ӨРГӨДӨЛ ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТИЙН ТАЙЛАН (2023 оны жилийн эцсийн байдлаар)





Нийслэлийн Төр захиргааны авто бааз УТҮГ нь “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай” хууль, “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль”, Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/1049 дугаар захирамж “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журам” болон холбогдох хууль, тогтоомжийг дагаж мөрдөн иргэдээс ирүүлсэн өргөдөл хүсэлтийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын дотоод удирдлагын систем буюу www.erp.ulaanbaatar.mn цахим хуудсаар болон байгууллага дээрээ иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүүлээн авч ажиллаж байна. 

Нийслэлийн Төр захиргааны авто бааз УТҮГ-т 2023 оны жилийн эцсийн байдлаар иргэн, хуулийн этгээдээс нийт 130 өргөдөл гомдлыг бүртгэн, 130 өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэж, 6 өргөдөл шийдвэрлэх шатандаа байна. Үүнд:

  1. Хүсэлт-130
  • Байгууллагын албан хаагчид-96
  • Иргэд-34
  1. Гомдол-0 ирсэн байна.

 

Хүснэгт-1 Өргөдөл шийдвэрлэлтийн дундаж хугацаа

 

Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн дундаж хугацаа

Хоног

Цаг

Минут

Нийт өргөдөл, гомдол

5

1

54

130

2023 ОНЫ  ӨРГӨДӨЛ ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТИЙГ

 ӨМНӨХ ОНТОЙ ХАРЬЦУУЛСАН БАЙДАЛ

 

           2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд манай байгууллагад ирсэн нийт 130 өргөдөл, гомдлыг “Өргөдөл, гомдлын нэгдсэн программ”-д бүртгэсэн байна.

           Өнгөрөгч 2022 оны жилийн эцсийн байдлаар  133 өргөдөл, гомдол хүлээн авч хууль зүйн үндэслэлтэй 133 өргөдлийг шийдвэрлэсэн байна. 2022-2023 оны өргөдөл гомдлын шийдвэрлэлтийг жилийн эцсийн байдлаар дараах графикаар харьцуулсан.  (График-1)

2023 оны жилийн эцсийн байдлаар ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг (диаграмм-2) Захиргаа хүний нөөцийн хэлтэс 106 , Санхүү, төлөвлөлтийн хэлтэс 22, тээвэр зохицуулалтын хэлтэст 2, байгууллагын хэмжээнд нийт 130 өргөдөл гомдлоос журмын дагуу хуулийн үндэслэлтэй 130 өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн байна.

(2023 оны жилийн эцсийн байдлаар)

2023 оны жилийн эцсийн байдлаар хандалтаараа тэргүүлж буй асуудал нь иргэнээс ажилд орох хүсэлт 35 (27,13%), нийгмийн асуудал шийдвэрлүүлэх тухай 34 (26.36%), ажлаас чөлөөлөгдөх 23 (17.83%), цалин, хөлсний тухай 15 (11.63%), ажилд шилжих, дэвшин ажиллах тухай 10 (7.75%) бусад 12 (9.31%) ирсэн байна.

Өргөдөл, гомдлын программд нийт 130 өргөдлийг бүртгэж, 123 өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн хариуг журмын дагуу 5 хоногт 92 (70.77%), 10 хоногт 20 (15.38%), 15 хоногт 3 (2.31%)  30 хоногт 13 (10.00%), хугацаа хэтэрч шийдвэрлэсэн 2 (1.54%). 

2023 оны байдлаар хугацаа хэтэрч шийдвэрлэсэн өргөдөл гомдол байхгүй болно. Өргөдөл, гомдлын индексээр (PCI) 0,87 буюу "В" үнэлгээтэй байна. 

Өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад

Байгууллагын хэмжээнд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг өргөдөл, гомдлын асуудал хариуцсан ажилтан өдөрт нь хүлээн авч, өргөдөл гомдлын нэгдсэн системд бүртгэж, удирдлагад өдөрт багтаан шилжүүлж, удирдлагын цохолттой ирсэн өргөдөл, гомдлыг тухайн албан хаагч өдөр нь хүлээн авч танилцан, явцын тэмдэглэлийг 10 хоног тутам хийж ажилласан. 

2023 оны жилийн эцсийн байдлаар өдөрт нь багтаан аваагүй, шийдвэрлэлтийн тэмдэглэл бичээгүй 113, хугацаа хэтэрч шийдвэрлэсэн өргөдөл, гомдол 2 байна. Өргөдөл гомдлын зөрчлийн тайланг өмнөх онтой харьцуулахад 49 нэгжээр өссөн үзүүлэлтэй байна.



Bидео мэдээлэл




Бидэнтэй нэгдэх

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД