Автомашинаар үйлчлэх

НТЗ-ны  авто бааз нь 68 автомашин хөдлөх бүрэлдэхүүнтэйгээр  ажил үйлчилгээ  эрхлэн  явуулж байна.  Хөдлөх бүрэлдэхүүний засвар үйлчилгээг  ЗҮ-ний графикийн дагуу тогтмол хийж гүйцэтгэснээр  парк ашиглалтын коэффициентийг  0.90-0.95 хувьд хүргэж  ажилладаг.

Автобааз нь өөрсдийн хүч хөрөнгөөр засварын  өрөө,  автомашин  угаах  болон засварчны ажлын байрыг  тохижуулан  засварлаж, дугуй задлах, хурдны хайрцаг авч задлах, втулка шахах пресс, точелийн суурь машин  зэрэг стенд  хэрэгслийг  суурилуулсан. Эдгээр  стенд  хэрэгслийн  ажиллах  горим дараалал,  аюулгүй ажиллагааны  талаар  самбар хийж тохижуулж,  жолооч, ажилчдад заавар зөвлөлгөө өгч ажилладаг.

Тус  баазын  Инженер техникийн алба нь Ерөнхий инженер 1. ашиглалтын инженер 1, диспетчер механик 12. засварчин  2 бүрэлдэхүүнтэйгээр  тээврийн хэрэгслийн  техникийн  бэлэн  байдал, засвар үйлчилгээг  хариуцан ажилладаг. Засварт  шаардлагатай  авто сэлбэгийг , гэрээний дагуу сэлбэгийн  дэлгүүрүүдээс  нийлүүлж  ажилладаг.

Хөдлөх бүрэлдэхүүний  ашиглалтын  засварыг  бүрэн хийснээр,  техникийн  саатлыг 20-30 хувиар  бууруулсан. Тус бааз нь НЗДТГазар, НИТХурал,НЗААлба болон бусад харьяа 29 байгууллага, 62 хэрэглэгчдэд гэрээгээр автомашинаар үйлчилж байна. Мөн тээврийн хэрэгслүүдийн  техникийн бэлэн  байдлыг  шалгах диспетчер- механикаар  тогтмол шалгуулж, диспетчерийн  өдөр тутмын  бүртгэл,  жолооч нарын ажлын  гүйцэтгэлд тавих  хяналт бүртгэлийг  компьютерийн  программд  оруулан, баазын  дотоод  сүлжээнд нэгтгэн ажиллаж  байна.

Автомашины засвар үйлчилгээний  стандартыг  мөрдөн  ажиллаж, бүх тээврийн хэрэгслүүдэд  ашиглалтын  хувийн хэрэг нээж, засварын графикийн  дагуу  хувийн хэргийн хөтлөлтийг  хийж  ажилладаг.

Засвар үйлчилгээний стандартын дагуу  засварын сувгийг  хаягдал материал ашиглан хийж,  гараашийн  хашаанд  ил байрлуулж,  автомашин угаах  ажлын байр, талбайг  байрлуулж, халуун хүйтэн усны шугаманд  холбож өгснөөр  жолооч нарын хөдөлмөрийг  хөнгөвчилсөн  үйлчилгээ  болсон.

                                               ИНЖЕНЕР  ТЕХНИКИЙН  АЛБА.

                                                                                                                                                                                                                                      
Шилэн данс
хандалт