ДУУДЛАГЫН АВТОМАШИН ЗАХИАЛГЫН СИСТЕМЭЭР ЗАХИАЛГА АВДАГ БОЛЛОО.





Төрийн хэмнэлтийн тухай хууль, Засгийн газрын 2022 оны 204 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/789 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд UB ERP буюу дотоод удирдлагын системд Дуудлагын автомашины захиалгын системийг шинээр үүсгэсэн. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд нь уг системийг ашиглан өөрийн байгууллагын үйл ажиллагаанд шаардлагатай тээврийн хэрэгслүүдээс сонгон дуудлагын автомашины захиалга өгөх, үйлчлүүлэх боломжтой юм. Системийн туршилтын хугацаа 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн 1 сар үргэлжлэх бөгөөд тус системээр ДУУДЛАГЫН АВТОМАШИНЫ ЗАХИАЛГЫГ авч ажиллахаар болсон. 



Bидео мэдээлэл




Бидэнтэй нэгдэх

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД