ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭХ ТЕНДЕР 2018.03.13

ТЕНДЕРИЙН УРИЛГА

                                                           

 

Огноо : 2018.03.13

Тендер шалгаруулалтын нэр: Нийслэлийн төр захиргааны авто баазад  шатахуун нийлүүлэх

Тендер шалгаруулалтын дугаар: НТЗАБ-БМ-2018-01

Нийслэлийн төр захиргааны авто бааз эрх бүхий тендерт оролцогчдоос Нийслэлийн төр захиргааны авто баазад шатахуун  нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр  нь 50000 /тавин мянга/ төгрөгийг Нийслэлийн төр захиргааны авто баазын  Улаанбаатар банк 2611002251  дансанд тушааж худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

 Сүүлийн 2 жил / 2016, 2017/-ийн Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлнэ

Сүүлийн 3 жилд 2015, 2016, 2017 онд ижил төстэй бараа нийлүүлсэн тухай мэдээлэл ирүүлнэ

Тендерийн хамт 4800  000 /Дөрвөн сая найман зуун мянган/ төгрөгийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2018 оны 04 дугаар сарын 11-ны өдрийн  11.00 цагаас өмнө  доорх хаягаар тендерийн материалаа ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 04 дугаар сарын 13 өдрийн 11  цаг 30 тинутаас нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно:

Хаяг: Улаанбаатар хот,Сүхбаатар дүүрэг,  Нийслэлийн төр захиргааны авто бааз, Их тойруу гудамж  өөрийн байр, 2 давхар 5 тоот  Утас: 70135053

 

                                                                                                                                                                                                                                      
хандалт