Зорилго, Зорилт

Бидний эрхэм зорилго
Хэрэглэгч, үйлчлүүлэгчиддээ  хөнгөн шуурхай, соёлтой  үйлчилж, байгууллагын  ажилчдынхаа  амьдралын  түвшинг  дээшлүүлэхэд  оршино.

Зорилт
Төрийн үйлчилгээний стандартын дагуу  байгууллагын удирдлага, зохион байгуулалт, үйлчилгээний чанар, соёлыг улам бүр  боловсронгуй болгох, цаашид баримтлах  стратеги, авч хэрэгжүүлэх  арга  хэмжээг  тодотгох үндсэн  зорилгын  хүрээнд  дараахи  зорилтуудыг  дэвшүүлэн ажиллаж  байна.

Үйлчилгээний  ажлын  хүрээнд
Хэрэглэгчдийн ая  тухтай аюул осолгүй үйлчлүүлэх  орчныг бүрдүүлж  тээврийн байгууллагын  стандартад нийцүүлэн  иж бүрэн цогцолбор үйлчилгээг түргэн шуурхай  чанартай  үзүүлэх зорилгоор дараах  зорилтуудыг дэвшүүлж  байна.

  • Автомашин тээврийн үйлчилгээг захиалагчдын захиалгын  дагуу  түргэн шуурхай чанартай хийж  гүйцэтгэх
  • Парк шинэчлэлтийг  холбогдох байгуулагуудын хамтаар  тодорхой  үе шаттайгаар авч  хэрэгжүүлэх
  • Зардлыг аль болох хэмнэж  үр  бүтээлтэй ажиллах

Удирдлага зохион байгуулалтын  хүрээнд
Удирдлагын  бүтэц, ур чадвар, зохион байгуулалт,  арга ажиллагааг орчин үеийн шаардлагын  түвшинд  байлгах  зорилтыг тавин  ажиллаж байна. Үүнд:

  • Удирдлагын  хамгийн  оновчтой  бүтэц  бүрдүүлэх
  • Удирдлагын  шийдвэрийг  хэрэгжүүлэх оновчтой механизм бүрдүүлэх
  • Өндөр ур чадвартай , бүтээлч хамт  олныг  бүрдүүлэх
  • Ажил  үүргийн  хуваарь, ажлын  байрны тодорхойлолтыг нарийвчлан тогтоох
  • Хүн бүр жигд ачаалалтай, бүтээлчээр ажиллах орчин, нөхцлийг бүрдүүлэх
  • Урамшууллын   хөшүүргийг   зөв ашиглах
  • Менежментийн орчин үеийн  арга ухааныг нэвтрүүлэх  замаар  удирдлагын   эерэг нөлөөг  дээд  хэмжээнд  байлгах

Санхүү, эдийн  засгийн  хүрээнд
Байгууллагын  санхүүгийн  чадавхийг байнга нэмэгдүүлэн  үйл ажиллагаагаа амжилттай явуулах санхүү-эдийн засгийн  баталгаатай үндэс  суурийг бүрдүүлж , бэхжүүлэхийн  тулд:

  • Санхүү  бүртгэлийн  үр ашигтай  тогтолцоог  бүрдүүлэх
  • Удирдлагын мэдээллийн системийг  нэвтрүүлэх
  • Дотоод  хяналтын оновчтой тогтолцоог бий болгох
  • Үйлчилгээний тоног төхөөрөмж, эд хөрөнгийн худалдан авалт, засвар үйлчилгээний  тогтолцоог  боловсронгуй  болгох
  • Хөрөнгө  оруулалтын  хөтөлбөр  боловсруулж  хэрэгжүүлэх
  • Мэргэжлийн чадвартай боловсон хүчнийг ажиллуулж, ажиллагсдын ур чадвар, сургалт, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр  боловсруулж хэрэгжүүлэх
  • Хүний нөөцийн оновчтой төлөвлөлт, бодлогыг  боловсруулж  хэрэгжүүлэх    Урамшууллын  оновчтой  механизмыг  бүрдүүлэх.

 

 

                                                                                                                                                                                                                                      
Шилэн данс
хандалт