Дуудлагын автомашин захиалгын системийн танилцуулга





Нийслэлийн Төр захиргааны авто бааз УТҮГ нь Төрийн хэмнэлтийн тухай хууль, Засгийн газрын 2022 оны 204 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/789 дүгээр захирамжийн хүрээнд хэрэглэгч байгууллагууддаа “Дуудлагын автомашинаар үйлчлэх систем”-ийн танилцуулга болон байгууллагын үйл ажиллагаатай холбоотой хэлэлцүүлгийг 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Хангарди ордоны Их танхимд зохион байгууллаа.  Уг хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, Санхүү, төрийн сангийн хэлтсийн Урсгал зардлын зарцуулалтын эрх хариуцсан мэргэжилтэн Т.Хишигбэгз, Ухаалаг шийдэл ХК-ний Бизнес аналист, системийн шинжээч М.Тунгалаг нар урилгаар оролцож, холбогдох тайлбар, мэдээлэл хүргэсэн. Нийслэлийн Төр захиргааны авто бааз УТҮГ-ын дарга Э.Болор-Эрдэнэ тус хэлэлцүүлэгт байгууллагын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлууд болон цаашид авах арга хэмжээ, дуудлагын автомашины захиалгын талаарх мэдээллийг танилцууллаа.



Bидео мэдээлэл




Бидэнтэй нэгдэх

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД