Албан хаагчдыг сургах, мэргэшүүлэх, хөгжүүлэх, нийгмийн баталгааг хангах талаар 2023-2024 онд хэрэгжүүлэх дэд хөтөлбөр





НИЙСЛЭЛИЙН  ТӨР ЗАХИРГААНЫ АВТО БААЗ УТҮГ-ЫН

АЖИЛТАН, АЛБАН ХААГЧИЙН СУРГАЛТ, АЖИЛЛАХ НӨХЦӨЛ,

НИЙГМИЙН БАТАЛГААГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД

2023 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

 

 

2023 оны    дүгээр сарын                                                                          Улаанбаатар хот

Нэг.  Сургалт, мэдлэг чадвараа дээшлүүлж, мэргэших чиглэлээр хийх ажил

Хэрэгжүүлэх   арга  хэмжээ

Хугацаа

Хариуцах хэлтэс

1.1НЗДТГ болон дээд газруудаас ирүүлсэн саналын дагуу дотоод, гадаадын богино хугацааны сургалтад тавигдсан шаардлагыг хангасан албан хаагчдыг бүрэн дэмжиж сургалтад хамруулна.

 

 

Жилдээ

 

 

ЗХНХ, СТХ

1.2НЗДТГ, харьяа байгууллагууд бусад газруудаас зохион байгуулдаг мэргэжлийн албан хаагчдын сургалтад холбогдох   ажилтнуудыг  хамруулна.

 

Жилдээ

 

Бүх хэлтэс

1.3Байгууллагын стратегийн зорилтыг тодорхойлох хөгжүүлэх, бодлогын баримт бичгийг шинэчлэх, бизнес төлөвлөгөөг оновчтой төлөвлөх талаар сургалтад хамруулна.

 

 

Жилдээ

 

Бүх хэлтэс

1.4Жолооч нарт шинэчилсэн Замын хөдөлгөөний дүрэм, Гамшгийн болон галын аюулгүй байдал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар гарсан бусад хууль, тогтоомж, дүрэм, журмуудаар сургалт зохион байгуулна.

 

 

Жилдээ

 

 

Бүх хэлтэс

1.5Мэргэшсэн албан хаагчид /жолооч/ эрх авах сунгах шалгалт, бусад албан тушаалын мэргэшсэн, ахисан шатны сургалтад албан хаагчдыг хамруулна.

 

Жилдээ

 

Бүх хэлтэс

 

Хоёр. Нийгмийн хариуцлагыг дэмжих чиглэлээр хийх ажил

Хэрэгжүүлэх   арга  хэмжээ

Хугацаа

Хариуцах хэлтэс

2.1Байгууллагаас тусламж дэмжлэг, орон сууц, гэр байшин хүссэн албан хаагчдыг өргөдөл өгсөн дараалал, ажлын идэвх санаачилга, үр дүн, амьдралын нөхцөл байдал, ажилласан хугацааг нь харгалзан нийгмийн асуудлыг  шийдвэрлэнэ.

 

 

Жилдээ

 

 

ЗХНХ, СТХ

2.2Ажлын өрөөний агааржуулалт, чийгшүүлэлт, гэрэлтүүлэг, цэвэрлэгээний чанарт анхаарч,  тохижилтын ажлыг сайжруулан грааштай хамт байрладаг албан хаагчдад нормын сүү, тараг олгоно.

 

Жилдээ 

 

Бүх хэлтэс

2.3Албан хаагчдад хоол, унааны мөнгийг зохих хувиар тооцож  сар бүр олгоно.

Сар бүр

       СТХ
2.4Ажилтан албан хаагчдад олгох нэг удаагийн тэтгэмжийг Байгууллагын даргын зөвлөлийн хурлаар шийдвэрлэж олгоно.

 

Жилдээ

 

Бүх хэлтэс

2.5

Ажилтнуудын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хүчин чадал сайтай компьютер, принтер, сканераар хангах, санхүү, архив, албан хэрэг хөтлөлтийн шинэчилсэн программууд авах

зэрэг ажлыг зохион байгуулна.

 

 

Жилдээ

 

 

ЗХНХ, СТХ

2.6Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, мэдлэг чадвараараа бусдыгаа манлайлан тэргүүлсэн тэргүүний албан хаагчдыг жилийн эцэс, тэмдэглэлт ойн баяруудаар шагнаж урамшуулах, дээд газрын шагналд   тодорхойлж  шийдвэрлүүлнэ.

 

 

Жилдээ

 

 

Бүх хэлтэс

2.7Өндөр насны тэтгэвэрт гарах албан хаагчдад хуульд заасан болон байгууллагын дотоод журамд заасны дагуу мөнгөн тэтгэмж  олгоно.

 

Жилдээ

 

ЗХНХ, СТХ

 

Гурав. Эрүүл мэнд, спортын чиглэлээр хийх ажил

Хэрэгжүүлэх   арга  хэмжээ

Хугацаа

Хариуцах хэлтэс

3.1Ажилтан, албан хаагчдын эрүүл мэндийг хамгаалах эмнэлгийн урьдчилсан үзлэгт хамруулах

 

IV улиралд

 

Бүх хэлтэс

3.2Албан хаагчдыг чөлөөт цагаар нь спортоор хичээллүүлж, хуваарийн дагуу зааланд тоглуулах спортын уралдаан тэмцээнийг зохион байгуулж, багуудыг идэвхтэй оролцуулна.

 

 

Жилдээ

 

 

Бүх хэлтэс

3.3Албан хаагчдыг цэвэр агаар, явган аялал, тойрон аялалд явуулах ажлыг зохион байгуулна.

Жилдээ

Бүх хэлтэс

 



Bидео мэдээлэл




Бидэнтэй нэгдэх

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД