Дотоод журам

 Нийслэлийн Төр захиргааны авто баазын
 даргын 2015 оны   04 дүгээр сарын 27-ны
өдрийн  А/16  дугаар тушаалын хавсралт

 
БАЙГУУЛЛАГЫН  ХӨДӨЛМӨРИЙН  ДОТООД
ЖУРАМ

Нэг.  Нийтлэг  үндэслэл

     Монгол  Улсын Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай, Төрийн болон  орон нутгийн  өмчийн  тухай, Төсвийн тухай, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоол,  Нийслэлийн Засаг даргын захирамж, шийдвэрийг хэрэгжүүлэхэд авто баазын онцлогт тохируулан хөдөлмөрийг  оновчтой  зохион байгуулах, ажилтан  албан хаагчдын ажлын цагийг үр бүтээлтэй  ашиглах, Төрийн үйлчилгээний стандарт, чанар, соёл, хөдөлмөрийн бүтээмжийг  дээшлүүлэхэд  энэхүү  хөдөлмөрийн дотоод журмын  зорилго  оршино.

1.1    Энэхүү  журам  нь  Авто  баазын  хэмжээнд  мөрдөгдөнө. 
1.2     Ажилтан , ажилчид  өөрийн  хариуцсан  ажлынхаа  онцлог, чиг үүргийг  тусгасан үйл ажиллагааны  төлөвлөгөө, ажлын байрны тодорхойлолттой  байна.
1.3     Ажилтнуудын  ажлын  байрны  тодорхойлолтыг  авто баазын дарга батлана.
1.4    Албан тушаал, ажлын байр өөрчлөгдсөн үед уг ажлын байрны тодорхойлолтыг  өөрчлөн  батлуулахыг  хүний нөөцийн  мэргэжилтэн   хариуцна. 
1.5    Авто бааз нь  Төрийн  үйлчилгээний стандарт  журам  болон  байгууллагын дүрмэндээ  /УТҮГ/  заагдсан  үүрэг  зорилтыг  хэрэгжүүлэхдээ хамт олны  санал, ажлын  онцлогт  тулгуурлан  ажиллана.

Хоёр. Ажилд авах,    ажлаас халах, чөлөөлөх

Ажилд  авах

2.1    Ажилтан. албан хаагчид, жолооч нарыг  ажилд авахдаа  тэдний хүнтэй  ажиллах  арга эв  дүй, зан харьцааны соёл, мэдлэг боловсрол, ажлын дадлага  туршлага, ёс суртахуун, идэвхи , санаачилгыг  нь харгалзан холбогдох  материалтай нь авто баазын  захиргааны ажилтнууд танилцаж, захиргааны  хурлаар  хэлэлцэж, даргын  тушаалаар  ажилд томилж, хөдөлмөрийн  гэрээ  байгуулна. .
2.2     Жолооч  нарыг  ажилд авахдаа Замын  хөдөлгөөний шинэчилсэн дүрэм болон жолооны шалгалт авч, түр хугацаагаар  /1-3 сар/ ажиллуулсаны  дараа  хурлаар  хэлэлцэж  жинхэлнэ. 
2.3    Ажилтан, албан хаагчидтай  хөдөлмөрийн гэрээ  байгуулан , ажилд орсон өдрөөс  эхлэн  цалинжуулж, ажилласан  хугацааг  тооцно.
2.4    Шинээр ажилд орсон хүнд  ажлын байрны тодорхойлолт, гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлага, байгууллагын дотоод  журам холбогдох  хууль, тогтоомж, аюулгүй  ажиллагааны  заавар, журмыг судлуулан  танилцуулж, гарын  үсэг  зуруулна.
2.5    Шинээр  ажилд орсон ажилтан нарт  хариуцах  эд хөрөнгийг  картаар, мөн   жолооч  нарт   эзэмшүүлэх   автомашиныг  “Автомашин  хүлээлцэх  акт” ,
 “Эд хөрөнгө хариуцагчийн гэрээ”-г байгуулж, батлан даах хүн буюу  барьцааны  100.0 мянган  төгрөгтэйгээр  автомашиныг  эзэмшүүлнэ. /Авто баазын даргын 2014 оны А/1/24 дүгээр тушаалаар нэмэлт өөрчлөлт оруулсан/  

Ажлаас  халах, чөлөөлөх 

2.6    Ажилтныг  ажлаас  чөлөөлөх , халах болсон үндэслэлийг  Монгол  улсын  Хөдөлмөрийн тухай хууль , Байгууллагын  хөдөлмөрийн дотоод  журам, Хөдөлмөрийн гэрээ бусад  хуулийн зохих  заалтыг баримтлан  захиргааны  шийдвэрээр  тогтооно.  
2.7    Ажлаас  халагдсан  ажилтны  эзэмшиж байсан,  автомашин, эд хөрөнгийг  хүлээн авч холбогдох  санхүүгийн  тооцоо, ээлжийн амралтын  тооцоог  хийж,  тойрох  хуудас  зуруулна.
2.8     Ажилтан  Хөдөлмөрийн  гэрээ  дуусахаас  өмнө  ажлаасаа      чөлөөлөгдөхийг хүсвэл  авто баазын  захиргаанд  өргөдөл гаргаж,  30   хоногийн  дотор  шийдвэрлэнэ.
2.9    Ажилтан,  ёс суртахуун , мэдлэг мэргэжил , төрийн  үйлчилгээ  эрхэлсэн ажлын  дадлага  туршлага, эрүүл  мэндийн  хувьд  гүйцэтгэж  буй  албан  тушаалдаа  тэнцэхгүй  болох,  хөдөлмөрийн  сахилгыг  удаа  дараа  зөрчих, итгэл  эвдэх, тухайн ажилтны орон тоо хасагдах  тохиолдолд  уг ажилтанд  байгууллагын  захиргаа  албан ёсоор  мэдэгдэж   Хөдөлмөрийн тухай хуулийн  40,1-1,2,3,4,5,6 дугаар  зүйлийн дагуу  авто  баазын  даргын  тушаалаар   шийдвэрлэнэ.
2.10. Ажилтан  хөдөлмөрийн  сахилгын  зөрчлийг   давтан  гаргах Хөдөлмөрийн  харилцааг  шууд зогсоохоор /хэрэглэгчтэй  зүй  бусаар харьцах/  давтан  гомдол  гаргах, төрийн үйлчилгээний ажлыг алдагдуулсан, ажлын байранд  архидан   согтуурсан, жолоочийн    буруугаас  машин  техникт ноцтой  эвдрэл, гэмтэл  гаргаж  байгууллагад  их  хэмжээний  хохирол учруулсан /Авто баазын даргын 2014 оны А/1/24 дүгээр тушаалаар нэмэлт өөрчлөлт оруулсан/ үйлдлүүдийг гаргасан бол  авто баазын  захиргааны  хурлаар  хэлэлцэж, Хөдөлмөрийн  тухай    хуулийн  40.1.4-өөр  хөдөлмөрийн гэрээг   шууд цуцлана.
2.10  Монгол улсын  Хөдөлмөрийн  тухай хуулийн 37.1.6, 40.1.1-2,3 –д заасан  үндэслэлээр  ажлаас  чөлөөлөгдсөн   ажилтанд  42.1-д  зааснаар  нэг сарын  хугацааны   дундаж   цалин  хөлстэй  тэнцэх тэтгэмж  олгоно.   

Гурав.  Ажлын цагийн горим, ээлжийн амралт  
түр чөлөө олгох

3.1    Долоо хоногийн ажлын цагийг  Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн  зохих  заалтын  дагуу /40 хүртэл/  тогтооно.
3.2    Нийслэлийн  Засаг  даргын  захирамж, онц байдал,  зочины үйлчилгээ, цаг  үеийн онцгой /байгууллагын  онцлог/ албан  ажилд жолооч  нарыг  илүү  цагаар  ажиллуулсан  тохиолдолд:  
3.2.1    Илүү  цагийн  мөнгийг  сард 20 хүртэл  цагаар тооцож  олгоно.
3.2.2    Амралтын өдөр ажилласан бол хөлс мөнгийг  ажлын өдрийн хөлсөөр  тооцох  буюу  нөхөн  амраана. 
3.2.3    Гэрээт байгууллагаас олгож байгаа илүү цагийн хөлсийг тухайн сарын цалин дээр олгох ба нийт 15 хувийг суутгаж тооцно /үүнээс 11 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 4 хувь нь байгууллагын үйл ажиллагааны  бус  орлого/ /Авто баазын даргын 2015 оны А/16 дугаар тушаалаар нэмэлт өөрчлөлт оруулсан/       
3.3    Өдрийн ажлын цаг нь өглөө 08.30 цагаас, орой 17.30 цаг  хүртэл                 үргэлжлэх  бөгөөд  12.30-13.30  цагийн  хооронд  үдийн завсарлага  байна. Ажлын өдрийн илүү цагийн хөлсийг 17.30 цагаас хойш тооцно.  /Авто баазын даргын 2015 оны А/16 дугаар тушаалаар нэмэлт өөрчлөлт оруулсан/       
3.4    Ажилтнуудын ажлын цагийн бүртгэлийг  диспетчерүүд  бүртгэж,   эдийн  засагч –тооцооны  ня-бо, дотоод хяналт шалгалт хариуцсан  мэргэжилтэн нар  хяналт  тавина.    
3.5    Ажилтны цалинг Засгийн газрын 2014 оны  332 дугаар тогтоолын  4 дүгээр хавсралтын дагуу албан тушаалын ангилал, зэрэглэл, ажилласан  жилийн  шатлалаар  тогтоож  цалинжуулна. /өөрчлөгдсөн  тохиолдолд  тухайн  үед  нь  өөрчлөлт оруулна/
3.6    Ажилтанд  ээлжийн амралтыг  тухайн жилд багтаан  эдлүүлнэ.
3.6.1.    Шинээр ажилд орсон төрийн албан хаагчийг тасралтгүй 8-аас дээш сар ажилласны  дараа ээлжийн амралтыг олгоно.
3.6.2.    Ажилтан ээжлийн амралтаа авахдаа хүний нөөцийн мэргэжилтнээс “Ээлжийн амралт олгох мэдэгдэл” хуудсыг авч, амарч дуусаад ажилд орсон өдрөө “Ээлжийн амралтын мэдэгдэл”-д амралтын тооцоотой эсэхийг  тэмдэглүүлнэ. Ажилтан ажлаас чөлөөлөгдөх халагдах тохиолдолд түүнтэй ээлжийн амралтын тооцоог заавал хийж дуусгана.   
3.7     Ажилтанд чөлөө олгох

3.7.1 Ажилтанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас  Хөдөлмөрийн тухай  хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 –ийг үндэслэн тэтгэмжтэй /цалинтай/  чөлөө  олгож  болно.
3.7.2 Ажилтны  гаргасан хүсэлтийг үндэслэн  /тэтгэмжтэй/ цалинтай болон цалингүй чөлөө олгохдоо ажлын 1 хоногийн  чөлөөг  хэлтсийн дарга нар, 1-ээс дээш хоногийн чөлөөг авто баазын даргын тушаалаар олгоно. Дор дурдсан тохиолдлыг хүндэтгэн үзэх шалтгаанд тооцно.

Үүнд:
1/ гачигдал  тохиолдох /ноцтой шалтгаан/  1-5 хоног
2/шинэ хүүхэдтэй болсон эцэгт хүсэлтийг нь харгалзан ажлын 5  хоногийн  хүүхэд асрах чөлөө
3/  ажилтан төрийн одон  медалиар шагнагдахад   /тухайн өдөрт /
4/  ажилтан болон түүний төрсөн хүүхэд хурим хийхэд  /тухайн өдөрт/
5/ ажилтан төрийн болон өөрийн зардлаар давтан сурах, эрхэлж буй ажлын чиглэлээр мэргэжил дээшлүүлэх магистрант, докторантурт суралцах  шалгалт  шүүлэг өгөхөд 1-5 хоног
 6/  байгууллагад  хамааралгүй  тохиолдолд  цалингүй  1-5 хоног 

3.8    Ажилтан  чөлөө  авах

3.8.1Ажилтан чөлөө авах /ХТХ-ийн 35 дугаар зүйлийг үндэслэн/, сургалт семинарт хамрагдах үед өөрийн ажлыг түр орлон  гүйцэтгэх  ажилтныг  хэлтсийн даргатай тохиролцсноор түүнд ажлаа  хүлээлгэж  өгнө.
3.8.2 Түр орлон гүйцэтгэж байгаа ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн  50.2-ийг  үндэслэн  нэмэгдэл  хөлс  олгоно.   

Дөрөв.  Ажил  төлөвлөх , дүгнэх

4.1    Авто бааз нь ажлаа дүрмээр хүлээсэн үүрэг, бодлогын хэрэгжилтэд тулгуурлан жил, улирлаар  төлөвлөх бөгөөд  Нийслэлийн  Засаг  даргын  мөрийн  хөтөлбөр,  Нийслэлийн тухайн жилийн зорилтыг   хэрэгжүүлэх  хүрээнд  ажиллана.
4.2    Авто баазын  жил, улирлын  ажлын  төлөвлөгөөг   авто баазын  захиргааны  зөвлөлийн хурлаар  хэлэлцэж,  дарга  батална.
4.3    Үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, тайланг захиргаа, санхүү, инженер техникийн ажилтнууд улирлын сүүлийн сарын 28-ны дотор бичгээр болон файлаар өгч, хэлтсийн дарга нар, дотоод хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн  төлөвлөгөөний   биелэлтийг  шууд  хариуцан  ажиллана. /Авто баазын даргын 2014 оны А/1/24 дүгээр тушаалаар нэмэлт өөрчлөлт оруулсан/            
4.4    Захиргаа, санхүү, инженер техникийн ажилтнуудын жил, улирлын  төлөвлөгөөний  биелэлтийг хагас жилээр болон жилийн  эцсээр  дүгнэж  ажиллана.  /Авто баазын даргын 2014 оны А/1/24 дүгээр тушаалаар нэмэлт өөрчлөлт оруулсан/ 

Тав.  Гүйцэтгэлийн   хяналт  шалгалт,  албан  хэргийн  хөтлөлт  

5.1    Монгол  Улсын хууль, Засгийн  газар, Нийслэлийн Иргэдийн хурлын тогтоол, Нийслэлийн  Засаг  даргын захирамж, дээд газрын  шийдвэрийн хэрэгжилт биелэлтийг тогтоол, захирамж хариуцсан мэргэжилтэн гаргана.
5.2    Байгууллагын бодлого, дүрмийн хэрэгжилт, дотоод хяналт, удирдлагын програмыг боловсруулан нэвтрүүлж, жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө, биелэлтийг дотоод хяналт  шалгалт хариуцсан мэргэжилтэн  хариуцаж   ажиллана. /Авто баазын даргын 2014 оны А/1/24 дүгээр тушаалаар нэмэлт өөрчлөлт оруулсан/               
5.3    Гаднаас  ирсэн бичиг баримтыг бичиг хэргийн эрхлэгч хүлээн авч,  даргад   танилцуулан удирдлагын заалтын дагуу бусад  холбогдох  ажилтнуудад  танилцуулж, хариу  биелэлтийг  хангуулж  ажиллана. 
5.4    Архив, албан хэрэг хөтлөлтийг  МУ-ын Засгийн  газрын  2003 оны  08 дугаар тогтоол, ҮАГ-ын даргын 2007 оны 59, 160 дугаар тушаалын дагуу явуулна. Хугацаа заасан  бичигт  тухайн хугацаанд нь  яаралтай  бичиг, цахилгааны  хариуг тэр дор нь бусад байгууллагатай хамтран  шийдвэрлэх  асуудлыг  14  хоногт болон хуулийн дагуу шийдвэрлэнэ.   
5.5     Ажилтны хувийн хэргийг  зохих  журмын  дагуу  бүрдүүлж,  баяжилт хийх,  Төрийн албан хаагчдын бүртгэл, хөдөлгөөн,  судалгаа, мэдээг  гаргаж  ажиллахыг  хүний нөөцийн мэргэжилтэн  хариуцна. 
5.6    Хөдөлмөрийн  дэвтрийг  ажилтан өөрөө  хадгалж, нийгмийн  даатгал, эрүүл  мэндийн  даатгалын  дэвтэрт сар бүр бичилт хийж, нийгмийн  даатгалын  байгууллагатай  тооцоо  хийж, баталгаажуулахыг  эдийн засагч-тооцооны  ня-бо  хариуцна.
5.7  Диспетчерийн  бүртгэл, жолооч   нарын  тооцооны  баримтын  анхан  шатны  гүйцэтгэлд   хяналт  тавьж  эцсийн  байдлаар  баталгаажуулах
эд  хариуцагч, нярвын   автомашины  сэлбэг  хангамж, шатахуун, аж  ахуйн бараа  материалын  хадгалалт, хамгаалалт,  зарцуулалтад   бүртгэлээр  хяналт  тавих  ажлыг эдийн засагч-тооцооны  ня-бо, дотоод   хяналт тавих  ажлыг  дотоод  хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн  
хариуцна.  /Авто баазын даргын 2014 оны А/1/24 дүгээр тушаалаар нэмэлт  өөрчлөлт оруулсан/

Зургаа.  Иргэд  ажилтны  өргөдөл  гомдол санал  хүсэлтийг  хүлээн авах, шийдвэрлэх

6.1    Авто баазын  дарга  болон  бусад  албан тушаалтнууд  орон сууцаас   бусад  асуудлаар  тус байгууллагын  ажилтан, албан хаагчдыг  2,3,4  дэх  өдрүүдэд  хүлээн авч, зохих  хариуг  өгч  ажиллана.
6.2    Иргэд болон байгууллагын ажилтан, албан хаагчдаас ирүүлсэн өргөдөл гомдлыг СМАРТ СИТИ программаар бүртгэж, удирдлагын заалтын дагуу  хүлээн авсан албан тушаалтан бүр  өөрийн эрх мэдлийн хүрээнд асуудлыг  шийдвэрлэж, хуулийн хугацаанд хариуг өгч  ажиллана.  /Авто баазын даргын 2014 оны А/1/24 дүгээр тушаалаар нэмэлт өөрчлөлт оруулсан/               
6.3    Тус авто баазын  ажил үйлчилгээтэй  холбоотой  асуудлаар  ирсэн саналыг  хүлээн  авч, цаашид  хэрэгжүүлэхэд  анхаарч  ажиллана.

Долоо.  Шагнал, урамшуулал

7.1    Эрхэлсэн ажилдаа амжилт, идэвхи зүтгэл, үр бүтээл гарган ажилласан   тэргүүний  ажилтан,  албан хаагчдыг Засгийн газрын 1995 оны 96 дугаар  тогтоолын 6 дугаар  хавсралт “Төрийн албан хаагчид шагнал урамшил олгох журам”-ыг үндэслэн Төр , засгийн дээд шагнал, яам  Нийслэлийн  Иргэдийн  Төлөөлөгчдийн   хурал, Тамгын  газар, харьяа  газрууд  салбарын  шагналд  тодорхойлж, зургийг байгууллагын Хүндэт самбарт байрлуулж  хүндэтгэл  үзүүлнэ.
7.2    Төрийн  үйлчилгээний  ажлаа  мэргэжлийн  өндөр түвшинд  гүйцэтгэн,    байгууллагын  ажил үйлчилгээний онцлог, харьцаа, ёс зүй, нууцыг хадгалж, байгууллагад 10-аас дээш жил тогтвор суурьшил, идэвхи зүтгэл гарган ажиллаж байгаа  ажилтан, албан  хаагчдад төрийн үйлчилгээний алба хаасан хугацааны нэмэгдлийг сарын цалингийн 20 хүртэл хувиар, ур чадварын нэмэгдлийг сарын цалингийн 20 хүртэл хувиар, мэргэшсэн жолооч нарт  мэргэшлийн зэргийн нэмэгдлийг  сарын цалингийн 5 хүртэл  хувиар тус тус сар бүрийн ажлын үзүүлэлтийг  дүгнэн хэлэлцэж, захиргааны зөвлөлийн хурлын шийдвэр, байгууллагын  даргын  тушаалаар  олгоно. /Авто баазын даргын 2014 оны А/1/24 дүгээр тушаалаар нэмэлт өөрчлөлт оруулсан/              
7.3    Жилийн эцсийн үр дүнгээр ажилтан албан хаагчдын ажлын  амжилтыг  дүгнэж  оны “Хөдөлмөрийн аварга” , “Шилдэг ажилтан” шалгаруулан өргөмжлөл, сарын  үндсэн  цалингаас  100  хүртэл  хувиар   шагнаж  урамшуулна. 
7.4    Санхүү, захиргааны ажилтнуудын ажлын үзүүлэлтийг үндэслэн МУ-ын Сангийн сайдын 2006 оны 292 дугаар тушаалын дагуу  улирал,  хагас жил,   жилийн  эцсээр  шагнаж  урамшуулна. 
7.5    Ажилтанд  тохиолдсон  түүхт  үйл  явдал /Төр  засгийн  одон медаль авах, насны ой, шинэ байранд орох,гэр барих, шинээр бүл нэмэх, хурим хийх/ үед захиргааны  гаргасан  санал, хүсэлтийн  дагуу шийдвэрлэнэ.

Урамшуулал :  Үүнд:
1.  “Хөдөлмөрийн  аварга”-д  1 сарын үндсэн цалин+/300,0 мянган төгрөгийн гарын бэлэг/,  эхний байр эзэлсэн 3  ”Шилдэг  жолооч”  нарт  1-р байр: сарын үндсэн  цалингийн  80 хүртэл хувиар+ / 200,0 мян. хүртэл төгрөгийн гарын бэлэг/ 
2-р байр: сарын үндсэн цалингийн 60 хүртэл хувиар +/150,0 мянган төгрөгийн гарын бэлэг/
3-р байр: сарын үндсэн цалингийн 50 хүртэл хувиар +/100.0 мянган төгрөгийн гарын бэлэг/
Шилдэг ажилтан 2 /захиргаа-1, диспетчер-манаач нараас-1/  сарын үндсэн цалингийн 80 хүртэл  хувиар+ /200,0 мянган төгрөгийн гарын бэлэг/-ээр тус тус шагнаж  урамшуулах,  /нэмэлт өөрчлөлт оруулсан/       
2.    Тээвэрчдийн  баяр  тэмдэглэхэд 1 ажилтанд 30.0 мян.төг  1 удаа
3.    Санхүүчид, архивчдын  баяр  тэмдэглэхэд  1 ажилтанд  50.0 мян.төг 
4.    Эмэгтэйчүүдийн  баяр тэмдэглэхэд  1 ажилтанд  50.0 мян.төг  1 удаа 
5.    Шинээр  бүл  нэмэхэд 50,0 мян.төгрөг, шинэ  гэр барихад  50,0 мян.төгрөг .

Найм.  Тэтгэмж  олгох, автомашин хэрэглүүлэх Өндөр  настнуудад

8.1 Өндөр  насны тэтгэвэрт /хугацаандаа  гарсан тохиолдолд/  байгууллагад тасралтгүй ажилласан жилээс хамааран /3-12 сарын цалинтай тэнцэх/   Хөдөлмөрийн  тухай” хуулийн  дагуу нэг удаагийн буцалтгүй тэтгэмж  олгоно.   Байгууллагад  ажилласан жил Тэтгэмжийн  хэмжээ 1-5  хүртэлх жил 3 сарын үндсэн цалин 6-10 жил 6 сарын үндсэн цалин 11-15 жил 9 сарын үндсэн цалин 15-аас  дээш  12 сарын  үндсэн цалин  /Авто баазын даргын 2014 оны А/1/24 дүгээр тушаалаар нэмэлт  өөрчлөлт оруулсан/               
8.2  Өндөр  настнуудад  баяр, ёслол  хүндэтгэл  үзүүлэхэд  1 хүнд  30.0  мянгаас  дээш  төгрөгийн  хэмжээнд  багтаан  зардал гаргана.
8.3  Өндөр настан нас  барсан  үед  100.0 мян.төгрөгийн  буцалтгүй  тэтгэмж олгож,  автомашиныг  өдрийн  50 км-ээр тооцож, 3  хоног, түүний  
баталгаат гэр  бүл  нас  барсан үед  хүсвэл  автомашиныг  хэрэглүүлнэ.   /Авто баазын даргын 2014 оны А/1/24 дүгээр тушаалаар нэмэлт  өөрчлөлт оруулсан/  Ажилтан, албан  хаагчдад
8.4     Авто  баазын   ажилтны  гэр  оронд  нь  гачигдал  тохиолдох  үед  дараахи  байдлаар  буцалтгүй  тэтгэмж олгоно

Үүнд:
1. Ажилтан  эрүүл  мэндийн  байдлаас  болж  хөдөлмөрийн чадвараа  алдан тахир, дутуугийн  групп, аюултай хүнд өвчнөөр өвчилсөн нь эмнэлгийн  дүгнэлтээр тодорхойлогдсон /хортой, хоргүй хавдар/ үед 200-300 мян. төгрөг  нэг  удаа, группэд  орж  цаашид ажиллахгүй болсон
тохиолдолд байгууллагад ажилласан жилээс нь хамааруулж 200,0-500,0 мян. хүртэл төгрөгийн буцалтгүй тэтгэмжийг  нэг удаа олгоно.
2. Ажилтан хүнд  өвдсөн болон мэс засал хийлгэсэн  тохиолдолд  60.0 мян.төгрөгийн, гэр бүлийн гишүүн нь хүнд өвчнөөр удаан хугацаагаар өвдөж /группэд/ эмчилгээ сувилгаа шаардлагатай байгаа тохиолдолд захиргааны шийдвэрээр 200 мян.төгрөгийн буцалтгүй  тэтгэмжийг нэг удаа  олгож, батлагдсан  төсвөөр  цай, хоолоор  эргэлт  хийнэ. /Авто баазын даргын 2014 оны А/1/24 дүгээр тушаалаар нэмэлт өөрчлөлт оруулсан/               
3. Ажилтан  өөрөө  нас  барвал байгууллагаас 600,0  мян.төгрөгийн нэг удаагийн  буцалтгүй тэтгэмж олгоно. /Авто баазын даргын 2014 оны А/1/24 дүгээр тушаалаар нэмэлт өөрчлөлт оруулсан/              
4.Ажилтны  гэр бүл, төрсөн үр хүүхэд  нас барсан тохиолдолд  300,0 мянган төгрөг  хүртэл аав, ээж, ах, эгч, дүү, хадам аав ээж  нь  нас  барсан  тохиолдолд 100.0 мянган  төгрөгийн  буцалтгүй  тэтгэмж  олгож, автомашиныг  өдрийн   50 км-ээр  тооцож  3 хоног  хэрэглүүлнэ.
5.  Ажилтны  гэр бүл гал, ус, үерийн  аюулд  хашаа,гэр, байшин  нь сүйрсэн тохиолдолд 300,0 мян.төгрөгийн буцалтгүй тэтгэмж  1 удаа олгоно. 
 /хүсэлтийн  дагуу/
6.     Байгууллагад  олон  жил  тогтвор  суурьшилтай, үр  бүтээлтэй, идэвхи зүтгэлтэй  ажиллаж   байгаа  ажилтнуудад   “Албан  хаагчдын  сургалт,  
 ажиллах   нөхцөл, нийгмийн  баталгааг  хангах  талаар  2013-2016 онд хэрэгжүүлэх   хөтөлбөр”-ийн  дагуу  жилд  нэг  удаагийн   буцалтгүй  тэтгэмжийг  олгоно.

