САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИН АЖИЛЛАЛАА





САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИН АЖИЛЛАЛАА

Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/1357, дүүргийн Засаг даргын А/651 дүгээр захирамжаар Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна.

Тус ажлын хүрээнд Нийслэлийн Төр захиргааны авто бааз УТҮГ нь  Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны зохион байгуулагч Ч.Энхболд, 24-р хорооны зохион байгуулагч Б.Өнөржаргал нартай хамтран  Чингэлтэй дүүргийн 19, 24-р хорооны  нутаг дэвсгэрт 2022.11.10-аас 2022.11.17-ны хүртэл түлш борлуулах  цэгүүдэд сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлт, борлуулалт, нөөцлөлтийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллалаа. 

Түлш борлуулах цэгүүдийн үйл ажиллагаа хэвийн, нөөц үлдэгдэлтэй байлаа. 7 хоногийн хугацаанд 19-р хорооны 7 цэгт таван толгойн сайжруулсан түлшний татан авалт 95 тн ба борлуулалт цаг агаар дулаан байгаатай холбоотойгоор 23 тн буюу харьцангуй бага байна. 24-р хороо нь түлшний 1 цэгтэй бөгөөд уг цэгээс зусланд өвөлжиж буй айл өрхүүд түлшээ авч байна. Мөн 24-р хороонд түлшний цэг дутагдалтай байгаа бөгөөд уг хороонд хамааралтай Ойн булаг, Майхан толгой, Билгүүний энгэр зуслангууд СБД-ийн 19-р хорооны эхний түлш борлуулах цэгээс түлшээ авч байна. 

Чингэлтэй дүүргийн 19, 24-р хорооны сайжруулсан шахмал түлшний борлуулах цэгүүдэд хяналт тавихын зэрэгцээ угаарын хийн хордлогод өртөх эрсдэлтэй айл өрхүүдээр очиж түлшний галлагаанаас үүдэлтэй угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, өөрийгөө болон бусдыг болзошгүй эрсдэлээс хамгаалах, шаардлагатай үед авах арга хэмжээнүүдийн тухай заавар, зөвлөмж болон уриалгыг хорооны засаг дарга, холбогдох ажилтнуудтай хамтран тус хороодын нутаг дэвсгэрт амьдардаг айл өрхүүд болон иргэдийг мэдээллээр ханган ажиллаа. Мөн одоогийн байдлаар түүхий нүүрс хэрэглэсэн, угаарын хийд хордсон тохиолдол гараагүй болно. 

#угаарын_хийн_эрсдэлээс_урьдчилан_сэргийлье



Bидео мэдээлэл




Бидэнтэй нэгдэх

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД