Техникийн байнгын комисс

БАТЛАВ
НИЙСЛЭЛИЙН ТӨР ЗАХИРГААНЫ АВТО
БААЗЫН ДАРГА                      Ц.БАТХУЯГ
 

 

НТЗ-ны  Авто баазын  Техникийн байнгын
комиссын  ажиллах  журам .

 

Авто баазын  даргын 2010 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 16 дугаар тушаалаар томилогдсон  ТБКомисс нь  авто баазын техникийн асуудлыг шууд хариуцан дараахи  журмаар  ажиллана.

1. Байгууллагын автомашин, хөдлөх бүрэлдхүүн, автомашины запас сэлбэг, бензин, шатах тослох материалын  зарцуулалтад хяналт тавьж  , шаардлагатай  сэлбэг хэрэгслээр хангах  ба ТБК-ын акт /дүгнэлт/-ийг  бүрэн бичиж, баталгаажуулан , шинээр сэлбэг хэрэгслийг сольж  тавих болон хуучин сэлбэг хэрэгслийг хураан авах, устгах журмын дагуу ажиллана.

2. Худалдаж авсан болон  шилжиж ирсэн /захирамж, тушаал, шийдвэрээр/  автомашинуудыг  комисс хүлээлцэж, тусгай маягт- “Автомашин хүлээлцэх акт”-аар  жолооч нарт хүлээлгэн  өгч,ТБКомиссын бүрэлдэхүүн гарын үсэг зурж баталгаажуулан, автомашинуудад  хувийн  хэрэг  хөтлөн ажиллана.

3. Автомашин аваар осолд орж, эвдэрсэн үед  автомашины эвдэрлийг тодорхойлж  Техникийн комиссын  дүгнэлт , үнэлгээ хийж,  байгууллага , хувь  хүмүүсийн хохирлыг  барагдуулан ажиллана..

4. Техникийн байнгын комисс нь  харъяа газруудын болон  хүсэлт гаргасан  ААНБ-уудын автомашинд  тодорхой  үнэлгээний  дагуу /нэг автомашин 30000 төгрөг/ Техникийн  комиссын  дүгнэлт-ийг  гаргаж  өгөх

5. Авто баазын тээврийн хэрэгсэл, автомашинуудын  шатахуун, зарцуулалтын  жишиг  нормыг эрх бүхий дээд байгууллагаас гаргасан тогтоол , шийдвэрийн дагуу батлан мөрдөж, өөрчлөлт орсон тухайн үед  ТБК-ын  хурлаар өөрчлөлт  хийж  ажиллана.

6. Автомашин, түүний резин дугуй, зай хураагуур, эдэлгээний нөөцийн  доод  хязгаарын  жишиг нормыг  батлах

 

ТЕХНИКИЙН БАЙНГЫН КОМИСС

 

                                                                                                                                                                                                                                      
Шилэн данс
хандалт