                  Ес.  Хөдөлмөрийн  сахилга  зөрчигчдөд  хүлээлгэх   хариуцлага  

9.1   Хууль  дүрэм  болон  хөдөлмөрийн дотоод  журам зөрчсөн, захиргааны үүргийг  хүндэтгэх шалтгаангүй  биелүүлээгүй, ёс суртахууны  доголдол  гаргасан  жолооч, ажиллагсдад :  Хөдөлмөрийн  тухай  хуулийн  131-р зүйлийг  үндэслэн  дор  дурьдсан    арга хэмжээг авна.

–    сануулах, тухайн сарын ур чадварын  нэмэгдлийг  олгохгүй /нэмэлт өөрчлөлт оруулсан/       
–    цалин хөлсийг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл  хувиар бууруулах 
–    ажлаас  халах  зэрэг  арга хэмжээг тус тус авна.

9.2  Диспетчер-механик , жолооч  нар  мэргэжлийн  бичиг баримт, үнэмлэхээ  хураалгах, хаяж   үрэгдүүлсэн  тохиолдолд  ажлын 15  хоногийн   дотор нөхөж  авч ирэх  бөгөөд  энэ үед  ажилд  гаргахгүй, мөн жолоодох  эрхээ  хасуулсан  тохиолдолд  хөдөлмөрийн  гэрээг  шууд  цуцлана.  /Авто баазын даргын 2014 оны А/1/24 дүгээр тушаалаар нэмэлт  өөрчлөлт оруулсан/               
9.3   Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх  явцдаа өөрийн буруугаас  байгууллагад  эд  хөрөнгийн  хохирол  учруулсан  ажилтанд  сахилгын, захиргааны
эрүүгийн  хариуцлага  оногдуулсан  эсэхийг  харгалзахгүйгээр  эд  хөрөнгийн   хариуцлага   хүлээлгэнэ.

Арав.  Авто баазын эрх үүрэг

10.1    Ажилтан, албан хаагчдын  хөдөлмөрийг оновчтой  зохион байгуулж  тэднийг  мэргэжлийн  дагуу  ажиллуулах,  ажлын байрны тодорхойлолт, ажиллах нөхцөл, ажлын хувцсаар хангаж,  хөдөлмөрийн  эрүүл ахуй, аюулгүй ажиллагаа, хөдөлмөр  хамгааллын болон шаардлагатай тоног төхөөрөмж техник  хэрэгсэл, автомашины  сэлбэг, шатахуунаар  хангаж  ажиллана.
10.2    Хөдөлмөрийн  цалин, хөлсийг  нэмэгдүүлэх  зарчмыг баримтлан, унааны  болон  хоолны  мөнгийг  нэмэгдүүлж, ур чадвар, харьцаа хандлага, ёс зүйн  болон  мэргэшлийн  зэргийн  нэмэгдлүүдийг  олгож  ажиллана.
10.3    Мэргэжлийн  өвчнөөс   урьдчилан  сэргийлэх  эрүүл  мэндийн үзлэгт  хөнгөлөлттэйгээр хамруулж, эрүүл ахуйн  нөхцлийг  ханган      автомашины  гарааштай хамт  байрладаг байранд болон гараашид ажиллаж  байгаа ажилтан, албан  хаагчдад  өдөр  бүр  250,0-500,0 гр  нормын  сүү  олгоно. 
10.4    Хөдөлмөрийн  хууль тогтоомж, байгууллагын  дотоод  журмын дагуу хөнгөлөлт,  тэтгэвэр, тэтгэмж, шагнал  урамшууллыг  олгож  ажиллана.

