Өргөдөл гомдлын шийдвэрлэлт

2016 urgudul

 

2018 ОНЫ 3-Р УЛИРЛЫН БАЙДЛЫН ӨРГӨДӨЛ

ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТИЙН ТАЙЛАН

 

 

2018 оны 09 дүгээр сарын 28 өдөр                                                                                                                                                                                                              Улаанбаатар хот

 

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 11 дүгээр хуралдаанаар “Иргэдээс Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлыг шуурхай барагдуулах, тэдний саналыг үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх” талаар санал гарган ажиллахыг нийслэлийн бүх нутгийн захиргааны баййгууллагуудын удирдах ажилтнуудад, 2013 оны НЗД-ын А/1086 дугаар захирамжаар батлагдсан журмын 12.1.2-т заасны дагуу өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар дараах ажлыг хийж хэрэгжүүлсэн.

Үүнд:

  1. Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1086 дугаар захирамжаар батлагдсан “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журам”-ыг баримтлан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг эрчимжүүлэн нийслэлийн хэмжээнд ашиглаж байгаа smartcity.mn цахим хуудас буюу “Өргөдөл, гомдлын нэгдсэн програм”-д бүртгүүлэн нэвтрэх админ эрхээр нийт 102 өргөдөл, “1800-1200 тусгай дугаарын утас” 1 гомдлыг тус тус хүлээн авч бүртгэв.
  2. Манай байгууллага нь 3 хэлтэстэй /захиргаа, санхүү аж ахуйн, тжжврийн үйлчилгээ/, нийт 87 албан хаагчтай үүнээс захиргааны 8 албан хаагчийг “Өргөдөл, гомдлын нэгдсэн програм”-д бүртгэн нэвтрэх эрхтэйгээр өргөдөл гомдлыг шийдвэрлэж байна. Бусад албан хаагч нь асуудлыг шийдвэрлэх түвшний албан тушаалтан биш болно.

ӨРГӨДӨЛ ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТИЙГ

ӨМНӨХ ОНТОЙ ХАРЬЦУУЛСАН БАЙДАЛ

 

2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд манай байгууллагад ирсэн нийт 100 өргөдөл, гомдлыг “Өргөдөл, гомдлын нэгдсэн програм”-д бүртгэсэн байна. 2017 оны 01 дүгээр сарын 01 өдрөөс 09-р сарын 28-ны өдрийг хүртэлх өргөдлийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар өргөдөл гомдлыг харьцуулахад 2018 оных 21 өргөдлөөр илүү байна. Өнгөрөгч 2017 оны 3-р улиралд 82 өргөдөл, гомдол хүлээн авч хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэж хаасан байна. 2017-2018 оны өргөдөл гомдолын шийдвэрлтийг харицуулсан

2018 оны 3-р улиралд ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийн /диаграмм-2/ Захиргааны хэлтэс 46, Санхүү аж ахуйн хэлтэс 45, Тээвэр үйлчилгээний хэлтэст нийт 12, байгууллагын хэмжээнд нийт 103 өргөдөл гомдлоос журмын дагуу хуулийн үндэслэлтэй 102 өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн байна. Шийдвэрлэлтийн хугацаандаа 1 өргөдөл байна.

2018 онд хандалтаараа тэргүүлж байгаа 3 асуудлын шалтгаан нь нийгмийн асуудал ахуй амьдралаа дээшлүүлэх зорилгоор ХААН банктай хамтран цалингийн зээл, хэрэглээний болон лизингийн зээл авах хүсэлтүүд давамгай байсан ба ажилтан, албан хаагчид ажилчдын ахуй, амьдралыг дээшлүүлэх зорилгоор нийт 43 ажилтанд  цалингийн зээлд тодорхойлолт олгож 41,75 хувьтай байна. Эрүүл мэндийн шалтгаан, ар гэрийн гачигдлын улмаас 10 ажилтан цалингүй чөлөө хүссэн өргөдлийн ажлыг зохицуулан чөлөөг олгосон байна. Мөн байгууллагын цахим хуудсанд сул орон тооны зарыг байршуулсны дагуу диспетчер-механик болон жолоочоор ажиллах хүсэлтэй захиргаанд ирүүлсэн иргэдийн “Ажилд орох хүсэлт” 15 өргөдөл нь /14,56%/ танилцаж, тухай бүрд нь авто баазын дарга биечлэн уулзаж “Авто баазын даргын тушаал”-аар ажилд томилж шийдвэрлэсэн. Өөрийн хүсэлтээрээ ажлаас чөлөөлөгдсөн 6 өргөдлийг /5,83%/ бүртгэн хуулийн дагуу тушаал шийдвэрийг гаргасан байна. Нийт шийдвэрлэсэн өргөдөлөөс тодорхойгүй шийдвэрлэсэн нийт 4 өргөдөл бүртгэж шийдвэрлэлтийн байдлаа иргэнд эргэн мэдэгдэх байдлаар хаассан.

Өргөдөл, гомдлын программд нийт 103 өргөдлийг бүртгэж, 102 өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн хариуг журмын дагуу 5 хоногт 86 (84.31%), 10 хоногт 10 (9,80%), 30 хоногт 5 (4,90%). Шийдвэрлэлтийн хугацаандаа байгаа 1 өргөдөл бүртгэсэн. Өргөдөл, гомдлын индексээр (PCI) 0,898 хувьтай байна.

 

 

ХЯНАСАН: ЗАХИРГААНЫ ХЭЛТСИЙН ДАРГА                    Ч.БАЙГАЛЬ

ТАЙЛАН ГАРГАСАН: МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИ,

АРХИВ БИЧИГ ХЭРГИЙН ЭРХЛЭГЧ                                          Э.СОЛОНГО

 

                                                                                                                                                                                                                                      
хандалт