Танилцуулга

НИЙСЛЭЛИЙН ТӨР  ЗАХИРГААНЫ АВТО БААЗЫН

ТОВЧ  ТАНИЛЦУУЛГА

            Авто бааз нь анх Улаанбаатар хотын АДХГЗахиргааны 1974 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 08 тоот тогтоолоор  Улаанбаатар хотын АДХ-ын Гүйцэтгэх захиргааны бааз, 1992 онд АДХГЗ-ны 78 дугаар тогтоолоор 46 автомашин хөдлөх  бүрэлдхүүнтэйгээр Улаанбаатар хотын АДХГЗ-ны авто бааз нэртэй, 1994 оноос Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын авто бааз, 2007 оны 07 дугаар сараас Нийслэлийн Төр захиргааны авто бааз нэртэйгээр нийслэлийн өмчит төсөвт  үйлдвэрийн газар болон өргөжиж  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн  Засаг даргын дэргэдэх  хэрэгжүүлэгч  агентлагууд, дүүрэг, хотын харьяа газрууд, байгууллагуудад  автомашинаар  үйлчилж  төрийн  үйлчилгээг  хүргэх зорилгоор  үйл ажиллагаагаа  явуулж  байна.

Нийслэлийн Төр захиргааны авто бааз нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мөрийн  хөтөлбөрийг  хэрэгжүүлэхэд  НИТХ-ын тогтоол, НЗД-ын  захирамж, Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль, Авто тээврийн тухай хууль болон  бусад холбогдох хууль тогтоомж, түүнд нийцүүлэн батлан гаргасан  стандарт, дүрэм, журмуудыг  үйл  ажиллагаандаа  мөрдлөг болгон хэрэглэгч, үйлчлүүлэгч байгууллагуудад соёлтой  үйлчилгээг  хүргэж, НЗД-ын  “Суудлын автомашин  хэрэглэх эрхийн тухай” 2013 оны  А/480 дугаар  захирамжийн дагуу  нийт 75 автомашин хөдлөх бүрэлдхүүнтэй, үүнээс том оврын автобус 2, ачааны автомашин 2, бусад нь суудлын автомашин бүхий  3 парк хэсэгтэй НЗД-ын  2013 оны А/583 дугаар захирамжаар батлагдсан 87 орон тоогоор  ажиллаж байна. Үүнд:

  1. Баазын дарга -1
  2. Захиргааны хэлтэс -4
  3. Санхүү, аж ахуйн хэлтэс-9
  4. Тээврийн үйлчилгээний хэлтэс -73

Захиргаа, санхүүгийн 7 ажилтан, инженер-2, диспетчер-12, жолооч-59, засварчин-1, манаач-4, үйлчлэгч-1, слесарь-1  нийт  87 ажилтан, албан  хаагчидтай  4405,7  сая төгрөгийн  үндсэн  хөрөнгөтэй, ажилтан, албан хаагчдын  цалин  хөлсийг  нийслэлийн  төсвөөс  санхүүжилт  авч ажиллаж  байна.

Авто бааз нь 40 автомашины гарааш бүхий төв 1-дүгээр парк, Улаанбаатар-Бизнес хөгжлийн төвийн В1 давхарт 20 автомашины гарааш бүхий  2-дугаар парк, Хангарьд ордны В1 давхарт 10 автомашины гарааш бүхий төв 3-дугаар парк, хэсэгтэй. Авто баазын /оффес-контор, диспетчерийн байр, цайны газар, архивын өрөө, амралтын өрөөтэй хамт/, засварын цех, гараашийн хойд талд том оврын автобусны гарааштай.

Авто баазад нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар парк шинэчлэлт жил бүр хийгддэг бөгөөд 2014 онд Гараашийн шалыг стандартын болгож засварлаж, доторх автомашин тусгаарлах зурвасыг шинэчлэн  будаж,  зогсоолын  хаалтуудыг  бэхлэх ажил  хийгдэж, 2014 онд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт, тендер шалгаруулалтаар худалдан авсан нийт 14 автомашинаар  парк шинэчлэлт хийгдсэн байна.

2015 онд  нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр Верна-Аксент  маркийн 4 , Тоёото  Приус -30 маркийн  1  автомашинаар  парк  шинэчлэлт  хийсэн.

Нийслэлийн төсвийн хөрөнгө  оруулалтаар авто баазын гараашийн өнгө үзэмжийг сайжруулж, насжилтыг уртасгах зорилгоор гараашийн их засварын  ажлын тендерийг амжилттай зохион байгуулж гараашийн шалыг орчин үеийн  стандартын  болгож, 21,7 сая төгрөгийн  засвар  үйлчилгээг  хийж, хана, шалыг будаж, автомашины  тусгаарлах  зурвасуудыг  будаж  тодруулсан.

Өөрийн байгууллагын  үйл ажиллагааны  орлогоор байгууллагын гадна дулааны шугам болон цэвэр усны шугам нь удаан жилийн эдэлгээнээс болж хуучирч зэвэрч цоорсон тул шинээр засварлаж, 70м урт дулааны болон цэвэр усны шугамыг Бумбод ХХК-тай “Худалдан авах ажиллагааны гэрээ”-г хуулийн дагуу байгуулж НӨХГ-ын зөвшөөрлөөр 19,8 сая төгрөгийн засварын  ажлыг  хийж гүйцэтгэсэн.

Нийслэлийн Төр захиргааны авто бааз

                                                                                                                                                                                                                                      
Шилэн данс
хандалт