Арван  нэг.  Ажилтны  эрх, үүрэг

11.1    Ажилтан, албан хаагчид нь хөдөлмөрийн  аятай  нөхцлөөр  хангуулах,  цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж авах, амрах , хөдөлмөрийн  хууль, гэрээ, дотоод  журмын  дагуу хөнгөлөлт  эдэлнэ.
11.2    Монгол  улсын Үндсэн хууль,  Хөдөлмөрийн  тухай  хууль, Төрийн албаны тухай , Төрийн болон  орон нутгийн  өмчийн тухай, Төсвийн    тухай хууль  бусад  хууль тогтоомж, энэхүү  журмыг  мөрдөж,  хөдөлмөрийн гэрээгээр  хүлээсэн  үүргээ бүрэн биелүүлж, үнэнч шударгаар  ажиллаж, захиргаа, удирдлагаас  өгсөн үүрэг  даалгаврыг  цаг хугацаанд нь  чанартай  гүйцэтгэж, Төрийн  албанд  соёлтой  үйлчлэх  горимын  дагуу  ажиллах
11.3    Жолооч нар  төрийн  үйлчилгээний  стандартын  дагуу эзэмшлийн  автомашин техникийн бүрэн байдлыг  хангаж, машинаа  баазад  байнга  диспетчерийн  хяналтад  байлгаж, ажил үйлчилгээний  ямарч   доголдолгүй , ажлын  цагийн  тасалдалгүй  ажиллах
11.4    Жолооч нар  хэрэглэгчдэд  үйлчилсэн  км, гарсан буусан цагаа өдөр  бүр баталгаажуулж,  тооцоог  сард 1 удаа тогтсон  хугацаанд нь өгч, өр  төлбөргүй  ажиллах
11.5    Ажилтан, албан  хаагчид нь  Хөдөлмөрийн  тухай хууль, байгууллагын   дотоод журам, хөдөлмөрийн  гэрээгээр  хүлээсэн үүргээ  биелүүлэн  ажиллах  үүрэгтэй. 

Арван хоёр. Автомашины хуучин сэлбэг, агрегатыг  буцаан  авч, устгал  хийх  журам Автомашинд шинэ сэлбэг тавих 

12.1  Автомашинд  шинээр  сэлбэг  тавих  зөвшөөрлийг Техникийн байнгын комиссын дүгнэлт, диспетчерүүдийн автомашин  шалгасан   үзүүлэлт болон сэлбэг олгох тодорхойлолтыг үндэслэн ерөнхий инженер олгоно.
12.2  Авто баазын техникийн байнгын комиссын актын дүгнэлт, зөвшөөрлийн дагуу  зөвхөн  инженер,  нярав  нар  сэлбэгийг   худалдан   авч   өгнө.
12.3  Жолооч нар зөвшөөрөгдсөн шинэ сэлбэгийг няраваас авч  авто баазын гараашид  өөрийн  засварчдаар  болон  мэргэжлийн  засварын   газарт мэргэжлийн  засварчнаар  тавиулна.Хуучин сэлбэгийг буцааж тушаах
12.4  Нярав  нь   ашиглаж  болохоор  хуучин  сэлбэгийг  шаардах  хуудсаар ТБКомиссын актын дагуу  буцаан авах ба жолооч нар сольсон эвдэрсэн  эд  анги, хуучин  сэлбэгийг  няравт  буцаан  тушаана.
12.5  Нярав  зарлагадсан ашиглаж  болохоор  хуучин  сэлбэгийн  жагсаалтыг сар  бүр  гаргаж, ТБКомиссын  шийдвэрээр   устгал  хийх   ба  сэлбэг болгон  ашиглуулахаар  зөвшөөрөгдсөн  сэлбэгийг  бүртгэлд  бүртгэнэ
12.6  Хуучин  сэлбэгийг  зарлагадах   өөр  автомашинд  олгох  шийдвэр  зөвшөөрөлгүй   үед   худалдах,  шилжүүлэхийг  хориглоно.
      
                                                                                 НИЙСЛЭЛИЙН ТӨР ЗАХИРГААНЫ АВТО БААЗ
 

                                                                                                                                                                                                                                      
Шилэн данс
хандалт