжилтийг тайлагнаж, хяналт тавин  ажиллаж  байна.

 Явуулсан бичгийн шийдвэрлэлт нийт 134 үүнээс захиргаа хүний нөөцийн хэлтсийн 64 явуулсан үүнээс хариутай 2, хариугүй 62 бичиг, санхүү төлөвлөлтийн хэлтсээс нийт 51 бичиг явуулсан, тээвэр зохицуулалтын хэлтсээс нийт 19 бичиг явуулсан байна.

Албан хэрэг хөтлөлтийн eDoc.ub.gov.mn 

2022 оны эхний хагас жилийн байдлаар Захиргаа хүний нөөцийн хэлтэст-76, Санхүү төлөвлөлтийн хэлтэст-26, Тээвэр зохицуулалтын хэлтэст-41 албан бичиг ирж, нийт 143 албан бичгийн шийдвэрлэлтэд хяналт тавин 92,74 хувийн шийдвэрлэлттэй ажиллаж байна. 

(2022 оны эхний хагас жилийн байдлаар)

(2022 оны эхний хагас жилийн байдлаар)

 Байгууллагаас явуулсан бичиг Захиргаа хүний нөөцийн хэлтэс-64, санхүү төлөвлөлтийн хэлтэс-51, Тээвэр зохицуулалтын хэлтэс-19 нийт 134 албан бичиг илгээсэн байна. 

БАЙГУУЛЛАГЫН ХЭМЖЭЭНД ИРСЭН ХАРИУТАЙ 

БИЧГИЙН ШИЙДВЭРЛЭЛТ 

(2022.01.01-2022.06.24)

Байгууллагын хэмжээнд ирсэн хариутай бичгийн шийдвэрлэлт 2022 оны 01 дүгээр сарын 01-с 06 дугаар сарын 24-нийг хүртэл нийт 37 хариутай албан бичиг ирсэн байна. Үүнээс: хугацаандаа шийдвэрлэсэн 30, хугацаа хэтэрч шийдвэрлэсэн 4, шийдвэрлээгүй 1, судалж байгаа 3 албан бичиг байна. 



Bидео мэдээлэл




Бидэнтэй нэгдэх

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД