Байгууллагын түүх

НИЙСЛЭЛИЙНТӨР  ЗАХИРГААНЫАВТОБААЗЫН
ТАНИЛЦУУЛГА

Манай авто бааз нь 1974 онд Улаанбаатар хотын Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны 08 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын АДХГЗ-ны харьяанд хөнгөн тэрэгний авто гарааж нэртэйгээр, Т.Жигжидсүрэн даргатай анх байгуулагдаж  байжээ.

  • Авто бааз нь анхУлаанбаатар хотын АДХГЗахиргааны 1974 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 08 тоот тогтоолоор Улаанбаатар хотын АДХ-ын Гүйцэтгэх захиргааны бааз.
  • 1992 онд АДХГЗ-ны 23 дугаар тогтоолоор 46 автомашин хөдлөх  бүрэлдхүүнтэйгээр Улаанбаатар хотын АДХГЗ-ны авто бааз.
  • 1994 оноос Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын авто бааз.
  •  2007 оны 07 дугаар сараас Нийслэлийн Төр захиргааны авто бааз нэртэйгээр нийслэлийн өмчит төсөвт  үйлдвэрийн газар болон өргөжиж  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн  Засаг даргын дэргэдэх  хэрэгжүүлэгч  агентлагууд, дүүрэг, хотын харьяа газрууд, байгууллагуудад  автомашинаар  үйлчилж төрийнүйлчилгээг хүргэх зорилгоор  үйл ажиллагаагаа  явуулж  байна.

2014 онд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт, тендершалгаруулалтаархудалданавсаннийт 14 автомашинаар, 2015 ондшинээрАксентмаркийн  4 , ТоёотоПриус-30 маркийн – 1  автомашинаарпаркшинэчлэлтхийсэн.

  Нийслэлийн Төр захиргааны авто бааз нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мөрийн  хөтөлбөрийг  хэрэгжүүлэхэд  НИТХ-ын тогтоол, НЗД-ын  захирамж, Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль, Авто тээврийн тухай хууль болон  бусад холбогдох хууль тогтоомж, түүнд нийцүүлэн батлан гаргасан  стандарт, дүрэм, журмуудыг  үйл  ажиллагаандаа  мөрдлөг болгон хэрэглэгч, үйлчлүүлэгч байгууллагуудад соёлтой  үйлчилгээг  хүргэж, НЗД-ын  “Суудлынавтомашинхэрэглэхэрхийнтухай” 2013 оны  А/480 дугаарзахирамжийндагуунийт 75 автомашинхөдлөхбүрэлдхүүнтэй, үүнээстомоврынавтобус 2, ачааныавтомашин 2, бусадньсуудлынавтомашинбүхий  3 паркхэсэгтэй НЗД-ын  2013 оны А/583 дугаарзахирамжаарбатлагдсан 87 оронтоогооражиллажбайна.
    Үүнд:           1.Баазын дарга -1
                        2.Захиргааны хэлтэс -4
                        3.Санхүү, ажахуйн хэлтэс-9
                        4.Тээврийн үйлчилгээнийхэлтэс -73
нийт  87 ажилтан, албан хаагчидтай  4405,7  сая төгрөгийн үндсэн хөрөнгөтэй, ажилтан, албан хаагчдын цалин хөлсийг нийслэлийн төсвөөс санхүүжилт авчажиллаж байна.     

Авто баазын түүхийн хуудаснаас …

Улаанбаатар хотын Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны 1974 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 08 тоот тогтоолоор Хотын АДХ-ын Гүйцэтгэх захиргааны шууд харъяа газар, хэлтсүүдийн жижүүр, дуудлага үйлчилгээний авто машиныг нэгтгэн Сангийн Яамнаас баталсан төсвийн дагуу хотын АДХ-ын Гүйцэтгэх захиргааны харъяанд хөнгөн тэрэгний гражийн  зориулалтаар анх байгуулагдаж

1992 онд АДХГЗ-ны 23 дугаар тогтоолоор 46 автомашин хөдлөх  бүрэлдэхүүнтэйгээр Улаанбаатар хотын АДХГЗ-ны Автобааз нэртэй, 1994 оноос Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын авто бааз, 2007 оны 07 дугаар сараас Нийслэлийн төр захиргааны авто бааз нэртэйгээр нийслэлийн өмчит улсын төсөвт  үйлдвэрийн газар болон өргөжиж  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Засаг даргын Тамгын  газар, Нийслэлийн  Засаг даргын дэргэдэх  хэрэгжүүлэгч  агентлагууд,  Захирагчийн ажлын албаны харьяа газрууд болон дүүрэг, байгууллагуудад  автомашинаар  үйлчлэх  зорилготойгоор  үйл  ажиллагаа  явуулж,  2009 онд  2733842,1 мян.төгрөгийн үндсэн хөрөнгөтэй, 101757,9  мян.төгрөгийн  эргэлтийн хөрөнгөтэйгөөр  ажиллаж байна.

Нийслэлийн засаг даргын 2003 оны 07-р сарын 23-ний өдрийн 298 тоот захирамжийн дагуу  Авто баазын даргаар Цэрэнбатын Батхуяг томилогдон одоог хүртэл  ажиллаж байна.

Авто бааз нь  2001 онд  нийт 52 автомашин хөдлөх бүрэлдэхүүнтэй,  52  ажилчин, албан хаагчидтай  696141,3  мян.төгрөгийн  үндсэн  хөрөнгөтэйгөөр  парк  ашиглалтыг  80-90 хувьтай  ажиллуулж, жил бүрийн авто техникийн улсын үзлэгт бүх автомашин хөдлөх  бүрэлдэхүүнийг  бүрэн хамруулж  амжилттай  дүн  үзүүлж, бензин шатахууны  үнэ  нэмэгдэж байгаатай холбогдуулан Нийслэлийн  Засаг даргын  А/43 захирамжийн дагуу  “Автомашин түрээсээр эзэмших гэрээ”-г  4  жолоочтой байгуулан , автомашиныг  нь хувийн нь  эзэмшилд олгуулах  асуудлыг  шийдвэрлэж, Нийслэлийн  Засаг даргын захирамжийн дагуу шинээр “Тоёото-Ландкрузер-100”  маркийн  автомашин нэг, “Сонота” маркийн  хоёр  автомашиныг  авч парк шинэчлэлт хийж ажилласан.

2002 оны  01 дүгээр сарын  25нд  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолоор  АВТО БААЗ  БАЙГУУЛАГДСАНЫ  30 ЖИЛИЙН ОЙ-г  тэмдэглэн өнгөрүүлж авто баазын  тулгын чулууг  тавилцсан  азай буурлууд болон  нийт ажиллаж  байгаа ажилтан, ажилчид  тэдний гэр бүл, үйлчлүүлэгч байгууллагууд, нийслэлийн төрийн захиргааны газруудтай хамтран 30 жилийн ойгоо амжилттай тэмдэглэн өнгөрүүллээ. Улаанбаатар хотын АДХГЗ-ны  Авто бааз нэртэй байгуулагдсанаас хойш эдүгээ хүртэл 30 жилийн түүхийг өнгөрүүлсэн ч байгууллагын  нийт ажилчдын  60 хувийг мэргэжил боловсролтой  залуучууд эзэлж  байна.

Авто баазын 30 жилийн ой угтсан, ажлын өндөр бүтээлийн болон спортын уралдаан тэмцээн, авто баазын билэгдэл \эмблем, лого\ той  болгох үүднээс уралдаан зарлаж, олон загварууд  дотроос  баазын дарга  Ч.Төрбатын хийсэн  загвар шалгарч  өөрийн  гэсэн  байгууллагын  эмблемтэй болсон.  Авто баазын 30 жилийн ойгоор Өндөр настнуудад хүндэтгэл үзүүлж ажилчдыг ой угтаж хийсэн  ажлын үзүүлэлт, үр дүнгээр  шалгаруулан  яам, тусгай газар, Нийслэлийн  харьяа газруудын шагналаар  шагнаж  урамшуулсан. Үүнд:  НИТХ-ын  “Хүндэт үнэмлэх”-ээр  жолооч Л.Доржпүрэв, О.Алдархишиг, нярав Б.Саранпил,  нийслэлийн “Хүндэт тэмдэг”-ээр  жолооч  Д.Баярсүрэн , НЗД-ын  “Жуух бичиг”-ээр  ня-бо  Я.Эрдэнэцэцэг, слесарь  Ш.Балсанжав, манаач  Н.Пүрэвсүрэн , Авто баазын  “Хүндэт Өргөмжлөл”-өөр  инженер Д.Сундуйжав ,  2001 оны  “Хөдөлмөрийн аварга” –аар  жолооч  Ц.Батхуяг  , Дэд бүтцийн яамны  “Онц тээвэрчин”  цол тэмдгээр  жолооч Т.Халтар, Л.Баясгаланцогт, С.Бадрал, мөн яамны “Хүндэт жуух”-аар жолооч Г.Батчулуун, Б.Баярсайхан, Ч.Эрдэнэ-Очир, архив-бичиг хэрэг Ч.Байгаль,  АТГ-ын “Хүндэт Өргөмжлөл”-өөр  инженер Д.Сундуйжав, мөн “Хүндэт жуух”-аар диспетчер  Х.Аюуш, жолооч  Ч.Батжаргал, Б.Орломжав,  “Осолгүй манлай жолооч” цол тэмдгээр  жолооч  Ц.Батхуяг,  Ц.Батсүх ,  МЗХ-ны  “Хөдөлмөрийн алдар”  алтан медалиар  жолооч Ч.Эрдэнэмөнх,  А.Нэргүйбаатар , ня-бо Я.Эрдэнэцэцэг,  Х.Одончимэг,  АБХ  Ч.Байгаль , Сүхбаатар дүүргийн  ИТХ-ын “Өргөмжлөл”-өөр  Ш.Балсанжав, Баянзүрх дүүргийн ИТХ-ын “Өргөмжлөл”-өөр  Б.Орломжав,  СБД-ийн “Хүндэт тэмдэг”-ээр  диспетчер-механик  Я.Цогзолмаа, жолооч  Ж.Отгонбаяр  нар тус тус шагнагдсан  байна.

2002 оныг  Улаанбаатар хотын  тохижилтын жил  болгосонтой холбогдуулан  Сүхбаатар дүүргийн  Тохижилт үйлчилгээний  компанитай  хамтран  ажиллах гэрээ байгуулан  төлөвлөгөө , төсөв гарган  орчин  тойрны  тохижилт, цэвэрлэгээ  хийн, зүлэг мод тарьж, байгууллагын  конторын  дулаанд  тоолуур тавьж, холбоо  утсан харилцаанд лимит  тогтоосноор  дулаан, холбоо, цахилгаан, усны алдагдлыг  багасгаж  сард  300,0-400,0 мян.төгрөгийн  хэмнэлт  гаргаж ажилласан байна.

Нийслэлийн Засаг даргын  2003 оны  49 дүгээр захирамжийн  дагуу  Нийслэл, дүүргүүдийн  Мэргэжлийн хяналтын  албадаас  төвлөрүүлсэн  8 автомашиныг  хүлээн авч,  засвар  үйлчилгээг  хийж 6 автомашиныг  ажилд оруулан, цаашид ашиглагдахгүй болсон  2  автомашиныг   Нийслэлийн  Өмчийн харилцааны  газрын  дуудлага  худалдаагаар  оруулж  шийдвэрлэсэн.

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу 2003 оны 07 дугаар сарын 23-нд  авто баазын  дарга  Чадраабалын Төрбат  өөр ажилд  шилжиж,  авто баазын  даргаар  Цэрэнбатын  Батхуяг  томилогдож, авто бааз нь 2003 оны  3-р  улирлаас парк шинэчлэлтийг хийж  Нийслэлийн Засаг даргын 326 дугаар захирамж \Авто баазын талаар авах зарим арга хэмжээ\ ийн дагуу  шинээр “Даймлер-Бенз-С200К”, “Дэү-Магнус” суудлын болон “Ниссан Саппоро” жип  автомашинуудыг  балансаас балансад  шилжүүлэн  авч, парк ашиглалтыг сайжруулах зорилгоор автомашин хөдлөх бүрэлдэхүүнийг 100 хувь Япон, Солонгос улсын автомашин болгож, зарим машинуудад  ховор олдохгүй байгаа сэлбэг хэрэгслийг захиалан авчирч, парк ашиглалтыг 90-95 хувьд хүргэж, бүх машинуудыг УБЗ…. дугаартай болгох талаар дорвитой ажил зохион,   НИТХурал, НЗДТГазар, НЗДаргын хэрэгжүүлэгч агентлагууд,   Баянзүрх, Чингэлтэй дүүргүүд нийт 25 орчим хэрэглэгч байгууллагуудтай  “Автомашинаар үйлчлэх гэрээ” байгуулан 2004 онд  53 автомашин хөдлөх бүрэлдэхүүнтэй, 62  ажилтан, албан хаагчидтай, 1024454,4  мян.төгрөгийн  үндсэн  хөрөнгөтэйгөөр НЗД-ын 2004 оны 134 дүгээр захирамжийн  дагуу  Тендер шалгаруулж, шинээр бага оврын  ачааны  автомашин  1-ийг, суудлын Бенз-230 маркийн  автомашин   НИБМА-ны  Тоёото-ландкрузер-80 жип,  Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын  Пажеро-ММС, Баянзүрх дүүргийн  Тохижилт  компаниас  Тоёото-ландкрузер , Делика  маркийн автомашинуудыг  балансаас балансад  шилжүүлэн авч, шатахууны  үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан  НЗД-ын 2004 оны захирамжийн дагуу үйлчилгээний үнэ тарифыг нэмэгдүүлэн мөрдөж,  Төр захиргааны  үйлчилгээнд  явахад  шаардлага  хангахгүй, хугацаа норм нь хэтэрсэн, шатахуун ихээр хэрэглэдэг  авто машинуудыг  Нийслэлийн Өмчийн харилцааны газарт  асуудлыг  оруулж  Уаз-3909, Уаз-469, Газ-31029,  Бенз-190 маркийн автомашинуудыг  дуудлага  худалдаанд  оруулах асуудлыг  шийдвэрлэж  ажилласан  байна.

Нийслэлийн Засаг даргын 2005 оны02 дугаар захирамжаар авто баазын парк  шинэчлэлтийг хийж  автомашинууд нэмэгдсэнээр  авто баазын 2-р паркийг  шинээр ажиллуулах болсон тул Нийслэлийн Засаг  даргын  2005 оны 11 дүгээр захирамжаар  Нийслэлийн Төр Захиргааны 3-р байрны  доод талын  20 автомашины  авто гараашийг  2-р парк болгон эзэмшин  ажиллаж, дүүргүүд , НЗД-ын дэргэдэх  хэрэгжүүлэгч  агентлагуудын  авто машинуудыг  төвлөрүүлж ажиллах  талаар НЗД-ын  2005 оны  108 дугаар захирамжийг хэрэгжүүлэн \шинээр диспетчер-4, жолооч-7, засварчин-1\  ажилгүй байсан олон залуу боловсон хүчнээр  ажлын байрыг нэмэгдүүлэн  НЗД-ын 2004 оны 412 дугаар  захирамжийн  дагуу  Тендер  шалгаруулж  суудлын  “Хьюндэй Гранжир- ХG” , “Сонота-EF” машинуудыг  худалдан авч, ашиглалтын шаардлага хангахгүй болсон авто машинуудыг  НӨХГазрын  дуудлага худалдаагаар Уаз-фургон-3909, Кредос 04-13 УБЗ, Галлопер 02-67 УБЗ оруулсан.  НЗД-ын  2005 оны 460 дугаар захирамжийн  дагуу  Хот  орчноо гэрэлтүүлэх аяны  хүрээнд  байгууллагын  дотор  болон гадна гэрэлтүүлгийн ажлыг хийж 1836300 төгрөг зарцуулж, гадна гэрэлтүүлэг нь авто баазын байраас гадагш  эргэн тойрондоо 20 м  орчныг  гэрэлтүүлэх  хүчин чадалтай байна. Авто бааз нь 2005 оны төлөвлөгөөний  дагуу  өөрсдийн хүч  бололцоогоор  диспетчер-механикийн байрыг тусад нь, халуун усны  өрөө, бие засах газруудыг  шинээр ашиглалтад  оруулсан байна.

Манай  хамт олны  хийсэн  ажлын  бүтээлийг  Төр засаг, Зам тээвэр, аялал жуулчлалын яам ,  Нийслэлийн  удирдах  дээд  байгууллагуудаас  өндрөөр  үнэлж  Авто тээврийн байгууллагын 80 жилийн ойгоор авто баазын үйл ажиллагаа, хамт олны амжилтаас  “Улаанбаатар таймс” сонинд танилцуулга гаргаж , ажилтан, албан хаагчид, жолооч нараас “Хөдөлмөрийн гавъяаны Улаан тугийн одон”-гоор  жолооч Л.Доржпүрэв,  “Алтан гадас” одонгоор инженер Д.Сундуйжав, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын шагналаар Д.Баярсүрэн,  Т.Халтар, Л.Доржпүрэв, Я.Цогзолмаа, Ч.Байгаль, С.Бадрал нар, “Ахмад тээвэрчин” хүндэт үнэмлэхээр В.Жанчив, Б.Юра нар , “Онц тээвэрчин”  цол тэмдгээр Г.Батчулуун, Ч.Батжаргал, Ш.Балсанжав, яамны Хүндэт жуух-аар  Ж.Чулуунбаатар, Г.Баатар, М.Бямбадорж, “Осолгүй манлай цол” тэмдгээр жолооч Ц.Мөнх-Адъяа, М.Мөрөндэлгэр “Санхүү-банкны Тэргүүний ажилтан” цол тэмдгээр ня-бо Я.Эрдэнэцэцэг, яамны “Жуух бичиг”-ээр нярав Б.Саранпил, НХЗГ-ын “Шилдэг залуу” алтан медалиар  жолооч Н.Энхбат, Х.Ганболд  нар  шагнагджээ.

Авто бааз нь  2006 онд  63 автомашин хөдлөх бүрэлдэхүүнтэй, 71 ажилчин, албан хаагчидтай 1333352.0 мян.төгрөгийн үндсэн хөрөнгөтэй, Нийслэлийн Засаг даргын  2006 оны 02, 14 дүгээр захирамжийг хэрэгжүүлэн парк шинэчлэлтэд зориулж, “Автомашин худалдан авах, нийлүүлэх” Тендер шалгаруулж, хуваарилсан хөрөнгийн дагуу  10 ширхэг автомашин болон 4 автомашинд  мотор агрегат  худалдан авч, НЗД-ын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлагуудад үйлчилж байгаа автомашинуудыг шинэчлэн, шинээр 6-7 ажлын  байр гаргаж  Нийслэлийн Засаг даргын  2005 оны 108 дугаар захирамжийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан  НӨХГазраас  Ниссан патрол, Чингэлтэй дүүргээс Ниссан патрол маркийн  автомашиныг балансаас балсансад шилжүүлэн авч, парк шинэчлэлтийг хийж  ашиглалтын шаардлага  хангахгүй болсон машинуудыг  автобаазын Өмч хамгаалах байнгын зөвлөлөөс  НӨХГ-аас  дуудлага худалдаагаар худалдах  болон  сэлбэгийн зориулалтаар ашиглуулах зөвшөөрөл авснаар  Тоёото ЛН-51, Тоёото-Ландкрузер-80, Мицибуши-Делика маркийн автомашинуудыг сэлбэгийн зориулалтаар, Бенз-230 маркийн 2 автомашин, ниссан пикап маркийн 2, Паз-3205 маркийн автобус, Аксент  маркийн автомашинуудыг тус тус дуудлага худалдаанд оруулж, авто техникийн улсын  үзлэгт  амжилттай дүгнүүлж, автомашины оношлогоо, шилжилт хөдөлгөөн, үзлэгт шаардлагатай бүх сэлбэг , тослох материалыг бэлтгэж, автомашинуудад  бүрэн засвар үйлчилгээг графикийн  дагуу  хийж  парк  ашиглалтыг  94 хувьд  хүргэж , НИТХ-ын тогтоолоор 2006 оныг “Хороодын хөгжлийг дэмжих жил” болгосонтой холбогдуулан Налайх дүүргийн 3-р хороотой  ажил төрлийн холбоотой ажиллаж, хорооны конторын халаалт, дулааны ажилд зориулан  1.0 сая /нэг сая/ төгрөгийн хандив, хорооны нэн ядуу болон эмзэг айл өрхүүдэд  хувцас, эд материалын туслалцаа үзүүлж, хороонд  шаардлагатай байгаа  2 компьютерийн  асуудлыг шийдвэрлэж өгсөн. Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 14 дүгээр тогтоолоор  амьжиргааны доод түвшинг нэмэгдүүлсэнтэй холбогдуулан  ажилчдын цалинг   нэмэгдүүлж, ажилчдын ахуй, амьдралыг дээшлүүлэх зорилгоор  ХААН банктай цалингийн зээлийн гэрээг шинэчлэн байгуулж, цалингийн  зээл олгож ажилласан.

НИТХ-ын  тогтоолоор   2007 оныг  “Дэд бүтцийг  сайжруулж,  ажлын байрыг  нэмэгдүүлэх  жил”  болгосонтой  холбогдуулан  байгууллагын  орчин  тойрны  дэд бүтцийг  сайжруулж  тохижуулан  авто баазын баруун талын  590 м2 зам  талбайг шинээр засварлан, бетондож ажилд оруулан энэ ажилд  8378.0  мян.төгрөг, Ажлын байрыг  нэмэгдүүлэх  үүднээс  Тоёото-ландкрузер маркийн 01-59УБЗ, Сонота-3 маркийн 03-27 УБЗ,  Сонота-5 маркийн  07-61 УБЗ  автомашинуудыг  шинээр  ажил үйлчилгээнд явуулж, мэргэжлийн засварчин, диспетчер-механик, жолооч, ажилчид нийт 12  ажиллагсдыг  шинээр  ажилд  авч, ажлын  байраар  ханган  ажилласан байна.

Нийслэлийн өмчит байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах зорилгоор НЗДТГазар  болон  НӨХГ-аас  зохион  явуулсан  “Нийслэлийн  нээлттэй  өдөрлөг”-  ажлын хэсэг байгуулагдан  ажил үйлчилгээний онцлогийг  тусгасан  ажлуудыг  хийж  гүйцэтгэн , өдөрлөгт  амжилттай  оролцож, урд ба хойд  гараашийн дулаалгын   ажлууд, ажиллагсдын ажлын нөхцлийг сайжруулах зорилгоор  бүх өрөөнүүдийн цонхыг  вакуум цонхоор шинэчлэн сольж, дулааны  узель, сантехникийн трубануудыг шинээр сольж, халуун усны бойлерийг шинэчлэн тавьж, байгууллагын  бензин шатахууны  зардлыг  хэмнэх  зорилгоор  НЗД-ын  2007 оны 72 дугаар захирамжийн дагуу  Юнигаз ХХК-тай  хамтран ажиллах гэрээ байгуулан,  “Сонота”  маркийн  32  автомашинд  нефтийн шингэрүүлсэн хийгээр ажиллуулах  төхөөрөмжийг  суурилуулан  “газ”-ыг  хэрэглэж  ажилласнаар  шатахууны  зардлыг   10 хувиар  хэмнэж  ажиллалаа.

МУ-ын Засгийн газрын  тогтоолоор   2008 оныг  “Хүнсний хангамж, аюулгүй байдлын жил” болгосонтой  холбогдуулан “Эрүүл хүнс-Эрүүл орчин” аяны хүрээнд дараахи  ажлуудыг  зохион  байгуулж   ажиллалаа. Үүнд:

1/  Байгууллагын ажилчдын цайны  газрын хоол, хүнсэнд чанарлаг  бүтээгдэхүүн илүү хэрэглэх, аарц, цагаан идээ, сүүн бүтээгдэхүүнээр  үйлчлэх

2/  Ажиллагсдын  эрүүл мэндийг  хамгаалах үүднээс Нийслэлийн Өмчийн харилцааны  газраас зөвшөөрөл авсны үндсэн дээр ажилдын  “Амралт-чийрэгжүүлэлтийн өрөө”-г  засварлан тохижуулж, иж бүрэн теннисний ширээ, сандлыг  тавьж, энэ ажилд  4,0 сая төгрөгийг  зарцуулж, эрүүл ажиллах орчинг бүрдүүлж байгууллагын баруун талын замыг тохижуулж, 18-20 ширхэг мод тарьж ургуулах ажилд  ажиллагсдыг хамруулан ажиллалаа.

