Бидний үйлчилгээ

Харилцагч байгууллагууд

Нийслэлийн харьяа газар нэгжүүдтэй нэг хамтран ажиллана.

Засвар үйлчилгээ

Манай машин механизм үргэлж үйлчилгээний бэлэн байдалд байхад үйлчилгээ үзүүлдэг

Түргэн шуурхай

Цаг бол алт гэсэн уриан дор жолоочийн мэргэжлийн чадамжид тулгуурлан цаг баримтална.

Автомашинаар үйлчлэх

НТЗ-ны авто бааз нь 68 автомашин хөдлөх бүрэлдэхүүнтэйгээр ажил үйлчилгээ эрхлэн явуулж байна.

Нийслэлийн Төр Захиргааны Авто Бааз УТҮГ

Авто бааз нь анх Улаанбаатар хотын АДХГЗахиргааны 1974 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 08 тоот тогтоолоор Улаанбаатар хотын АДХ-ын Гүйцэтгэх захиргааны бааз, 1992 онд АДХГЗ-ны 78 дугаар тогтоолоор 46 автомашин хөдлөх бүрэлдхүүнтэйгээр Улаанбаатар хотын АДХГЗ-ны авто бааз нэртэй, 1994 оноос Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын авто бааз, 2007 оны 07 дугаар сараас Нийслэлийн Төр захиргааны авто бааз нэртэйгээр нийслэлийн өмчит төсөвт үйлдвэрийн газар болон өргөжиж Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлагууд, дүүрэг, хотын харьяа газрууд, байгууллагуудад автомашинаар үйлчилж төрийн үйлчилгээг хүргэх зорилгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Дэлгэрэнгүй Хамт олон

Мэдээ, мэдээлэл

Нийслэлийн Сонгуулийн хорооны өргөтгөсөн хуралдаан боллоо

Нийслэлийн Сонгуулийн хорооны өргөтгөсөн хуралдаан өнөөдөр Хангарди ордонд боллоо. Хуралдаанд дүүргийн сонгуулийн хорооны удирдлагууд болон нийслэлийн харьяа байгууллагын холбогдох албаны хүмүүс оролцож, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа болон цаашид зохион байгуулах ажлуудын талаар хэлэлцэв.

Нийтийн тээврийн автобусны ачаалал ихтэй зогсоолуудаас автобусны тоог нэмэгдүүллээ

Нийтийн тээврийн үйлчилгээний зорчигч урсгал нэмэгдсэнтэй холбоотойгоор 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 27 чиглэлийн 36 автобусыг дундын 13 зогсоолоос явуулахаар төлөвлөн ажиллаж байна.