Мэдээ Цаг үеийн мэдээ Шинэ мэдээ

 

2018 оны “Амьдрах орчныг сайжруулах жил”-ийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажил

Авто баазын 2 дугаар парк буюу Бизнес хөгжлийн гараашийн паркийн гэрэлтүүлгийг сайжруулж, 4ш өдрийн гэрэл сольж, автомашин байрлах зогсоолын шугамыг зориулалтын цагаан будгаар будаж тодруулсан ба диспетчерийн өрөө, жолооч нарын амралтын өрөө ОО-ын өрөөний хана, хаалга, гараашийн том хаалгыг тус тус будаж засварлалаа. Хангарди буюу 3 дугаар 10 жолооч 4 диспетчерүүд өөрсдийн боломжоор хуримтлал бүрдүүлж,… Дэлгэрэнгүй

 

2018 оны жилийн эцсийн тайлангийн хурал боллоо

2018 оны жилийн эцсийн тайлангийн хурал 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Хангарди ордны хурлын танхимд боллоо. Байгууллагын хөдөлмөрийн аварга жолоочоор О.Идэрхангай, Шилдэг жолооч 1-р байранд М.Өлзийбат, шилдэг жолооч 2-р байранд Д.Пүрэвсүрэн, Шилдэг жолооч 3-р байранд Б.Намсрай, Шилдэг ажилтан Ц.Энхжаргал, Шилдэг ажилтнаар Б.Тэмүүжин нар тус тус шалгарсан байна.

 

Жолооч нарт шинэчилсэн дүрэм, харилцаа ёс суртахууны талаарх сургалт зохион байгууллаа

2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ИРГЭНИЙ ТАНХИМ-д 09:30 цагаас “Замын хөдөлгөөний шинэчлэгдсэн дүрэм”-ийн талаар СБД-ийн ЗЦХ-ийн ахлах ахлагч Б.Энхбаатар, Монголын Үг урлаачдын нийгэмлэгийн тэргүүн лектор Бандицэрэнгээр “Хүмүүсийн хоорондын харьцаа, стресс түүнээс хэрхэн ангижрах” сэдвээр лекц, сургалт боллоо.

 

Хариуцлагын жилийн хүрээнд хийсэн хэрэгжүүлсэн ажил

Монгол Улсын Засгийн газраас 2018 оныг “Хариуцлагын жил” болгон зарласантай холбогдуулан НЗД-ын 2017 оны А/918 дугаар захирамжийн дагуу байгууллагын дарга Ц.Батхуягт даалгасан хамтран ажиллах Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороотой хамтран ажиллаж, хорооны ажлын албанд иж бүрэн компьютер 1-ийг бэлэглэн хүлээлгэн өгч, тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж, Мөн оны 03 дугаар сард нийслэлээс зарлагдсан “Нүүрс борлуулдаг… Дэлгэрэнгүй

 

Тендерийн урилга

Нийслэлийн Төр захиргааны авто баазаас эрх бүхий тендерт оролцогчдоос шатахуун нийлүүлэх битүүмжилсэн тендерийг 2016 оны 12 дугаар сарын 29-ны дотор ирүүлэхийг урьж байна. Тендерийн урилга

 

Ахмадуудаа хүлээн авлаа

Нийслэлийн төр захиргааны авто баазын удирдлагууд өндөр насны гавьяаны амралтанд гарсан ахмадуудаа 2016 оны 09 дүгээр сарын 28-нд хүлээн авч, хүндэтгэл үзүүүллээ.                                   

 

Жолооч нарт замын хөдөлгөөний сургалт хийлээ.

2016 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Замын Цагдаагийн газартай хамтран 2016 оны 9 дүгээр сарын 01-ны өдрөөс мөрдөгдөж байгаа Шинэчилсэн замын хөдөлгөөний дүрмийн сургалтыг амжилттай зохион байгуулж, жолооч нар идэвхитэй оролцлоо.

 

Гавьяаны амралт

Тус баазад олон жил үр бүтээлтэй ажиллаж, өндөр насны гавьяаны амралтандаа гарч байгаа жолооч Д.Цээрэгзэн ахдаа цаашдын амьдралд нь аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

No_Image

Бүх ажилчдын хурал боллоо.

2016 оны 9 дүгээр сарын 17- ны өдөр Нийслэлийн иргэний танхимд байгууллагын нийт ажилтан, албан хаагчдын хурал боллоо. Тус хурлаар байгууллагын “Дотоод журам”-д өөрчлөлт оруулж, хэлэлцэж баталсан. Мөн байгууллагын дэргэдэх Соёл урлаг, спортын хамтлагийн бүрэлдэхүүнийг өөрчилж  баталлаа.

 

                                                                                                                                                                                                                                      
хандалт