МУ-ын Засгийн газрын  2007 оны 349-р тогтоолын дагуу хотын дотор том оврын жип автомашиныг цөөрүүлэхтэй  холбогдуулан, НЗД-ын  2008 оны 45 дугаар захирамжийн дагуу  жип автомашинуудын судалгааг  гаргаж, нийслэлийн хэрэгжүүлэгч агентлагууд, харьяа  газруудын  жип  автомашинуудыг төвлөрүүлэн авч, Техникийн комиссын  акт, дүгнэлт  гаргаж, НӨХГ-тай хамтран  дуудлага  худалдаанд  оруулах  ажлыг  зохион  байгуулж,  бензин шатахууны  үнийн өсөлтөөс шалтгаалан санхүүгийн  өнөөгийн байдлын талаар тооцоо, судалгааг хийж, холбогдох дээд газруудад танилцуулснаар  НЗД-ын 2008 оны 583 дугаар захирамжаар авто баазыг  “Улсын төсөвт үйлдвэрийн газар”-ын ангилалд хамруулан бүтэц, орон тоог шинэчлэн  баталсан нь ажилтан, албан хаагчид маань Төрийн үйлчилгээний  байгууллагын ангилал, зэрэглэлийн  цалинг  авах  боломжийг  бүрдүүлж өгсөн.

Ардын Их хувьсгалын ой, Авто тээврийн байгууллага үүсч хөгжсөний  83 жилийн ой, Нийслэл Улаанбаатар хот байгуулагдсаны 367 жилийн ойгоор  улсад болон төрийн үйлчилгээний салбар, автобаазад  олон ажлын өндөр  амжилт гарган, үр бүтээлтэй ажиллаж  байгаа  жолооч, ажилчдыг  Төр засгийн одон медаль,  Дээд газрын  шагналуудаар  шагнаж  урамшууллаа. Үүнд :

“Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар авто баазын жолооч Т.Халтар, Х.Ганболд, М.Ганхуяг, нярав Б.Саранпил , диспетчер-механик Я.Цогзолмаа, архив-бичиг хэргийн эрхлэгч Ч.Байгаль,  НИТХ-ын  “Хүндэт өргөмжлөл”-өөр  жолооч Н.Гарамбат, В.Жанчив, НИТХ-ын “Хүндэт үнэмлэх”-ээр Ч.Эрдэнэмөнх, А.Нэргүйбаатар, Ц.Түмэндэмбэрэл, диспетчер-механик  Б.Нямсүрэн,  Нийслэлийн  “Хүндэт тэмдэг”-ээр  жолооч  Г.Батчулуун, Б.Юра, НЗД-ын “Жуух бичиг”-ээр тооцооны ня-бо Х.Одончимэг, жолооч Г.Баатар, ЗАА-ны “Баярын бичиг”-ээр С.Пүрэвдорж, Э.Энх-Амар, НҮГ-ын “Баярын бичиг”-ээр  жолооч Б.Юра, диспетчер-механик Г.Тунсаг, НХЗГ-ын  “Шилдэг залуу” алтан медалиар  жолооч Х.Батболд  О.Мөнхбат, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын “Өргөмжлөл”-өөр Г.Алтан-Оч, Б.Ганзориг, З.Очирпүрэв, Баянзүрх дүүргийн шагналаар А.Цэлмэн, НЗДТГ-ын Цэргийн хэлтсийн шагналаар Л.Баясгаланцогт нар болон  бусад  ажилчид  харьяа  газрын болон  авто баазын  мөнгөн  шагналаар  тус  тус шагнагдсан байна.

 

  Нийслэлийн Төр захиргааны авто бааз
 

 

                                                                                                                                                                                                                                      
Шилэн данс
хандалт